Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо


4-р сарын 25
9 цаг 49 минут

     Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”,  6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тунхагласан.  Гэвч өнгөрсөн хугацаанд байгалийн баялаг ард түмний өмч биш тодорхой хувь нь хэсэг бүлэг хүмүүсийн гарт байсаар ирсэн нь нууц биш. Тиймдээ ч энэ хуулийн төсөл  улс төр, парламентын босго давж чадалгүй 10 гаруй жил яригдсан.  Дөнгөж батлагдаад байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн онцлох заалтуудыг хүргэе.

Дэлхийн баялаг ихтэй 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулдаг. Бусад улс орнуудын хувьд том төслүүдээ санхүүжүүлэх, ирээдүйд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах, иргэддээ бэлэн мөнгө хэлбэрээр тараах гээд олон хувилбараар ашигладаг.   Товчхондоо баялгийн сангийн тухай хууль нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Уул уурхайн баялгаас зөвхөн нэг удаагийн ногдол ашиг болгож бэлэн мөнгө тараах зэргээр үр ашиггүй зарцуулахаас илүү томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, зөвхөн өнөөдөр уул уурхайн баялгаа ашиглаад дуусах бус ирээдүйн Монгол Улсын иргэдэд хүртээхийн тулд сан байгуулж, уул уурхайгаас орж ирэх мөнгийг хуримтлуулах ийм л зарчимтай хууль боллоо.

Баялгийн сангийн хууль батлагдсанаар гурван сан байгуулж, орлого төвлөрүүлнэ.

Ирээдүйн өв сан: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ.

Хөгжлийн сан: Уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын бүх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгаас бүрдэнэ.

Хуримтлалын сан: Эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.Орлого төвлөрүүлэгч этгээд нь 100 хувь төрийн өмчит компани байх бөгөөд хувьцааг Засгийн газар эзэмшихээр зохицуулжээ. Энэ сангуудад төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн жилийн орлогоос тодорхой хувийг төвлөрүүлэхээр зохицуулсан. Үндэсний баялгийн сан зөвлөлтэй, түүнийг нь Ерөнхий сайд ахалж, төсвийн зарцуулалтыг УИХ-д тайлагнахаар болжээ.

Хуулийн төсөл хэлэлцэх үед нэг маргаан дагуулсан асуудал нь нэг гэр бүл стратегийн ордыг дангаараа эзэмших бус тэд бирж дээр нээлттэй компани болж, олон нийтэд нээлттэй компани болох заалт юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Цаашид нэг гэр бүл стратегийн ордыг эзэмшихгүй. Үүнд хуулиар цэг тавьж, хязгаарлаж байгаа юм. Тэд бирж дээр нээлттэй компани байгуулж, олон улсын аудитаар байнга хянуулдаг болно. Ингэснээр ил тод байдал дээшилнэ. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар төлөх эрх зүйн орчин ч бүрдэж байна. 30 хувь гэдэг эхлэлийн том цэг. Бусад улс оронд 80 хүртэл хувийн татварын орчин тогтсон байдаг. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий.  Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсэж байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй. Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн  баталж байна. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна” гэдгийг тодотгосон.

Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт нь:

10.1.1. Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2. Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангах;

10.1.3. Хөгжлийн сан нь нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэж заажээ.

Түүнчлэн, 

10.2. Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3. Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.

10.4. Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн Хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

Уул уурхайн баялаг ашигласан цагаас эхлэн яригдсан баялгийн сангийн хууль ийн батлагдсанаар уул уурхайн баялгаас олон нийтийн хүртэх ашиг илүү хүртээмжтэй, өгөөжтэй байна гэж үзэж буй.

Ирээдүйн өв сан Норвегтой адилхан, “үржүүлэхийн хүрд”-ийн зарчмаар ажиллах нөхцөл энэ хуулиар нээгдэнэ. Нөгөө талаар Ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдахаар тусгасан. Валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг арвижуулах том боломж гарч ирж байна. Бүх иргэдэд хүртээмжтэй байхаар тусгаж.

Хуримтлалын санг Сингапурын жишгээр, суурь зарчимд нь тулгуурлаж боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд орон сууцжуулах ажлыг реформын хэмжээнд хийж чадаагүй. Шалтгаан нь эх үүсвэр нь үнэтэй байсантай холбоотой. Жилд дунджаар 500-700 тэрбум төгрөгийг ипотекийн хөтөлбөрт зарцуулдаг. Монголбанктай ярилцаад, хувийн хэвшилтэй хамтраад ажиллаж чадвал жил бүр нэг их наядаас давсан хөрөнгийг орон сууцны салбарт оруулах, улмаар хүүг нь өөрсдөө удирдах боломж энэ хуулиар бүрдэнэ. 

Ийнхүү Стратегийн ордын 34 хувийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулахад зарцуулдаг болж буйгаараа чухал хуультай болж байна. 

Эх сурвалж: Т.Батсайхан "Зууны мэдээ" сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна8 цаг 4 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн5 сар 20. 12:05Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна5 сар 20. 11:57Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 20. 11:52“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.