Нохой жилтний 2022 оны зурхай: Хамгийн нарийвчилсан таамаглал


2-р сарын 6
10 цаг 30 минут

Зурхайчид бар, нохой хоёрыг ураг төрлийн холбоотой гэж үздэг. Тиймээс 2022 онд Хар усан бар нь нохой жилтнүүдэд олон өөрчлөлтийг бэлдсэн.

Нохой жилийн ерөнхий тодорхойлолт:

Төрсөн он: 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018

Дорнын зурхайд нохой жил хамгийн ариун шударга амьтны тоонд ордог. Нохой жилтнүүд шудара, зарчимч, хүүхэд байхаасаа идеалист. Нөхөрлөлдөө үнэнч, ямар ч харьцаанд худал хуурмагийг тэвчдэггүй. Нохой шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд хэрэв түүний хүрээлэн буй орчноос хэн нэгэн нь өөдгүй авир гаргавал нохой түүнээс эргэлзэлгүйгээр харьцаагаа тасалдаг. Гаднаа хархад тайван байдаг ч, их мэдрэг, азгүйтэл асуудал үүсвэл сэтгэлээр их унадаг. Энэ байдлаас гарч эргээд баяр баясгалантай болход найз нөхөд нь их тус болдог. Найз нөхөд нь түүний хувьд чухал байр суурийг эзэлдэг боловч үүнийгээ ил гаргаад байдаггүй. Тэд өөрийгөө үгээр биш үйлдлээрээ илэрхийлдэг. Хайртай хүндээ хамгийн сайн хамтрагч, гэр бүлдээ хамгийн халамжтай нь байж чаддаг. Тэдний хажууд байхдаа бусад хүмүүс өөртөө илүү итгэлтэй, зоригтой болдог байна. Харин нохой жилтнүүд өөрсдөө заримдаа эргэлзэж, ирээдүйн төлөө үндсэлгүйгээр санаа зовдог.  Тиймээс хайр, халамж, анхаарал дунд байхаараа тэд өөртөө илүү итгэдэг. Гэхдээ ямар нэгэн асуудал тулгархад ганцаараа бүгдийг шийдэх чадвартай, хатуу нэгэн болж хувирдаг. Өөрийх нь ойр дотны хүн рүү дайрвал тэр онцгой илүү ширүүн болох чадвартай. Өөрийг нь дорд үзэж байгаа хүнийг их тоодоггүй, өөрөө тэр түвшин рүү буухгүй гэж үздэг. Харин ойр дотны хүн рүү нь дайрхыг тэвчдэггүй.

Тэд гэртээ байх дуртай ч, бас идэвхитэй ажиллах нь тэдэнд чухал. Хамгийн гол нь тэдэнд 2 том зан бий- ажил хэрэгч, өглөгч. Тэр үнэтэй бэлэг бэлэглэх дуртай ч, үүний төлөө бүх мөнгөө үрэхгүй. Түүний хувьд санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэн заавал хадгаламжтай байх нь чухал. Тйимээс тэд мөнгө олж чаддаг хүмүүс.

Нохой жилтний үндсэн 2 сул тал нь- гунигт автсан үедээ залхуу. Сэтгэл гутралын үед бүтэн өдөр гэрээсээ гарахгүй, юу ч хийхгүй сууж чаддаг. Нөгөө сул тал нь спортлог биш. Тэд эрүүл мэндийн асуудалтай байдаг ба спортоор хичээллэх нь хэрэгтэй юм.

2022 онд тэдний хувьд өөдрөг жил байх болно, ажил хэрэг дээр тайван, уран бүтээлд онгод сайтай байна. Орлого мөнгөний хувьд өссөн жил болно. Оны эхэнд ажлаа солисон нохой жилтнүүд азтай байх болно. Удирдлагууд тэдний хөдөлмөрч, хариуцлагатай зан чанарыг хурдан олж харах болно.

Хайр сэтгэлийн тал дээр: тэдний хувьд ажил гол байр суурийг эзэлдэг ч, энэ жил тийм биш байна. Ганц бие нохой жилтнүүд хуучин хайртайгаа эргэж учрах магадлалтай. Бар жилд тэдэнд аз жаргал, мартагдашгүй сэтгэгдлийг үлдээнэ. Хувийн амьдралд өөрчлөлт орох жил. Гэр бүлтэй нохой жилтний хувьд гэр бүлийн уур амьсгал тайван, амгалан байна.

Эрүүл мэндийн хувьд 2022 онд нохой жилтнүүд нүдний хараа, нуруу, үе мөчид анхаарах хэрэгтэй. Түрүү жил тэд их ажилласан тул энэ жил эрч хүчээ нөхөхийн тулд сайн амрах нь зүйтэй. Спортоор хичээллэхийг бас мартаж болохгүй- зааланд хичээллэх, бүжиг, усанд сэлэлт сайн тохирно.

 

Эх сурвалж: www.sputnik.ru

З.БАТЦЭЦЭГ

Зууны мэдээ сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ7 цаг 2 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ7 цаг 7 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа7 цаг 22 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ7 цаг 31 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ8 цаг 33 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ9 цаг 6 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.