Б.Батбаатар Захиргааны хэргийн шүүхэд ханджээ


АН-ын дарга З.Энхболд Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болсон атлаа Өвөрхангайгаас дэвших боломжийг эрэлхийлж байна гэх мэдээлэл саяхан гарсан. Учир нь Баянгол дүүрэгт Батын Батбаатар нэр дэвших болсонтой холбоотой гэх мэдээлэл гараад байсан юм. Тиймдээ ч З.Энхболд СЕХ-нд байнгын дарамт шахалт өгч байна гэж байв. Харин Б.Батбаатар нь намаасаа албан ёсоор гарах өргөдлөө өгч, Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын 70 дугаар тойрог буюу З.Энхболдын дэвшиж байгаа Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн аж.
Гэсэн ч СЕХ-ноос “Б.Батбаатар нь АН-ын гишүүн ҮЗХ-ны гишүүн байхдаа Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшсэн тул бүртгэхээс татгалзсугай” гэх утга бүхий тогтоолыг Б.Батбаатарт илгээсэн байна. Тэгвэл Б.Батбаатар энэ тухайд “Өнөөдөр 16 цаг өнгөрөөж энэ тогтоолыг олж авлаа. 17 цаг 17 минутад Захиргааны хэргийн шүүхэд хандлаа” хэмээн цахим хуудаснаа бичсэн байна. Ийнхүү тэрбээр асуудлаа шүүхээр шийдүүлэхээр болсон бололтой.
Г.БАЯР









  • Шинэ
  • Их уншсан