
Дэлхийн гоо сайхны олимп "Miss World" тэмцээн 70 дахь удаагаа амжилттай болж, тэргүүн миссээ зарлалаа. Энэ удаагийн тэмцээнд 123 орны гоо бүсгүй өрсөлдсөнөөс Польшийн мисс Каролина Биелавска тэргүүн миссээр тодорч, титмийн эзэн болсон юм. Тэрбээр энэ жил 21 нас хүрэх бөгөөд бизнесийн удирдлага чиглэлээр магистрт сурдаг юм байна. Энэ жилийн хувьд манай улсаас бүжигчин мэргэжилтэй, уран нугараач А.Бөртэ-Үжин өрсөлдсөн билээ. Тэрбээр тэмцээний “Авьяаслаг мисс” төрөлд тэргүүлж, өнөөдрийн финалын шууд дамжуулалтын үеэр уран нугаралтын үзүүлбэрээ толилуулсан юм. Манай миссийн хувьд шилдэг 40 бүсгүйн нэг болж, тайзнаа алхсан. Харин тэмцээний шилдэг зургаан миссээр Индонез, Зааны ясан эрэг, Мексик, Хойд Ирланд, Польш, Америк улсын миссүүд шалгарч, титмийн төлөө өрсөлдсөн юм.
Ч.ГАНТУЛГА
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав

Сэтгэгдэл бичих