Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс


9-р сарын 5
17 цаг 32 минут

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцүүлгүүд заримдаа ашигт малтмалын гол үүргийг умартдаг. Тэгвэл энэ сэдвийг Женев дэх дараалсан хоёр чуулганаар хөндөх юм. Есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Дэлхийн нөөцийн форум 2023, үргэлжлүүлээд хоёр өдрийн турш UNEP-ийн дэлхийн Засгийн газар хоорондын ашигт малтмал, металлын асуудлаарх уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн нөөцийн форумын Гүйцэтгэх захирал Маттиас Шлуп "Эрдэс баялаг, металл бол эрчим хүч, барилга байгууламж, хөдөлгөөнт төхөөрөмж, электроник зэрэг томоохон салбарын үндэс юм. Хэрэв улс орнуудын Засгийн газар, салбарын тэргүүлэгчид ашигт малтмалын нөөцийг урт хугацаанд, тогтвортой ашиглах боломж нөхцөлийг эрэлхийлэхгүй бол дэлхий дахинаа ногоон шилжилт хийж чадахгүй. Энэ асуудал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал ач холбогдолтой тул илүү их анхаарал хандуулах ёстой" хэмээн мэдэгджээ.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн автомашинаас 6 дахин их металл, гол төлөв зэс, бал чулуу, кобальт, никель зэрэг металл цахилгаан машинд шаардагддаг. Салхины дундаж хэмжээтэй 1 сэнсэнд 67 тонн зэс ордог. Ийм хэмжээний зэс олборлохын тулд уурхайчид бараг 50 мянган тонн шороо, чулуу зөөх бөгөөд энэ нь Эйфелийн цамхгаас 5 дахин их жинтэй гэсэн үг.

Ашигт малтмал, металлын өсөн нэмэгдэх эрэлтийг хангахын тулд олон улсын компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үед уул уурхайн төслүүдийн тогтвортой байдал улам бүр анхаарлын төвд орж байна. Цөөн орнуудад ашигт малтмал, металлын ихээхэн нөөц төвлөрч, компаниуд Андын нуруу, Арктик зэрэг илүү алслагдсан бүс нутагт шинэ ордын хайгуул хийснээр байгаль орчин, нийгмийн асуудлууд үүсгэдэг.

Нөөцийг зүй бусаар олборлох, ашиглах нь хүн төрөлхтөнд, цаашлаад манай гаригт хортой нөлөө үзүүлж, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, хүрээлэн буй орчны бохирдолд хүргэсээр байгаа.

Одоогийн байдлаар ашигт малтмал, металлын олборлолт, боловсруулалт нь биологийн олон янз байдлын алдагдлын 90 хувь, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 50 хувь, агаарын бохирдлын нөлөөллийн 30 хувьд нөлөөлж байна. Дэлхий даяар эрчим хүчний шилжилт, дэд бүтцийн өсөлт нь байгаль орчны асуудлыг улам хурцатгах эрсдэлтэй. Энэ асуудлыг 2022 оны гуравдугаар сард Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны V ассамблейн чуулганаар хэлэлцэж, эрдэс баялаг, металлын олборлох, боловсруулах, ашиглах үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны тухай тогтоол баталсан юм. Уг тогтоолыг Швейцар, Аргентин, Конго, Гана, Сенегал зэрэг улстай хамтран санаачилжээ. Тухайн орнууд ашигт малтмал, металлын олборлолтоос эхлээд ашиглаж дуусах хүртэл байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Энэ оны 4-7 дугаар сард НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь Африк, Ази, Номхон далайн бүс нутаг, Европ, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад улстай Засгийн газар хоорондын бүс нутгийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан юм.

Ашигт малтмал, металлын өртгийн сүлжээ нь дэлхий нийтийн шинж чанартай. Өөрөөр хэлбэл нөөц олборлогчдоос эхлээд тухайн ашигт малтмалыг худалдаалдаг, хэрэглэдэг бүх оролцогч талууд асуудал, хариуцлагыг хуваалцдаг гэсэн үг.

Өдгөө 81 орны эдийн засагт байгалийн баялгийн олборлолт зонхилох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээр улс дэлхийн ДНБ-ий ¼, дэлхийн хүн амын тал хувийг бүрдүүлдэг ч тухайн хүмүүсийн бараг 70 хувь ядуу амьдарч байна. Иймд металл, эрдэс баялгийн нийлүүлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох хүчин чармайлт төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

Дэлхийн ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой шийдлийг олохын тулд төр-хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаа зэргээр олон улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байх шаардлагатай. Өнөөгийн геополитикийн хүнд нөхцөлд улам ч чухлаар тавигдаж байна.

Ашигт малтмал, металлын нөөцийг илүү хэмнэлттэй, хүртээмжтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тулд олон түвшний хамтын ажиллагаа нэн хэрэгтэй юм.

Дэлхийн нөөцийн чуулган “Rethinking Value–Resources For Planetary Wellbeing” сэдвийг онцолно. Сэдвийн хүрээнд НҮБ-ын салбар байгууллагуудын төлөөлөл, судлаачид, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, тогтвортой байдлын мэргэжилтнүүд 500 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын олборлолтоос нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагаа, тойргийн эдийн засаг, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг, эрчим хүч, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээг хамарна. Энэ жилийн чуулганд Швейцар, Япон, Хятад, Коста Рика, Австрали, Бельги, Гана зэрэг 140 орны 1500 гаруй төлөөлөл оролцох юм. 

Эх сурвалж: mininginsight.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 22 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.