Ашигт малтмалын газар нөхөн дүгнэлт гаргаж хууль бусаар лиценз олгосон үйлдлээ далдлахыг оролджээ


3-р сарын 1
12 цаг 01 минут

Төв аймгийн Эрдэнэ суманд “Олз газар” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, дайрга олборлох нэрээр газрын ховор элементийг ухаж авахаар улайрч байна. Тус аймгийн Засаг дарга болон АМГТГ-ын албан тушаалтнууд газрын хэвлийн баялгийг хууль зөрчин тонох гэсэн энэ үйл ажиллагаанд оролцжээ . Тодруулбал “Олз газар” компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохын тулд хууль бус дүгнэлт, зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд эрх бүхий хүмүүс гаргаж өгчээ. Монгол орны, Монголын ард түмний өмч болсон байгалийн баялгийг цөөн хэдэн хүний эзэмшилд өгөх гэсэн увайгүй үйлдлийг баримттайгаар дэлгэж байна. 

-Баримт 1: Хууль зөрчиж хайгуулын лиценз олгожээ-

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар (ТТАМТХ) газрын ховор элемент илэрсэн газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хориотой. Гэтэл Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар болон АМГТГ-ын Кадастрын хэлтсийн нэр бүхий албан тушаалтан уг хуулийг уландаа гишгэж “Олз газар” ХХК-д лиценз өгчээ.  Тус компанийн хайгуулын лицензийн эзэмшиж буй Төв аймгийн Эрдэнэ сумын “Буурал хангай” хэмээх газарт 1970-1978 оны хооронд хоёр удаа геологийн хайгуул хийгдэж газрын ховор элементтэй болохыг нь тогтоосон байдаг юм.

Баримт 2: Лиценз олгосноос 2 жилийн дараа газрын ховор элементгүй гэсэн хууль бус дүгнэлтийг гаргуулж авчээ-

Ном ёсоор бол хайгуулын лиценз олгохын өмнө АМГТГ-ын Кадастрын хэлтсээс тухайн байршилд газрын ховор элемент байхгүй гэдгийг нотолсон дүгнэлтийг гаргуулах ёстой. Гэвч “Олз газар” компани болон түүний хамсаатнууд хуулийн энэ процессыг зөрчсөн.  Тодруулбал “Олз газар” компани хайгуулын тусгай зөвшөөрлөө 2018 онд гаруулж авсан. Харин газрын ховор элементгүй гэх дүгнэлт лиценз олгосноос 2 жилийн дараа буюу 2020 оны 05-р сард гарсан нь баримтаар нотлогддог юм. 

-Баримт 3: Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатарын хууль зөрчсөн үйлдлүүд-

Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар 2018 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа “Олз газар” компанид хайгуулын зөвшөөрөл олгох хууль бус ажиллагаанд оролцсон.  О.Мөнхбаатар эрх үүргийнхээ хүрээнд АМГТГ-ын Кадастрын хэлтэст цахимаар өргөдөл илгээж лиценз олгох газарт ховор элемент буй эсэхийг нягтлах ёстой байсан ч энэ ажлаа хийгээгүй. Улмаар аймгийн болон сумын ИТХ-ыг төөрөгдөлд оруулж “Олз газар” компанид хууль бусаар лиценз гаргуулсан гэдгийг эх сурвалжууд нотолж байгаа юм. 

-Баримт 4: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгожээ-

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй элс, хайрга, дайрга их хэмжээгээр шаардагдах бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй газарт яагаад хайгуулын зөвшөөрөл олгох болов. Улаанбаатар хотоос 95 км, аймгийн төвөөс 130 км зайтай газарт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох нь эдийн засгийн хувьд ач холбогдолгүй. Хуулийг мэдсээр байж зөрчин “Буурал хангай” хэмээх газарт хайгуулын лиценз авсан нь ганцхан шалтгаантай.  Тэнд эрдсийн хуримтлалтай, геологийн хайгуулаар нотлогдсон ховор элементүүд бий. Дээр дурдсан баримтуудаас харвал түгээмэл тархацтай ашигт малтмал хайх нэрээр газрын ховор элементийг хайж, олборлодог хууль бус үйлдэл Монголд оршиж буйг илтгэж байна. Энэ хууль бус ажиллагааг зогсоохын тулд нэр бүхий төрийн бус байгууллагаас МУ-ын Ерөнхий сайд, УЕПГ, МХЕГ, АТГ, УУХҮ-ийн сайд, АМГТГ-т гомдол гаргасан боловч арга хэмжээ авалгүй, асуудлыг хав дарж иржээ.

Түүнчлэн Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх “Олз газар” компани болон Төв аймгийн Засаг дарга О.Мөнхбаатар нарт хэрэг үүсгэсэн атлаа тодорхой шийдвэр гаргалгүй 2 дахь жилийнхээ нүүр үзэж байна.  Хууль тогтоомжийг уландаа гишгэсэн төрийн түшээдийг шалгаж, хариуцлага тооцохгүй бол газрын хэвлийн баялаг цөөн хэдэн хүний өмч болоод дууслаа.

 

Г.Суурь



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



202.55.188.46Зочин   • 2022, 3 сарын 1. 15 цаг 31 минут

Бас л чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг дээ.

66.181.161.56Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 24 минут

udahgvi ta nariin nowshiin vildel il bolj bvgd shorond hatah bolno

202.55.188.102Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 23 минут

Avilgiin hereg bn shdee nowshnuud

66.181.161.42Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 22 минут

Tuv aimgiin zasag gj hel am tatsan hun bh ym oyunerdene said harj l bdag bgaadaa

202.126.88.208ttd   • 2022, 3 сарын 1. 12 цаг 22 минут

muusain luiwarchinguud ichij uheesei

202.126.88.230Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 22 минут

Моонголчууд бүтэхгүй ээ энэ авлига хээл хахууль хэзээ ч арилахгүй нь ээ

202.126.90.135Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 21 минут

Өө арай2 АТГ бн уу ажлаа хийгээчээ

66.181.161.45Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 20 минут

Хэрлэнгийн үед юм бишүү бараг

66.181.161.45Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 20 минут

Хууль дүрэм гэж бн уу

202.55.188.92Зочин   • 2022, 3 сарын 1. 12 цаг 20 минут

Ноцтой асуудал байна даа энэ хүмүүсийг шалгах хэрэгтэй



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов1 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 22 минутын өмнөХельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.