
Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикистаны нийслэл Душанбе хотноо өнөөдөр багийн цуваа гараатай уралдаанаар эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг уралдаанаас манай дугуйчид мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Ирак, Энэтхэг, Индонези, Иран, Узбекистан, Монгол, Казахстан гэсэн долоон баг оролцсоноос Казахстан түрүүлж, манай баг удаалжээ. Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийг төлөөлж ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар уралдсан юм. Манай тамирчин “Бээжин 1990” Азийн наадамд мөнгөн медаль хүртсэнээс хойш тивийн тэмцээнээс багийн төрөлд мөнгөн медаль аваагүй байсан юм.
Facebook
Twitter
Youtube


П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ
Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ
Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара спортын наадмаас алтан медаль хүртлээ
Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо
Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Түүхэн амжилт

Сэтгэгдэл бичих