Хөлбөмбөгийн шигшээгийн өмсгөл худалдаанд гарчээ


Монголын Хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаа шигшээ багийн өмсгөлийг худалдаанд гаргасан байна. Тэдний шинэ санаачилга амжилт авч ирж, залуус шигшээгийн өмсгөлөөр гоёх болжээ.  Монгол Улсын далбаа  бүхий өмсгөл төдийгүй  ороолт болон бэлтгэлийн өмд цамцыг хөгжөөн дэмжигчдэдээ зориулан худалдаалж эхэлсэн нь энэ.  "Хөх чононууд"-аа хөгжөөн дэмжиж, өмсгөлөөр нь гангарахыг хүсвэл МХБХ-ны байрнаас авах боломжтой аж.

  • Шинэ
  • Их уншсан