Солонгосын CU-д алтан гулдмайнууд талх шиг зарагдаж байна


5-р сарын 10
9 цаг 09 минут

     СӨҮЛ, 2024 оны тавдугаар сарын 9 /CNBC/. Өмнөд Солонгосын ая тухтай дэлгүүрүүдээр бэлэн гоймон, зайдаснаас гадна өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн эрэлт ихтэй байгаа нь алтан гулдмай ажээ.

Тус улсын хамгийн том ая тухтай дэлгүүрийн сүлжээ болох CU нь “Minting and Security Printing” корпорацтай /KOMSCO/ хамтран үйлчлүүлэгчиддээ бичил алтан гулдмайнуудыг санал болгосон нь талх мэт түргэн зарагдаж байна.

0.1 граммаас 1.87 грамм хүртэлх жинтэй, хумсны толион чинээ янз бүрийн алтан гулдмайнуудыг дөрөвдүгээр сараас эхлэн CU-гийн дэлгүүрүүдээр борлуулж эхэлжээ. Үнийн хувьд 1.87 грамм гулдмай нь 225 мянган вон /165,76 ам.доллар/ бол 0.5 грамм нь 77 мянган вон аж.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичсэнээр бол, тус бүр нь 113 мянган воны үнэтэй 1 грамм жинтэй гулдмай хоёр өдрийн дотор зарагдаж дуусжээ. Эдгээр алтан гулдмайнуудыг баяр хүргэсэн зурвас, төрсөн өдрийн мэндчилгээ зэргийн хамтаар худалдан авах боломжтой.

“Pocket CU” аппликейшны мэдээллээр, 30-аас дээш насны хүмүүс ийм алтан гулдмайг хамгийн ихээр худалдан авч байгаа бөгөөд нийт борлуулалтын 41 гаруй хувийг эзэлж байна. Харин 40-өөд насныхан нийт борлуулалтын 35.2 хувийг, 50-аас дээш насныхан 15.6 хувийг, 20-иод насныхан 6.8 хувийг тус тус эзэлж байна.

“Шар металл”-ын үнийн өсөлтөөс үүдэн Өмнөд Солонгост алтан гулдмай, зоосны эрэлт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөж, 5 тоннд хүрсэн тухай Дэлхийн алтны зөвлөлөөс /WGC/ саяхан гаргасан тайланд дурджээ. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Өмнөд Солонгос дахь алтны борлуулалт хамгийн огцом дээд өсөлтөд хүрлээ.

“Ерөнхийдөө дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унаж буй тодорхойгүй энэ үед дотоодын хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтыг эрэлхийлэхийн хэрээр алтан үнэт эдлэлийн эрэлт нэмэгддэг” гэж UOB банкны зах зээлийн стратеги, дэлхийн эдийн засаг, зах зээлийн судалгааны албаны дарга Хэнг Кун Хау хэллээ.

Солонгосын алтны биржийн мэдээлснээр, алтны үнэ 3.75 грамм буюу 0.13 унц нь 456 мянган вон /335.3 ам.доллар/ болж дээд үзүүлэлтэд хүрчээ. Харин эсрэгээрээ Солонгосын воны ам.доллартай харьцах ханш нь он гарснаас хойш 5 хувиар суларсан бөгөөд одоогоор 1,358.7 байна.

Алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаатай зэрэгцэн Азийн орнуудын залуучуудын дунд алтанд хөрөнгө оруулах сонирхол сүүлийн үед нэмэгдэж байгааг WGC тэмдэглэжээ. WGC-ийн Төв банкуудын тэргүүн Шаокай Фан CNBC телевизэд ярилцлага өгөхдөө "Азийн олон улс орон инфляц болон санхүүгийн тодорхойгүй байдалтай тулгарч байна. Залуу хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэх, хамгаалахын тулд алт худалдан авч байгаа нь утга учиртай" гэлээ.

Азийн хамгийн том эдийн засаг болох Хятадын хэрэглэгчид ч мөн адил алт худалдан авч, 1 грамм жинтэй жижиг алтыг саванд цуглуулах нь хятад залуусын дунд трэнд болж байна. Хятад улс 2023 онд Энэтхэгийг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн том алтан эдлэл худалдан авагч болсноор гулдмайн эрэлтээр тэргүүлж байна.

Үүнээс гадна өнгөрсөн онд АНУ-ын жижиглэн худалдааны томоохон компани болох Costco 1900 орчим долларын үнэтэй нэг унц алтан гулдмайг худалдаж байсан билээ.

Эх сурвалж: Э.Хулан "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүүхдийн хавдрын эдгэрэлтийн хувь нэмэгдэх үйл явцад ахиц гарна6 цаг 11 минутын өмнөЦэгцрэх хөдөлгөөн9 цаг 46 минутын өмнөЭнэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэж байна9 цаг 55 минутын өмнөЭрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав10 цагийн өмнө“Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг шинээр хэрэгжүүлнэ5 сар 20. 11:24СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 11:18“Чингэлтэй цом-2024” спортын их наадам эхэллээ5 сар 20. 11:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж байна5 сар 20. 11:06"Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" үндэсний сургалт Дархан-Уул аймагт боллоо5 сар 20. 10:58“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” жилд 20 сая тонн нүүрс ачих хүчин чадалтай5 сар 20. 10:53Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ5 сар 20. 10:45Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ5 сар 20. 8:18“Шинэ хоршоо“ хөдөлгөөн эхэлснээс хойш 10 хоршооны 180 гишүүнд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ5 сар 20. 8:13С.Чинзориг: Д вирусийн эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо5 сар 20. 8:08Б.Баасанхүү Монголын жүдочдын ДАШТ-ий зургаа дахь алтан медалийг хүртлээ5 сар 20. 8:03УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2024.05.20-05.245 сар 20. 7:53Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав5 сар 20. 7:49“Номын баяр-2024” нээлтээ хийлээ5 сар 20. 7:47Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв5 сар 20. 7:45Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болж, Малчин өрхийн холбооны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ5 сар 20. 7:41Өнөөдөр хөх бич өдөр5 сар 20. 7:34Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан5 сар 20. 7:28УНТЭ: “Journal club” үргэлжилж байна5 сар 17. 15:37Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо5 сар 17. 15:33Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд5 сар 17. 15:18Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна5 сар 17. 15:12Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа5 сар 17. 11:32ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн 47 рашаан, сувилал болон сэргээн засах төвийг танилцуулж байна5 сар 17. 11:10Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна5 сар 17. 11:05Булган аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд" сургалт эхэллээ5 сар 17. 11:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.