“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна


5-р сарын 7
9 цаг 51 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 180 сая мод тарьж, ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд Монгол орны хангай, говь болон говь хээрийн бүсэд цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах, агро ойн аж ахуйг хөгжүүлж ногоон эдийн засгийг дэмжих, уул уурхайн нөлөөлөлд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор гурван үе шат бүхий “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

“САЯ ТОНН-САЯ МОД” ХӨТӨЛБӨРТ:

  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусгажээ.

Өнөөдрийн байдлаар тус компани 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна.

“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

Тус хөтөлбөрт тусгасан 180 сая мод тарих бүсчлэл нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндсэн зорилтуудтай хэрхэн уялдаж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Оргил танилцуулав.

Тухайлбал, доройтсон ойг нөхөн сэргээх зорилтод 101 сая буюу 180 сая модны 56 хувь, агро ойн аж ахуй хөгжүүлэхэд 40 сая мод буюу 22 хувь, цөлжилтөөс хамгаалахад 35 сая мод буюу 20 хувь, хотын ой хөгжүүлэхэд 3.5 сая мод буюу 2 хувийг нь тарих замаар хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд модны тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх чиглэлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 га талбайд автомат мод үржүүлгийн газар бүхий “Эрдэнэс” агропарк, Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 га талбайд “Зүүнбаян” агропаркийг байгуулах юм.

“Эрдэнэс”, “Зүүнбаян” агропаркууд нь орчин үеийн дэвшилтэт технологи, инновац шингээсэн өндөр хүчин чадалтай буюу тус бүр жилд 8-10 сая тарьц ургуулахаар тооцон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэн энэ ажлыг цаашид ч үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.

Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төрийн өмчит бусад компаниудад тулгарч буй нийтлэг асуудлуудын талаар Ажлын хэсгийн гишүүд болон компанийн төлөөлөл нээлттэй санал солилцож, гарцыг шийдлийг тодорхойлоход хамтран ажиллахаар ярилцлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн дараах чиглэлийн автобус 05:40 цагаас явж эхэлнэ4 цаг 28 минутын өмнөБүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 1. 22:162024 оны марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ6 сар 1. 22:14Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо6 сар 1. 10:56“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээн зургаадугаар сарын 6-9-ны өдрүүдэд болно6 сар 1. 10:49Дэлхийн тамхигүй өдрөөр “Худлаа ярихаа зогсоо” аяныг эхлүүллээ6 сар 1. 10:29Хүүхдийн баяраар болох арга хэмжээнүүдийн хөтөлбөр6 сар 1. 10:24Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна6 сар 1. 10:17Хоёр настай хүүхдийн уран зураг 7000 ам.долларт хүрчээ5 сар 31. 17:00Бага насны хүүхэд хүчиндсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад баривчиллаа5 сар 31. 16:5680 мянга гаруй иргэдийг авран хамгаалах ангитай болно5 сар 31. 16:47АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ5 сар 31. 13:11Хангай бүсийн салбар зээлийн батлан даалтын хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо5 сар 31. 13:08Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонгох уу5 сар 31. 12:23ҮББХ: “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив5 сар 31. 12:11Тухтай, аюулгүй амьдралын төлөөх - Ухаалаг дэд бүтэц, зөв бүтээн байгуулалт5 сар 31. 12:08Б.Саруул: Анх удаа балет үзэж байгаа хүүхдүүд ч “Дэггүй Лиз”-ийг маш сайн ойлгодог5 сар 31. 12:00Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа5 сар 31. 11:53Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний ээлжит хэлэлцээг зохион байгуулав5 сар 31. 11:51Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ5 сар 31. 11:42СЕХ 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав5 сар 31. 11:36Цаг агаарын нарийвчилсан мэдээг тухай бүрт хүлээн авахыг зөвлөж байна5 сар 31. 9:43БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурвэтэй уулзлаа5 сар 31. 9:28Одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ5 сар 31. 9:25Хувийн туслах үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулав5 сар 31. 9:21"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргал томилогдлоо5 сар 31. 9:18"Пиноккио"-той хүүхдийн баяр5 сар 31. 8:55Сонсголоор илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлнэ5 сар 31. 8:49Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны гурван талт хамтын хэлэлцээр байгууллаа5 сар 31. 8:41Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслүүдийг баталж, 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ5 сар 31. 8:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.