
Илон Маскийн "Space X" компанийн сансрын хөлөг сарыг мөргөн дэлбэрч магадгүй байна. Компанийн 2015 онд хөөргөсөн "Falcon 9" пуужин дэлхий рүү буцах түлшгүй байсан тул сансарт үлдсэн бөгөөд сарыг мөргөх магадлалтай анхны хяналтгүй сансрын төхөөрөмж болоод байгаа аж.
Сарыг мөргөсөн ч сөрөг үр дагавар бага байх болно гэж "Harvard-Smithsonian" астрофизикийн төвийн профессор, одон орон судлаач Жонатан МакДовел BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Falcon 9" пуужин цаг уурын хиймэл дагуулыг тойрог замд оруулах үүргээ биелүүлээд шатахуун дууссаны улмаас долоон жилийн өмнө сансрын уудам орон зайд хаягдсан.

Улмаар өнгөрсөн хугацаанд сар, дэлхий, нарны янз бүрийн татах хүчний нөлөөллөөр пуужингийн зам тодорхойгүй болсон байна.
Пуужинг дөрвөн тонн жинтэй хоосон металл сав хэмээн төсөөлж болох ба 8000 км/цаг хурдаар энэ оны гуравдугаар сарын 4-нд сарыг мөргөж дэлбэрнэ. Улмаар сарны гадаргууд жижиг тогоо үүсэх магадлалтай аж.
Facebook
Twitter
Youtube


АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна

Сэтгэгдэл бичих