МАН дотор З.Мэндсайхан сайдыг огцруулах яриа боллоо


1-р сарын 4
12 цаг 00 минут

Цар тахлын хүнд нөхцөл, хөл хорионы хоёр жилд монголчууд бид юм юм л үзлээ. Тийм учраас ард түмнээсээ эхлээд өндөр дээд төр ч нэгийг тунгаав бололтой. Харин санаж сэрээгүй үлдсэн хүн гэвэл нийгмийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан гэдгийг олон нийт ч онцлов. Эрх баригчид ч онцлов. Түүнийг огцруулах тухай Ерөнхий сайдын түвшинд яригдаж эхэлсэн аж. Гэхдээ З.Мэндсайхантай хамт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын нэр ч дуулдана лээ. Гэхдээ огцруулах хамгийн том шалтгаантай сайд нь З.Мэндсайхан гэдгийг дуулгалаа. Арга ч үгүй. Эрх баригчид, Ерөнхий сайд нь “Шинэ сэргэлтийн бодлого” яриад яваад байдаг, нийгмийн гол салбарынх нь сайд ажлаа хийхгүй байгаагийн зэрэгцээ юугаа ч мэдэхгүй сууна гэдэг байж боломгүй асуудал. Түүнийг огцруулах тухай өнгөрөгч амралтын өдөр өрнөсөн гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэр ч бүү хэл дараагийн сайд нь энэ ажиллагааг удирдах хэмжээнд ажиллаж байгаа аж.

Тэгэхээр огцруулах шалтгаан байж таарах бөгөөд түүнийг дурдах хэрэгтэй. Хамгийн том шалтгаан нь төрийн өмчит компанид ажлын бээлий тасарч, ажилчид нь улаан гараараа хүнд нөхцөлд ажиллахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Ингээд хувийн хэвшил, зарим оёдлын цехэд хандан бээлий оёулсан ч хангаж чадаагүй гэдгийг эх сурвалж хэлэв. Учир нь аж ахуйн нэгжүүд нь мөнгө байхгүйгээс их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй гэжээ. Мөн улаанбаатарчуудын өдөр тутмын хэрэглээ болох боловсруулсан түлшийг савлах шуудай байхгүй хөглөсөн.

Ийнхүү нийслэлийн гэр хороолол хөлдөхдөө тулж, хятад руу олон сая шуудай захиалсан ч хил гаалийн байдлаас болон орж ирэхгүй удсан гэдгийг ч бид мэднэ. Үүнээс гадна өргөн хэрэглээний хүнс, барааны бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт гэх мэтээр нийгэмд олон зүйл өрнөж байна. Үүнээс харагдаж байгаа зүйл гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл эзэддээ очихгүй байна гэх. Мөн салбарын сайд энэ тал дээр тодорхой бодлого гарган ажиллаж чадахгүй байна гэдгийг сануулах болжээ. Магадгүй юм. Хэрвээ энэ сангаас олгодог мөнгө жинхэнэ эзэд, үйлдвэрлэгчиддээ хүрсэн бол бээлий үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хэдэн зуун мянга, хэдэн саяар нь үйлдвэрлэж, дутагдаж байгаа компани, иргэдэд хүргэх боломж дүүрэн байсныг хэлж байна. Ядахад л түлшнийхээ шуудайг үйлдвэрлэдэг байсан бол нийслэлийн иргэд гал алдаж суухгүй байв.

Бидэнд гашуун туршлага бий. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 40 шахам УИХ-ын гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар нэгэнтээ тодорхой мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцорч, арга хэмжээ авахуулж байсныг ч санаж байгаа. Гэтэл энэ цагаас хойш даруй гурван жил өнгөрч байхад нөхцөл байдал хэвээрээ байгааг юу гэж ойлгох вэ.

