Цементийн халуурал орон сууцны үнийг 4.8 хувиар өсгөнө


3-р сарын 21
7 цаг 30 минут

Бүтээн байгуулалт, тендерийн улирал эхэлж байгаа энэ үед дотооддоо үйлдвэрлэдэг цементийн үнэ яагаад хэдхэн хоногийн дотор 30 орчим  хувиар нэмэгдэв гэж Засгийн газар сандарч, хяналт шалгалт хийж мэдээлэх үүргийг Шадар сайд  холбогдох яам, ШӨХТГ-т өгсөн билээ. 

Бараа материалын үнийг төрөөс тодорхой хязгаарт барьснаас болж барилгын гол түүхий эд болох  цементийн  үнэ 43- 58 төгрөгөө өсөж  өнөөдөр 260-300 мянган төгрөг болж өсөх шалтгаан болсон талаар шалгалтынхан тайлбарласан. Тодруулбал, манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Жилийн хэрэгцээний цементийг дотоодын дөрвөн үйлдвэр бүрэн хангаж байна. Эдгээр үйлдвэр бүтээгдэхүүний үнээ өнгөрсөн долоо хоногт 16-28 хувиар өсгөөд байгаа юм.

Шалгалтын явцад үйлдвэрүүд цементийн үйлдвэрлэлийн зардал гэхэд түлш 30 хувиар, гөлтгөнө 15 хувиар, сэлбэг хэрэгсэл тээврийн үнэ 70 хувиар, төмрийн хүдэр 15 хувиар, ажиллах хүчний зардал 25 хувиар, үнс, нүүрс, шохойн чулуу зэрэг бусад түүхий эдийн үнэ өссөн гэсэн мэдээлэл өгчээ. Харин  2020 онд бүтээгдэхүүний үнэ дээр 20 хувийн өсөлт гарч байжээ. Тухайн үед цементийн үнийг худалдаачид хөөрөгдөж буйг тогтоож байв.  Түүнээс хойш үнэ өсөөгүй ирснийг БХБЯ-наас мэдээлж байна. Харин энэ удаагийн өсөлт  үнийг хэт барьснаас үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж ирсэнтэй холбоотой аж.

Ханшийн зөрүүнээс үүдэлтэй алдагдлыг  үйлдвэрлэгчид үүрэх нь өрөөсгөл

Нөгөөтэйгүүр, үйлдвэрлэгчдээс  Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төл гэсэн шаардлага үүсэнгүүт “бойкот” хийж үнээ огцом нэмсэн үү гэх хардлага ч төрж буй. Цемент үйлдвэрлэгчдээс энэ талаар тодруулахад , сүүлийн найман жил тухайлбал, 2014 оноос хойш цементийн үнийг, нэмээгүй. Харин бусад бүх материалын үнийг нэмсэн аж. Цахилгааны үнэ, тээврийн хөлс, нүүрс, гаднаас авдаг цемент хийх төмөр бүгд дээрх хугацаанд өссөн бол цементийн үнэ өсөөгүй аж. Учир нь төрөөс зөвхөн цементийн үнийг өсгөж болохгүй гэсэн хязгаар тогтоож үнийг барьсантай холбоотой. Нөгөөтэйгүүр, барилгын гол түүхий эд болох арматурын үнэ хэд дахин өссөн. Арматур барилгын зардлын 24 хувийг эзэлдэг бол 16 хувийг цемент бүрдүүлдэг. Гэвч энэ хугацаанд цементийн үнэ огт өсөөгүй.  Мөн долларын ханш өөрчлөгдсөнтэй холбоотой гэж тайлбарласан юм.  Өөрөөр хэлбэл, Монголын банкууд компаниудад  хөрөнгө оруулалт болох зээлийг доллароор  шилжүүлж улмаар эргэн төлөлтөд  тухай үеийн ханшийн зөрүүн дээр хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байна. Уг нь ханшийн зөрүүнээс үүсэж буй алдагдлыг зөвхөн үйлдвэрүүдэд үүрүүлдэг нь өрөөсгөл. Ядаж банк, үйлдвэр хоёр хувааж үүрэх хэрэгтэйг Хөгжлийн банкнаас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зээлд хамрагдсан компанийн эзэд ярьж байна. Эндээс Монголын банк улс төржилтөөс ангид байж чадахгүй байгаагийн илрэл гэдгийг ч хэлж байна. Тодруулбал, ханшийн зөрүү, олон жил үнийг нэг үнэ дээр барьж  хязгаар тогтоосон, зээлийн эргэн төлөлтийг доллароор хийх шахалт зэргээс өнөөдөр цементийн үнэ өсөх шалтгаан болсон гэлээ.   Өнөөдөр цементийн дотоодын зургаан үйлдвэр ажиллаж байна. Тэгэхээр барилгын зардлын  16 хувийн нь эзэлдэг цементийн үнэ 30-40 хувь нэмэгдэхээр  шинээр баригдах барилгын үнэ 4.8 хувиар өсөх тооцоо гарсан байна. Энэ орон сууцны үнэд нөлөөлж улмаар таван хувиар нэмэгдэхээр дүр зураг харагдаж байна.  Түүнчлэн энэ хэрээр инфляц өсөх шалтгаан болох аж. Өнөөдөр инфляц 14.5 хувьтай байгаа.  Иймээс цементийн үнийн өсөлтөөс шалтгаалж цаашид  инфляц, үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл үүссэнийг илтгэж байгааг эдийн засагчид анхааруулж байна. Тиймээс стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөтэй байлгах зах зээлийн зарчим үгүйлэгдэж улмаар ийнхүү тэсрэлт болж байгаа аж.

Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоол хүнсний зардал 40 хувиар, нэг вагон ачаанд 35 сая төгрөг багадаа төлж байгаа. Мөн түүхий эд үрэгдэх материал хэд дахин өссөн. Урдаас сэлбэг хэрэгслээ татах гэж хил, гааль сугалаагаар явагдах хэмжээнд хүрч байгаа  зэрэг нь үндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэхэд хүргэж байгааг үйлдвэрлэгчид  хэлсээр байна. Ийм үед компаниуд зардлаа танаж үнэ бууруулж ашигтай ажиллах тухай бодох ч хэрэггүй болж байгаа аж. Түүнчлэн цементийн үнэ халуурах зуур, шатахууны үнийн халууралт мөн инфляцыг улам өдөөх нь.

 

Ц.МЯГМАРБАЯР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.