Амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч: Бүх насаараа хорих ял авсан этгээдийн төлөх хохирлыг Тусгай сангаас гаргадаг байя


4-р сарын 24
12 цаг 04 минут

      Дорноговь аймагт сургуульдаа явахаар гэрээсээ гараад онц хэрцгийгээр бусдын гарт амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч олон нийтэд хандан мэдээлэл өглөө.

Хохирогчийн өмгөөлөгч: Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-д сэтгэл санааны хохирлыг суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хохирогчийн эрх зүйн байдал улам дордоод байна.

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 13-д гурван хэлбэр л байгаа. Ямар нөхцөлд тусгай сангаас хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх вэ гэхээр нэгд, оршуулгын зардал. Хоёрт, эмчилгээний зардал. Гуравт, хөдөлмөр алдалтын цалин, орлогыг олгох зохицуулалттай. Үүнээс гадна дөрөвт, шүүхээс гэм буруутай этгээд бүх насаараа хоригдох ял авсан тохиолдолд энэ хуулиар зохицуулах нь зүйтэй юм байна.

Тиймээс энэ хуулиа засан сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулаад өгөөч. Тэгэхээр бүх насаараа хорих ял эдэлж байгаа тохиолдол цөөхөн байдаг юм байна. 20 хүрэх үү, үгүй юу. Эдгээрийн хохирогчдод энэ хуулиар зохицуулаад сэтгэл санааны хохирлыг нь гаргаж өгье.

Хорих анги хоёр төрөл байна. Бүх насаараа хорих ял эдэлж байгаа этгээд бол ямар нэг ажил хийхгүйгээр ганцаарчлан хоригдож байгаа. Харин бусад хоригдлууд бол ажил хийж, ажлын хөлсийг нь хохирогчийн сэтгэл санааны хохиролд нь олгох боломж байгаа. Ийм хоёр төрөл нь хорих ангид байна. Тиймээс бүх насаар нь хорих ял эдэлж байгаа этгээдийн хохирогчид хэзээ ч сэтгэл санааны хохирол олдохгүй. Иймд Тусгай сангийн хуульд оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын цалин орлогыг олгох гэж байгаа дээр дөрөвт нь гээд энэ заалтыг л оруулчихмаар байна. Бүх насаар нь хорих ял эдэлж байгаа ялтны хохирогчид гээд оруулчихвал энэ хууль сайжрах гээд байна.

Манай хохирогчид 182 сая 500 мянган төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч энэ мөнгийг ялтан Гантулгаас гаргуулж авах юм байна гэдэг А4—ийн цаастай л үлдсэн гэлээ.

Тус хэргийн тухайд өнгөрсөн онд гарсан бөгөөд гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноогоод байсан юм. Тэгвэл ийнхүү хохирогчдын зүгээс сэтгэл санааны хохирлыг ялтангаас авах боломжгүй болсон талаараа мэдээллээ.

Эх сурвалж: Лхагвасүрэн ГАНТӨГС itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 29 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.