Умард Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг тус улсын зэвсэгт хүчин тив алгасагч “Hwasong-17” пуужинг амжилттай туршсан талаар мэдээллээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужингийн туршилтыг өөрийн биеэр удирдсан бөгөөд “Энэхүү стратегийн шинэ зэвсэг нь Умард Солонгосын хүч чадлыг дэлхий дахинд тодорхой харуулах болно” гэж мэдэгдсэн байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр тив алгасагч пуужинг Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоох талбайгаас хөөргөсөн аж. Пуужин 1090 километр гаруй зай туулан Япон тэнгисийн баруун хэсэг дэх байг амжилттай устгасан байна. Өмнөд Солонгос болон Японы Батлан хамгаалах яамны мэдээлснээр тив алгасагч “Hwasong-17” пуужин нь Умард Солонгосын зүгээс өмнө нь туршиж байсан стратегийн зэвсгүүдээс хамгийн өндөрт хүрч, хол зай туулсан хүчирхэг пуужин болж байгаа аж.
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав

Сэтгэгдэл бичих