Тахиа жилтний 2022 оны зурхай


2-р сарын 5
15 цаг 30 минут

Тахиа жилтнүүд: 1933, 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтний ерөнхий зурхай

Тэд өөртөө итгэлтэй, ялах, карьер дэвших дуртай, төрөлхийн лидерууд байдаг. Амжилтын араас хэтэрхий улайрч яваад жаахан бүдэрхэд сэтгэлээр унадаг. Тиймээс өөрийн боломжоо хэтрүүлэхгүй, зөв ашиглаж сурах нь зүйтэй. Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө маш их голдог. Тиймээс эргэн тойрных нь түүнийг хүнд хэцүү үед дэмжиж, магтаж байх нь чухал.

Гэр бүлдээ халамжтай, зөөлөн, хүнд бэлэг өгч, сюрприз барих дуртай. Бэлгийг маш сайн сонгодог мэдрэмж сайтай. Үүнээс гадна тэд гэр бүлээ үргэлж хамгаалхыг хичээдэг. Хүнд үед тэдэнд найдаж болно. Том сул тал нь нууц хадгалж чаддаггүй. Маргалдсан үед тэрээр хэт уурандаа илүү зүйл хэлчихдэг. Дараа нь өөрөө үүндээ харамсдаг. 2022 онд тэд амжилтанд хүрье гэж бодож байгаа бол үг яриагаа бодох хэрэгтэй.

2022 онд зорилго, тэргүүлэх чиглэлээ эргэн харах цаг болсон. Хэрвээ аливаа зүйл бүтэхгүй бол зорилгодоо хүрэх арга замаа өөрчилбөл ямар вэ? ямар ч асуудлыг сургамж гэж хүлээж аваарай. Оны төгсгөлд энэ сургамж таньд хэрэгтэй байсан гэдгийг ойлгоно. 4 сар гэхэд та карьер ахих эсвэл шинэ албан тушаалд очих магадлал өндөр байна. Одоо байгаа ажилдаа сэтгэл дундуур байдаг хүмүүс ажилаа солиод, илүү сайн цалинтай ажилд орж магадгүй байна. Гэхдээ шинэ ажилаа олоогүй байж яаран шийдвэр гаргах хэрэггүй. Оны 2-р хагасаас өөрийн хоббигоо мөнгө олох арга болгож болно.

Ажил ихтэй байгаад гэр бүлдээ гаргах цаг багасаж, үл ойлголцох байдал үүсч магадгүй байна. Ганц бие тахиа жилтнүүд хажууд үргэлж тусалж, дэмжиж байгаа хүнээ анзаарах цаг болсон байна. Таны найз, удаан хүлээсэн хайр чинь байж болох юм.

Эрүүл мэндийн хувьд тайван жил болно. Ходоод, хоол боловсруулах эрхтнүүдэд анхаарах хэрэгтэй. Мөн хөдөлгөөний хомсдолтой байна. Тиймээс эрүүл зөв хооллож, явган их алхаарай.

 

Эх сурвалж: www.sputnik.ru

З.БАТЦЭЦЭГ

Эх сурвалж: Зууны мэдээ сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 57 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ8 цаг 3 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа8 цаг 18 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ8 цаг 26 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ9 цаг 29 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.