Газрын тосны үнийн өсөлт Монголд хэзээ, хэрхэн мэдрэгдэх вэ


3-р сарын 4
9 цаг 50 минут

Монгол Улс газрын тос экспортлогч орон. Гэхдээ мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, бүр тодруулбал шатах тослох материалаа 100 хувь импортлодог, нэг ийм урвуу хамааралтай улс. Гадныхан бол бараг ойлгож ч чадахгүй байх. Стратегийн бүтээгдэхүүнээр 100 хувь гаднаас хамааралтай байна гэдэг бүр ч төсөөлөхийн аргагүй, тэгэхдээ нэг улсын нэг цоргоноос. 

Ийм байдлаас гарах арга зам нь Газрын тос боловсруулах үйлвэр хэмээн тооцож, Дорноговийн Алтанширээд бүтээн байгуулалт нь ид үргэлжилж байна.

Яг өнөөдрийн байдлаар газрын тосны зах зээл дээр юу өрнөж байгааг хамтдаа харцгаая. Товчхондоо газрын тосны үнийн өсөлт үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр нэг баррель нефть117 ам долларыг даваад байна. Тодруулбал, Брент /Хойт тэнгисийн газрын тосыг ийнхүү нэрлэдэг/ төрлийн газрын тосны үнэ 3.6 хувиар өсөж, 117 ам.доллар болсон. Мэргэжилтнүүд үүнийг ховор тохиолдох үнэ хэмээн тодотгожээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 3.5 хувиар өсөж, 114 ам.доллар боллоо. Газрын тос ингэж хаданд гарах хамаг эхлэл ОХУ-ын Украинд хийж буй цэргийн тусгай ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь тодорхой. 

Газрын тосны үнэ өсөж байгаагаас АНУ стратегийн нөөцөө ашиглахаар төлөвлөөд байна.Үүнээс гадна тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 2.6 сая баррелиар буурсан гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлжээ.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг дөрөвдүгээр сард олборлох газрын тосны гарцаа 400 мянган баррелиар нэмэгдүүлэхээр болоод байна. Үнийн хөөрөгдлийг буулгаж авах нэг арга нь энэ.

Газрын тос хэмээх гайхамшигтай түүхий эд гадна талдаа нэг иймэрхүү дүр төрхтэй байна. Харин Монгол энэ үнийн шуурганд хэр туугдах бол...

Монголд одоогоор шатахууны үнийн хөөргөдөл ажиглагдах болоогүй. Нэг, хоёр сарын дараа мэдрэгдэж эхлэх боломжтой.  Учир нь одоогоор шатахууны 36-70 дээш хоногийн нөөцтэй байгаа. Тэр болтол  Украин Оросын асуудал намжиж, үл ойлголцол эцэслэгдэж магадгүй. Тэгвэл үнэ эргээд бууж, байх ёстой байрандаа ирнэ.

Одоогоор  Барууныхан тэргүүтэй орнууд Оросын эсрэг эдийн засгийн хатуу хориг тогтоосон. Үүнд Оросын газрын тосны экспорт өртөөд буй.  Харин ийм нөхцөл байдал нь Монголд ашигтайгаар эргэж мэдэх юм гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэлж байсан нь бий.

Хоригийн хүрээнд ОХУ-ын голлох хэдэн банкийг олон улсын банк хоорондын төлбөр тооцооны SWIFT-ээс салгаж хориг тавиад буй. Гэхдээ “Свифттэй холбоотойгоор  гүйлгээ саатахгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ” гэдгийг Сангийн сайд хэлж байгаа юм.

Дашрамд тодотогоход улс хоорондын эрчим хүч, шатахуунтай холбоотой төлбөр тооцоог хязгаарлалтад оруулахгүй гэж АНУ-аас зарласан гэх мэдээлэл бас байгаа юм.

Б.Жавхлан сайдын хэлснээр “Роснефть компаниас дараагийн гурван сарын гэрээгээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтийн хувьд доголдол гарахгүй.

 Манай Төв банкнаас мэдээлж буйгаар, төлбөр тооцоогоо хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн.  Тиймээс шатахууны төлбөр тооцоонд зургадугаар сарын 24 хүртэл асуудал үүсэхгүй гэсэн тооцоо байна” гэжээ.

М.Нэргүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов1 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 21 минутын өмнөХельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.