ГХЯ: Украинд байгаа 21 оюутныг татан авах ажлыг хойшлуулахаас өөр аргагүй боллоо


2-р сарын 25
15 цаг 47 минут

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2022.02.25/ Украин дахь Монгол Улсын иргэдийг татан авах, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд: Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч 4 иргэн байна. Киев хотод 12 оюутан байнгын оршин суугч 3 байна. Харьков хотод байсан оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр зарим нь байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байна. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байна. 

Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр өглөө Польш улсын хилээр нэвтэрсэн. Тус улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. Бидний зүгээс энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.

Киев хотын орох, гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Иймд Украин дахь монгол иргэд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлэв. Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ. Бид нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр дайн үүсч болзошгүй тул эх орондоо ирэхийг зөвлөн, тээврийн зардлыг төр даана гэдгийг мэдээлсэн. Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл ирэх жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй тул ирж чадаагүй юм билээ.
Украин дахь оюутнуудын зүгээс Гадаад харилцааны яамнаас нөхцөл байдал хүндрэхээс өмнө татан авах тал дээр анхаарал хандуулахгүй, хайхрамжгүй хандсаныг шүүмжилж байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас “Нөхцөл байдал хэвийн, тогтмол нислэг үйлдэж байсан тул тусгай үүргийн нислэгээр татах авах шаардлагагүй байсан” гэх тайлбарыг өглөө. Тус яамнаас “Оюутнуудтай уулзах үеэр тусгай үүргийн нислэг явуулж татан авах шаардлага тавьж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэвийн байсан тул эцэг эхтэйгээ ярилцаж, эх орондоо ирэхийг зөвлөсөн. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө нислэг хэвийн байх үед ирэхийг зөвлөж байсан. Тухайн үед тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагагүй байсан. Зарим оюутны зүгээс Монгол Улс руу ямар ч тохиолдол буцахгүй гэдгийг хэлсэн. Харин нөхцөл байдал хүндэрвэл хоргодох байрны жагсаалт гаргаж өгөх хүсэлт гаргаж өгсөн. Иймд томоохон хотууд дахь хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн” гэсэн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.