П.Галиндэв: З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргахыг шаардаж байна


АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн болон АН-ын залуучуудын байгууллагын төлөөлөл, дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчид Ардчилсан намыг шинэчлэх түр хороо байгуулж буйгаа мэдэгдлээ. Түр хорооноос АН-ын удирдлагуудад хандан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийн талаар АН-ын шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв “Бид сонгуулийн дүнгээс шалтгаалж АН-ыг шинэчлэх тухай асуудлыг яриагүй. Өнгөрсөн хугацаанд намын шинэчлэлийн асуудлыг орхисон байсан. Харин одоо нам шинэчлэх ажлыг илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлж байгааг дуулгаж байна. Ард түмэн АН-ыг бодлогын нам болохыг шаардаж дүнгээ тавилаа. Тиймээс АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс санаачилж буй АН-ын шинэчлэлийн түр хороог байгуулан намын төв байранд байрлах болоод байна. Улмаар дараах алхмуудыг хийхийг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарыг намын нийт гишүүд дэмжигчдээс өөрийн биеэр уучлал гуйж, огцрох өргөдлөө 24 цагийн дотор гаргах, АН-ын ҮЗХ-г 48 цагийн дотор хуралдуулж, намын Их хурлыг наймдугаар сарын 15-ны дотор зарлан хуралдуулахыг шаардаж байна” хэмээсэн юм.

  • Шинэ
  • Их уншсан