Нефть бүтээгдэхүүний үнэ 10-18 хувь нэмэгдэнэ


3-р сарын 22
7 цаг 20 минут

2021 оны сүүлч, 2022 он гараад шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл цаашдаа  500-600 төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн УУХҮЯ-ны сайд  мэдээлсэн. Энэ нь оны өмнө хоёр жил төрөөс барьсан шатахууны  үнийг  чөлөөлсөнтэй шууд холбоотой болохыг харуулсаар. Түүнээс биш Орос, Украины дайнтай холбоотойгоор нэмэгдээд байгаа зүйл биш аж. Хэдийгээр дэлхий даяр тээвэр ложистикийн  асуудлаас шалтгаалж байгаа ч Монгол Улсын Засгийн газар  чөлөөт  зах зээлийн зарчмаар зохицуулагдах ёстой зарим бараа бүтээгдэхүүний үнэд хязгаар тогтоож ирсэн нь одоо огцом өсөх нэг шалтгаан болсон.   Тухайлбал, манайх ихэнх нефтийн бүтээгдэхүүнээ “РОСНЕФТЬ”-ээс авдаг. “РОСНЕФТЬ” манайд  өөрийн компанитай учраас бид Монголынх нь аль нэг дансанд доллараар төлбөрөө шилжүүлдэг. Шилжүүлэхдээ Сингапур дахь олон улсын нефтийн үнэлгээгээр хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ сарын дундаж үнээр бүтээгдэхүүнээ авахдаа дараа сарын үнийг тохирдог. Тэгэхээр дэлхийд нефтийн үнэ өссөн энэ үед тонныг нь 800 ам.доллараар авдаг байсан бол 100 орчим ам.доллараар нэмэгдсэн гэсэн үг. Тодруулбал, энэ сарын 8-нд ОХУ болон Украины дайны улмаас газрын тосны үнэ сарын өмнө 90-100 орчим ам.доллар байсан бол баррель нь 120 ам.доллар давсан юм.  Үүнийг дагаад газрын тосноос гадна дэлхийн хэмжээнд үр тариа болон суурь металлууд, шатахууны үнэ эрс өсөөд байна. Гэвч өнгөрөгч Лхагва гарагт буюу энэ сарын 17-нд эргээд  12 хувиар буурсан ч  өчигдрийн байдлаар/03.21/ эргэн өсөж баррель нь 110 ам.доллар болж  хэлбэлзсэн юм.  Арабын Нэгдсэн Эмират улс OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийг гарцаа нэмэгдүүлэхийг шаардсаны дараа газрын тосны үнэ ийнхүү ялимгүй  буураад байв. Ингэснээр одоогоор брент төрлийн газрын тосны үнэ 13 хувиар буурч, 111 ам.доллар боллоо. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 2.3 хувиар өсөж, 111 ам.долларт хэлбэлзэж байна.

Сингапур дахь олон улсын нефтийн үнэлгээгээр хийдэг. Өөрөөр хэлбэл, энэ сарын дундаж үнээр бүтээгдэхүүнээ авахдаа дараа сарын үнийг тохирдог. Тэгэхээр дэлхийд нефтийн үнэ өссөн энэ үед тонныг нь 800 ам.доллароор авдаг байсан бол 100 орчим ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. 

Нэг  сарын өмнө нэмэгдсэн үнэ манайд сарын дараа нөлөөлөл үзүүлдэг гэдэг. Энэ байдлаар  ирэх дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд нефт бүтээгдэхүүний  үнэ 10-18 хувиар нэмэгдэнэ гэж эдийн засагч хэлж байна. Нефтийн үнэ нэмэгдэхэд дагаад түлш, шатахууны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ бүх бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Нефтийн үнийг ийнхүү чөлөөлсөн нь нэг талаас үнэ өсөх шалтгаан болж буй хэдий ч эерэг тал нь импортлогчид  зардлаа буулгаж өрсөлдөөн бий болно. Өмнө нь монофоль байдал үүсгэж хоорондоо үгсэж шатахууны үнийг өсгөдөг байсныг үүгээр зогсоно гэж үзэж буй. Ямар нэг хэмжээгээр төр үнийг тогтооно гэдэг нь үүний цаана хувилдааныг бий болгодог. Нэгэнт л Монгол Улс чөлөөт эдийн засгийг сонгосон бол үнийг чөлөөтэй байлгах зарчмаар явах нь өрсөлдөөнийг бий болгож улмаар тодорхой хугацаанд өсөөд эргээд буурдаг жамтай. Үнээр өрөлдөх биш зардлаа танаж өрсөлдөх зарчим хүссэн хүсээгүй ирнэ гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэлж байна.

Гэхдээ сүүлийн хоёр жилийн хугацаанд хоол хүнсний зардал 40 хувиар нэмэгдсэн. Нэг вагон ачаанд 35 сая төгрөг багадаа төлж байгаа. Мөн түүхий эд үрэгдэх материал хэд дахин өссөн. Урдаас сэлбэг хэрэгслээ татах гэж хил, гааль сугалаагаар явагдах хэмжээнд хүрч байгаа  зэрэг нь үндэсний үйлдвэрлэгчдийг сөхрүүлэхэд хүргэж байгааг үйлдвэрлэгчид, импортлогчид хэлсээр байна. Ийм үед компаниуд зардлаа танаж үнэ бууруулж ашигтай ажиллах тухай бодох ч боломжгүй байна. Гэхдээ зах зээлийн зарчмаар дэлхийд газрын тосны үнэ өсөхөд дагаад өссөн шигээ буурах үед нь дагаад буурах ёстой ч манайхан нэгэнт өссөн үнийг буулгадаггүй нь харамсалтай. Харин төр үнийг барихаас илүүтэй буурах үед нь импортлогчдыг үнээ буулга гэж шахах хэрэгтэй. 

 

Ц.МЯГМАРБАЯР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов1 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 19 минутын өмнөХельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.