ИРГЭДИЙН ХҮСЭМЖЛЭЛ: Цагийн ажлын бирж


3-р сарын 19
7 цаг 00 минут

Армид хамт алба хааж байсан нөхөртэйгээ цэргийн баярын өдөр тааралдлаа. Уулзалдсаных бас нэг “онжав”-аа утсаар уруу татаж гурвуул хэр хэмжээндээ даврав. 

Баянхошуунд амьдардаг найзынх маань газарт орсон, нүүдэл суудал гээд зав зай муутай хэмээн ярьж байна. Дөч гаруй жилийн өмнө тэнд  хашаа хатгаж төвхнөсөн, хоёр давхар сайхан байшинтай, ажилсаг амьжиргаатай нэгэн. Өөрөө бол том жижиг бүхий л тэрэгний цахилгааныг гарын арван хуруу шигээ мэддэг, үүнийгээ бизнес болгосон. Өдөр шөнийн хэдийд ч тэдний хашаа машин тэргээр дүүрэн байх. Гэвч хашаа газар нь дахин төлөвлөлтөд ороод нүүдэл суудлаа хэдийн эхэлжээ. Хүн бүл муутай бол жинхэнэ халширмаар ажил гэв.

Биеийн амрыг хараад нүүлгэлтийн компанид хандсан ч үнэ хөлс нь өндөрдөөд тохирсонгүй. Ингээд цагийн ажлын зар үзэж, 100 айл гэхчлэн явж цагаар ажиллах хүн хүч хайгаад олсонгүй гэнэ.

Цаана чинь цагаар ажиллах сонирхолтой хүн зөндөө байгаа, наана нь бас над мэтийн цагийн ажилтны эрэл суралтай хүн байж л байна. Харин энэ хоёр эрэлтийг холбож уулзуулдаг газар алга гэж шогширч байна.

Цагийн ажлын бирж нийгэмд хэчнээн хэрэгтэй байгаагийн амьдрал дээрх нэг л зураглал энэ л дээ. Үүнийг бичиглэгч миний хувьд гэрийнхээ цахилгааныг янзлуулах, зарим нэгийг нь солиулах гэхчлэн энд тэндээс мэддэг чаддаг хүн сураглаад сууж байгаа нэгэн. Хүүхдийнх маань хүртэл хувцасны шүүгээний гүйдэг хаалга янзлах хүн асуугаастай. Амьдрал юм болохоор энэ мэт чадахгүйн зовлон, чаддагийнх нь эрэлт хэрэгцээ хэн хүнд байнга л гарч байдаг. Түр ажлын эрэлт  улс орон даяар байтугай өрх бүрд л энэчлэн бэлээхэн байж байдаг.

Гэвч энд байгаа эрэлт, тэнд буй нийлүүлэлт хоёр бие биеэ олохгүй төөрөлдөж байгааг холбох гол арга нь Цагийн ажлын бирж юм.

Урд хөршид  түр ажлын байрны бүр төрөлжсөн төвтэй байх юм билээ. Тэр жил Хөх хотын нэг байшингийн гадаа хөрөө харуул барьсан баахан хүн сууж байна. Хамт яваа өвөрлөгч эрээс асуувал энд түр ажил хийх гэсэн мужаанууд цуглардаг юм. Эндээсээ захиалгаар ажилд хуваарилагдана. Цаахна талд нь  гагнуурчид,  төмрийн дархан нар бас бий хэмээн тайлбарлаж байсан.

Ингэж төрөлжсөн болохоор үйлчлүүлэгчид нь хаанаас ямар мэргэжлийн хүн авахаа андахгүй, төөрч будлиад байхгүй сайн талтай юм шиг санагдсан.

Улаанбаатарт ч гэсэн ийм байж яагаад болохгүй гэж. Зуун айлын “Jobi” төвийн үүдээр барилгын засвар хийх гэсэн хүмүүс багаж хэрэгсэлтэйгээ сууж байдаг. Нэг ёсондоо өөрсдийн санал санаачлагаараа байгуулсан цагийн ажлын бирж л гэсэн үг. Үүнийг төрөлжүүлээд дэмжээд өгвөл аяндаа хэвшиж тогтоно. Цаашид бүр төрөлжинө. Мужааны ажил, цахилгаан засвар, барилга, мод тарих, газар шорооны ажил, нүүлгэлт гэхчлэн.

Нөгөө талаасаа ийм цагийн ажил нь яваандаа хөдөлмөрийн хөлсний цагийн үнэлгээг хэвшүүлж тогтоох эхлэл болох боломжтойгоос гадна  байнгын эрэлт хэрэгцээ болох бүрэн боломжтой гэж төсөөлөгдөж байна.

Б.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав2 минут 57 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан38 минут 8 секундын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.