
Сердар Бердымухамедов Туркменистаны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Сонгогчдын 72,97 хувь нь түүний төлөө саналаа өгсөн байна. Бердымухамедов тус улсын одоогийн одоогийн төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедовын хүү юм.
Тус улсад бүртгэлтэй нийт 3,460,080 сонгогчийн 3,362,052 нь санал өгсөн нь 97,17 хувийн ирцтэй явагдлаа гэдгийг "Туркменистан-Өнөөдөр" сонинд мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд есөн хүн нэр дэвшснээс санал хураалтын дүнгээр Туркменстаны Сайд нарын танхимын орлогч дарга Сердар Бердымухамедов 72.97 хувийн санад авч бусдыгаа тэргүүлсэн гэжээ.
Сердар Бердымухамедов 1981 оны 9-р сарын 22-нд Туркменистан ССР-ийн Ашхабад хотод төрсөн. 2007 оноос хойш тус улсын төрийн тэргүүний албыг хашиж байгаа Туркмений ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын ганц хүү аж.
Тэрээр 2001 онд Сердар Бердымухамедов С.А.Ниязовын нэрэмжит Туркменистаны Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер-технологич мэргэжлээр, 2011 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн.
2021 оны хоёрдугаар сараас рлыш тэрээр өөрийн эцэг Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын тэргүүлдэг Засгийн газрын орлогчсайдаар ажиллаж байгаа юм.
2022 оны 2-р сарын 11-нд Ерөнхийлөгч 64 настай Гурбангулы Бердымухамедов парламентын дээд танхимын хуралдаан дээр залуу удирдагчдад зам тавьж өгөхөөр шийдсэнээ мэдэгдэж маргааш нь Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг гуравдугаар сарын 12-нд явуулахаар товлож байв.
Facebook
Twitter
Youtube


Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа
Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө
Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна
Австралийн виз мэдүүлж буй иргэдээс биометрик мэдээлэл авч эхэллээ
Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Арктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ
Тайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ

Сэтгэгдэл бичих