Р.Эрдэнэчимэг: Архинд донтолтын хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох


12-р сарын 7
7 цаг 40 минут

Өнөөдөр Монгол Улсын нийгэмд айл бүр нэг архи тогтмол хэрэглэдэг хүнтэй гэхэд хилсдэхгүй. Мөн тэр архи гэр бүл, үр хүүхэд, цаашлаад улс оронд сайн үр дагавар авчирч байсан түүх байхгүй. Орчин үеийн соёлт залуус архийг тохируулан хэрэглэх гэдэг үгийг их ашиглан согтууруулах ундааг хэрэглэдэг ч тохируулан хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэхийн ялгаа юу вэ гэдгийг илүү нарийн мэддэггүй. Тэгвэл архи хэтрүүлэн хэрэглэлт гэж юу вэ, бие махбодь болон гэр бүл ойр орчиндоо ямар уршиг үр дагавар авчирдаг вэ гэдэг талаар Төг Сун эмнэлгийг үүсгэн байгуулагч, Сэтгэцийн эмч, сэтгэл зүйч Р.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архины хэрэглээгээрээ монголчууд хүн амын тоотой харьцуулбал дэлхийд эхний таван байр дотор эрэмблэгддэг. Тэгэхээр архийг хэтрүүлэн хэрэглэдэг ард түмэн гэсэн үг байх. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэлт гэдэг нь чухамдаа ямар ойлголт вэ?

 Өнөөдөр нийгэмд архины хэтрүүлэн хэрэглээ ихсэж байна. Хүн архи, спиртийн төрлийн ундааг ойр ойрхон хэрэглэх, согттолоо, тасартлаа хэрэглэснээс болоод түүнийг зайлшгүй хэрэглэх хэрэгцээ хүний биед үүсдэг.

Тэгэхээр энэ хэрэгцээгээ хангах гээд ойрхон давтамжтай хэрэглээд, шараа архиар тайлах хэлбэр лүү ороод ирэхээр энэ өвчин маань газар авч хүндэрч байгаагийн илрэл болдог.

Хүмүүс энийгээ тэр болгон өөрийгөө өвчлөөд байна гэдгээ ойлгодоггүйн улмаас үгүйсгэх хам шинжүүд үүсэж эхэлдэг. Би архи хэрэглээгүй, маргааш л больчихно шүү дээ, би баар ресторанд орох эрхгүй юм уу, сая л уусан шүү дээ, ингээд л уухаа больчихно шүү дээ гэдэг юм уу, хүмүүс ийм маягаар архиа хаацайлж, өмгөөлөх хандлагууд их гараад ирдэг. Энэ маань өвчний шинж тэмдэг байх нь. Үүнтэй зэрэгцээд архиа хэтрүүлж хэрэглэхээр дахин бие махбод өвдөж эхэлдэг.

Оюун санаа зовлонтой, зовууртай байдалд орж эхэлдэг. Энэ зовлонтой байдал айдас, түгшүүр, нойргүйдэл энэ байдлаа засах нэрийдлээр архиа маргааш шараа тайлж байна гэдэг зорилгоор уугаад байдаг. 

Шар тайлж ууна гэдэг нь донтолтын эхний шат гэсэн үг үү?

Шар тайлж ууна гэдэг бол өшөө илүү аюултай. Маш олон мэдрэлийн эсүүд үхэж байдаг. Энэ эсүүд үхэх тоолонгоор хүн ой санамжаа алдах мартах уур уцаартай болох үзэгдлүүд гарч ирдэг. Энэ байдлаар үргэлж шараа тайлж, уугаад эхлэхээр маш хүчтэй донтох хэлбэр лүү орж ирдэг.  Энэ хэлбэр лүү ороод ирэхээр өвчтөн өвчнөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Гэр бүл ч мөн ялгаагүй. Ингэсгээд л больчихдог юм. Хэд хоног ууж байгаад л больчихдог юм гэсэн хандлагаар хэрэглээд өвчнийг илүү их хүндрүүлдэг. Ингэж хүндрүүлснээс болоод хувь хүний ааш занд маш их өөрчлөлтүүд орно. Ажил төрлөө алдах, хичээл сургуульдаа явахаа болих, хоорондоо зодоон нүдээн гарах, гэмт хэргийн хохирогч цаашлаад гэмт хэрэгтэн ч болох тохиолдлууд маш их байдаг. Энэ байдал давтагдсанаар гэр бүлийн ойлголцол дотно харилцаа байхгүй болоод хэрүүл маргаан, зөрчил гүнзгийрч эхэлдэг.

