“Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг боллоо


3-р сарын 25
14 цаг 20 минут

Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр болсон “Аж үйлдвэржилтийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэгт “Хөнгөн, хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан илтгэл тавилаа.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд малын гаралтай түүхий эдийн нөөцтэй уялдуулан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа Сайд З.Мэндсайхан танилцуулав. Харин хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд

  • Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангах, 2022 онд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тосны ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, тахиа, загасны аж ахуйг нэмэгдүүлэх
  • Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махыг тариан талбай, малчны хотхоноос шууд хэрэглэгчдэд хүргэх боломжгүй тул хадгалалт борлуулалтын цогцолбор байгуулах
  • Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх
  • Шинжлэх ухаанд суурилсан шим тэжээллэг хүнс үйлдвэрлэх зорилгоор хүнсний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаагаа тэрбээр тодотгосон юм.

Илтгэлийн дараах “Хөнгөн, хүнсний үйлдвэр” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор Ж.Туяацэцэг, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, Дельта фүүдс ХХК-ийн захирал У.Мөнхжаргал нар панелистээр оролцлоо. Тэд хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломж, хөнгөн, хүнсний салбарын боловсон хүчин, бүсчлэн хөгжүүлэх үйлдвэр технологийн паркууд, махны үйлдвэр, ноос ноолуурын экспорт зэрэг асуудлаар санал солилцож, гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд1 цаг 57 минутын өмнө“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж2 цаг 7 минутын өмнөТехнологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно2 цаг 24 минутын өмнөБ.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг5 цаг 20 минутын өмнөЗасгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв5 цаг 24 минутын өмнөСансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ5 цаг 30 минутын өмнө"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө6 цаг 23 минутын өмнөОюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов6 цаг 40 минутын өмнөӨ.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья6 цаг 47 минутын өмнөУ.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе6 цаг 52 минутын өмнөС.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй7 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 цаг 28 минутын өмнөХаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ7 цаг 32 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ7 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан7 цаг 44 минутын өмнөАвстралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав9 сар 22. 17:40УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав9 сар 22. 17:16Төсөв батлагдаж, дундаж тэтгэвэр 1.3 саяд хүрэхийг ахмадууд хүлээж байна9 сар 22. 15:58Самар түүвэл 5.4-27 саяар торгох, 1-5 жил хорих ялаар шийтгэнэ9 сар 22. 13:45УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны удирдлагуудтай “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн асуудлаар санал солилцлоо9 сар 22. 13:40Зуслангийн гурван чиглэлийн автобусны үйлчилгээг түр зогсоожээ9 сар 22. 13:38Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик хүрэлцэн ирлээ9 сар 22. 13:34Б.Хурц: О.Цогтгэрэл Х.Баттулга, Д.Дорлигжав нартайгаа хамт АН-аас холдох хэрэгтэй9 сар 22. 13:09Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухайд Н.Учралтай тохиролцжээ9 сар 22. 12:36“АЙЧИ-НАГОЯА-2026”: Усанд сэлэлтийн тэмцээний гурав дахь өдөр Монгол Улсын рекорд амжилт шинэчлэгдэв9 сар 22. 11:10АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна9 сар 22. 11:02УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 22. 9:42НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн “эхнэрээ зодсон” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 43 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ9 сар 22. 9:40Хувь хүний нууцад халдах болон задруулах нь гэмт хэрэгт тооцогдоно9 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан9 сар 22. 8:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.