Үүнээс хойш Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай нэгтгэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Жижиг, дунд үйлдвэрийн газар” болгосон. Тус газрыг салбар яамнаас өрх тусгаарлах замаар агентлаг газар болгосон ч тус газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяа агентлаг газар учраас үе үеийн сайдын ашиг сонирхлын талбар болж ирсэн нь дээрх хоёрхон жишээн дээрээс харж болно. Тэгээд ч Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар З.Мэндсайхан гэж бизнесийн салбараас ажлынхаа гарааг эхлүүлсэн нэг нөхөр томилогдсон нь салбарын ажлыг унагааж байна гэх шүүмжлэл ч дагах боллоо. Ямартай ч сайд маань хүнд нөхцөлд ганц бээлийний үйлдвэр байгуулсангүй, ганц шуудай ч үйлдвэрлэх боломж олгосонгүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдлаас харж болно.

Уг нь салбарын сайд бодлого гаргаад ганц шуудайны үйлдвэр байгуулахад төдийлөн их хөрөнгө гарахгүй. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг зөв газарт нь хувиарласан бол ганц ч атугай бээлийний үйлдвэртэй байх байв. Цаашид ч цар тахал, түүний халдварын дэгдэлт байсаар байх болно гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдэж байна. Гэтэл бид ганц ч үйлдвэргүй, ганц үйлдвэр бариулчих бодлогогүй сайдтай амьдарсаар байх уу. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт бүтэлгүй сайд нар цөөнгүй бий. Харин З.Мэндсайхан шиг бодлогогүй, хөдөлгөөнгүй сайд байхгүй л болов уу. Эрх баригч намаас “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулан төлөвлөгөөгөө ард түмэнд танилцуулсан. Гэтэл энэ том бодлогод бүү хэл өдөр тутмын ажилд ч тэнцэхгүй сайд байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаасаа харж болно. Хангалттай огцрох шалтгаантай сайдаасаа МАН ч залхаж байгаа, Ерөнхий сайд ч залхаж байгаа. Эгзэгтэй цаг үед энэ мэт сайдаасаа салж байж л цааш явна даа.

                                                                                          

                                                                     



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



103.212.117.46Зочин   • 2022, 1 сарын 4. 22 цаг 24 минут

замаа яахав дарханы

103.26.194.129Зочин   • 2022, 1 сарын 4. 19 цаг 28 минут

Монголын үйлдвэрлэлийн салбар гэж өөдөлдөггүй салбар бна аа. Шуналын туламнууд толгойлох юм өөрсдөө л баяжих юм дах

202.126.89.54Z   • 2022, 1 сарын 4. 17 цаг 13 минут

Hurdan zailuul ene saidiig

103.57.95.86Зочин   • 2022, 1 сарын 4. 17 цаг 09 минут

МАН ингэж тэнэгдсэнийг оронд өмнөх нэг казах бүсгүйг сайдаар томилсон ажил нь гялалзаж байх байсан. Энэ үгийг салбарын эрдэмтэд ч ярих юмаа

202.179.24.124zochin   • 2022, 1 сарын 4. 17 цаг 05 минут

tetgever nemeechee

202.179.26.177Зочин   • 2022, 1 сарын 4. 16 цаг 03 минут

Битгий инээд хүргээд байгаач, юун шуудайны үйлдвэр байгуулах вэ, одоо ч үйлдвэр ажиллаж байгаа шүү. Харин түлшний үйлдвэрийнхэн чинь дотоодоос шуудай авахгүй байгаа биздээ.

103.14.36.6 Иргэн   • 2022, 1 сарын 4. 15 цаг 57 минут

Одоо болно доо. Зөндөө л самарлаа даа

66.181.187.235Зочин   • 2022, 1 сарын 4. 15 цаг 47 минут

kdhf

66.181.187.235Зочин   • 2022, 1 сарын 4. 15 цаг 46 минут

Цалин тэтгэвэр нэмэгдээгүй байхад хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ ямар их өссөн байна махны үнээ хар л даа энэ сайдтай хариуцлаг тооцох нь зөв



Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 40 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу4 цаг 5 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ5 цаг 3 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ5 цаг 12 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо5 цаг 15 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ5 цаг 19 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 41 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 46 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 50 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 55 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 40 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 48 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа8 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд8 цаг 17 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 37 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 45 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.