Үүнээс үүдэж гэр бүл салалт, түүний дараагаар үр хүүхдүүд нь маш их хохирч байна. Архины хамааралд орсон хүн илүү их би ганцаардаж байна, надад хэцүү байна гэдэг шалтгаанаар архийг илүү ихээр хэрэглэх болсноор энэ өвчин маань эргэшгүй өөрчлөлтөд орж эхэлдэг.

Эргэшгүй өөрчлөлт гэдэг ойлголтыг дэлгэрүүлбэл?

Эргэшгүй өөрчлөлтөд ороод ирэхээр байн, байн түүнийгээ хэрэглэх хэрэгцээ үүсээд тэрэнтэйгээ тэмцэж чадахаа болиод хүчлэгдсэн дур үүсэж байдаг.

Хүчлэгдээд олон хоногоор үргэлжлүүлж уугаад байх юм бол хий юм харах, хий юм сонсох архины цагаан солио илэрдэг байх нь. Харагдаж, үзэгдээд байгаа зүйлс нь тухайн хүнд өөрт нь яг жинхэнэ юм шиг санагддаг учраас тэр хүмүүс бодитой гэж ойлгодог.

Манайд хулгайч ороод ирчихсэн байна, чи энийг цагдаа дуудаж өгөхгүй байна ч гэдэг юм уу эсвэл манай гэрээр хорхой шавж гүйгээд байна, намайг гадаа найзууд дуудаад байна, миний тухай яриад байна, цонхон дээр яриад байсан ч гэдэг юм уу бүр эсвэл гэр дотор маш олон жижигхэн хүмүүс дуулаад бүжиглээд байна гэдэг ч юм уу тухайн архины хордлогоос болоод тархи хордсон хүнд ийм мэтээр бодитой юм шиг санагддаг, харагддаг, үзэгддэг учраас хүмүүс маань энэ зүйлдээ төөрөлдөж маш их аюултай зүйлс хийдэг. Магадгүй өндөрт гарх, үсрэх, ганцаараа ярих, эсвэл түүнтэй зодолдох ч гэдэг юм уу ингээд гэр бүлийн хүмүүсээ гэмтээх мөн түүнчлэн өөртөө аюултай байдлуудыг үүсгэх эрсдэл гарч ирдэг.

Нийгэмд тулгараад удаж буй энэ асуудал улам залуужиж байна. Эмч хүнийхээ хувьд залууcд юуг анхааруулж, зөвлөх вэ? Магадгүй танаас зөвлөгөө, эмчилгээ авахыг хүссэн залуус байгаа байх.

Хамгийн хэцүү аюулууд бол ажилгүй, гэр бүлгүй болох.

Хувь хүний бууралт явагдаж бие хүний дампуурлаар төгсдөг гэдгийг л ойлгоосой гэж хүсэж байна. Дээрх асуудлууд танай гэр бүл болон таны ойр дотны хүнд илэрч байгаа бол манай Төгсун эмнэлгийн хамт олон таныг байгаагаар чинь хүлээн авч бүх хүч чадлаа дайчлан туслахад бэлэн байна.  

Ярилцсанд баярлалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.126.89.175Gandi   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugaar vnu

202.126.89.175Зочин   • 2022, 12 сарын 8. 20 цаг 48 минут

Utasnii dugar eder bhgvi yuu



Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 55 минутын өмнө2024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ8 цаг 57 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36Өнөөдөр хөхөгчин хонь өдөр5 сар 31. 8:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.