ИРГЭД: Үр дүн гартал жагсах болно


12-р сарын 9
7 цаг 24 минут

Нүүрсний хулгайг эсэргүүцэн тав дахь өдрөө жагссан иргэд үргэжлүүлэн бухимдлаа хүчтэй  илэрхийлсээр байна. Жагсаалын тав дахь өдрийн өнгө аяс, иргэдийн дуу хоолойг тоймлог хүргэж байна.

ИРГЭД:

Хууль эрх зүйн сайд хүн ийм байж болохгүй ээ

Х.Нямбаатар сайд маань ингэж хэлсэн "Би нэрийг нь мэдэхгүй, би энд оролцох эрхгүй. Анх 48 их наяд төгрөг гэж ярьснаараа Т.Доржханд гишүүн хүмүүсээ мэдэж байгаа бол нэрлэг гэсэн. Уучлаарай хууль эрх зүйн сайд ийм байж болохгүй ээ. Нэрлээд гараад ирлээ гэхэд та юу хийх вэ? Хууль талаасаа юу хийх вэ? Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг юм. Би иргэн хүнийхээ хувьд таван хуулийг чангатгаад өгөөч ээ гэж хүсэж байгаа юм. Нэгдүгээр хөөн хэлэлцэх хугацааг сунгах. Хоёрдугаарт хилийн хоригийг уртасгаж сунгасан хөөн хэлэлцэх хугацаатай нь ижил хэмжээнд тавих. Тэр хүн арван жилийн хугацаагаара хэрэг нь хөөн хэлэлцэж байгаа бол 10 жил хилээр гарахгүй. Гэр бүлийн гишүүд, ойр дотны хэн ч бай. Гуравдугаарт гадаад болон дотоодынх нь дансыг нь гацааж түгжинэ гэж байгаа. Дөрөвдүээрт гадаадын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондоо харилцан холбоотой улсынхаа иргэний оффшор дахь мөнгийг улсынхаа төсөвт татдаг байхаар эрх зүйн зохицуулалт хийх. Тавдугаарт эд хөрөнгийг нь бүгдийг нь битүүмжлэх. Энэ таван зүйлийг хууль эрх зүйн орчиндоо бэлдэж оруулах хэрэгтэй гэж би Х.Нямбаатар сайдад иргэн хүнийхээ хувьд зөвлөмөөр байна.  

Яг эрх тэгш л баймаар байна

Залуучуудтайгаа нэгдээд гурав дахь өдрөө зогсож байна. Манайх чинь муухай улс орон шүү дээ. Хууль нь энгийн иргэндээ хатуу үйлчилдэг.  Яг эрх тэгш л баймаар байна.  Дээр сууж байгаа нөхдүүддээ ч гэсэн хууль нь үйлчилдэг баймаар байна.  Шударгаар нүүрсний хулгайчдын нэрсийг зарламаар байна. Тэгэхгүй гарч ирээд бараг хоёр, гурван сарын дараа шийдэгдэнэ гэх юм бол хулгай луйвруудаа өөрсдөө зохицуулаад л цэвэрхэн гарчих байх гэж бодож байна. Жагсаалыг үр дүнтэй болтол залуучуудтайгаа нэгдээд зогссоор байх болно. 

 

Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр

Луйвар, хулгай хийж байгаа хүмүүсийг одоо эхнээс нь бүгдийг нь зарламаар байна шүү дээ. Бүгдийнх нь ялыг нь өгдөг юм уу, эд хөрөнгийг нь хураадаг юм уу. Нэг бол одоо цаазын ялыг сэргээмээр байна. Цаазын ялыг сэргээж баялаг тонон дээрэмдээд байгаа ичих нүүргүй, эх орноо зарж байгаа, ард түмний боломжийг хулгайлж байгаа хүмүүсийг цаазалмаар байна. Тэгж цочроо өгөх хэрэгтэй. Ард түмнийг үл тоож байна шүү дээ үнэхээр. Таван халтар төгрөгний төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Ерөнхийдөө эд нар тэр хулгайтайгаа өөрсдөө холилдчихсон болоод л арга саам хайгаад байна гэж бодож байна. Яаж зугаах вэ, яаж мултрах вэ гэдэг аргаа л хайгаад байна.  

Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод

Би хөдөө орон нутгаас жагсаалд оролцож байна. Эд нар өөрсдөө болохоор 2020 оны сонгуулиар хүчээ нэгтгэсэн. Ард түмэн яагаад хүчээ нэгтгэж болдоггүй юм. Хөдөө орон нутгаас ард түмнээ уриалж байна. Ирж жагсаарай. Үзэл бодлоо илэрхийл. Хойчид үлдэх үр хүүхдүүдээ бод. Хүмүүс янз бүрээр ярьж байна. Засгийн газар огцор, УИХ тар гээд. Минийхээр бол хуулийн нөхцлөө өөрчилж тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Ийм хуультай бол дээрдэнэ гэж байхгүй. Хөдөө хот гэлтгүй орон нутгийн амжиргаа ч муу байна. Дээдэх энэ хүмүүсийн хэдэн гар хөлүүд утсан хүүхэлдэйнүүд ч гэсэн орон нутгаар дүүрэн байгаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



66.181.182.19Иргэд   • 2022, 12 сарын 10. 22 цаг 54 минут

Акулуудыг нэрлүүл их хурлын гишүүнийх нь эрхээс түдгэлзүүлээд хариуцлага тооцоод хөрөнгий нь хураалгаад улсыг хохиролгүй болгуулах шүүү жагсаалын үр дүн бол

202.126.90.125Ард иргэл   • 2022, 12 сарын 9. 19 цаг 42 минут

Гол нь энэ ганхуяг хэлтсийн дарга гэх мэт жараахайнуудыг баривчилсан нэрээр нүүрсний хулгайг илрүүлсэн нэр зүүх гэж бна тэхээр их хурлын гишүүд мэтийн жинхэнэ том эздийг нь нэрлэж хариуцлана тооцож тэдгээр хүмүүсийн хулгайлсан нүүрсний дүнтэй тэнцэх хөрөнгө мөнгийг төлүүлж улсын төсөвт төвлөрүүлэх ажил хийж бж үр дүнд хүрэх юм шүүү засаг төр та биднийг хуурч бна

103.212.117.109Зочин   • 2022, 12 сарын 9. 8 цаг 00 минут

Жонхуугийн гар хөл Херо Баатарын дүү Качкарыг ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН-ий суудлаас зайлуулахгүй бол хулгайчдын хулгай АРГАА НАРИЙСГАНА. ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ БОЛНО ШҮҮ



Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна5 цаг 11 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн8 цаг 47 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна8 цаг 55 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав9 цагийн өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ9 цаг 28 минутын өмнөСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ9 цаг 34 минутын өмнө“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ9 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна9 цаг 46 минутын өмнө"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо9 цаг 54 минутын өмнө“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай9 цаг 59 минутын өмнөПара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.