
Хашааны цасаа цэвэрлэж байгаад зүрхний шигдээс болсон 71 настай Швед иргэн түргэн тусламж дуудахад дроны тусламжтайгаар гурван минутын дотор зүрхний хэмнэл бууруулагчийг өвчтөнд илгээн амь насыг нь аварчээ. Зүрхний шигдээс болсон өвчтөн тусламж авалгүй арван минут болоход л амь насаа алдах аюултай юм. Яаралтай дроныг нисгэсний дараагаар эмч нар биечлэн ирж, өвчтөнийг эмнэлэгт хүргэжээ.

"Дрон, технологи хүмүүсийн амьдралыг аварч буй маш чухал үйл явдал боллоо. Хэрвээ эмч нар биечлэн очихыг хүлээсэн бол өвчтөний амь нас аюулд өртөх байсан" хэмээн түргэн тусламжийн баг уг дроныг бүтээсэн Everdrone компанид талархал илэрхийлжээ.
Үүнээс өмнө түргэн тусламжийн дроны туршилт дөрвөн сар үргэлжилсэн бөгөөд 12 удаагийн дуудлагын 11-ийг нь цагаас нь өмнө, нэгийг нь цагт нь багтан хүргэжээ.

Европт жил бүр 275 мянган өвчтөн зүрхний шигдээсээр өвчилдөг бөгөөд тэдгээрийн 70 гаруй хувь нь богино хугацаанд эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс өвчин нь архагшиж, 10 хувь нь амь насаа алддаг байна.
Эх сурвалж: UBLife
Facebook
Twitter
Youtube


Даваа гарагт Балба даяар гашуудал зарлажээ
АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ

Сэтгэгдэл бичих