Хятадын өмнөд нутагт осолдсон “Boeing 737” нисэх онгоцны нислэгийн мэдээллийг бүртгэгч (FDR) болох хоёр дахь “хар хайрцаг”-ийг ослын газраас олсон тухай тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын "Жунго миньхан ван" хэвлэл мэдээлжээ.
Эхний "хар хайрцаг" буюу бүхээгийн дуу хураагч (CVR)-ийг лхагва гарагт олсон бөгөөд мэдээллийг тайлах, дүн шинжилгээ хийх зорилгоор Бээжин дэх код тайлах лабораторид хүргэжээ.
Куньмин хотоос Гуанжоу руу “MU5735” дугаартай нислэг үйлдэж байсан, “China Eastern Airlines” компанийн “Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоц энэ сарын 21-нд Хятадын өмнөд нутгийн Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу хотын Тэн хошуунд осолдсон юм.
Уг онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. 2015 оноос хойш ашиглагдаж байгаа онгоцны ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна.
Facebook
Twitter
Youtube


ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид
Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ
АНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа
Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв
Ногоон карт авах журмыг өөрчилжээ
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийг цаг агаарын мэдээллийг тогтмол хянаж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Цаг агаарын эрс тэс үзэгдэлд бэлэн байхыг анхаарууллаа
Сарны хөтөлбөрийн хүрээнд Хятадын сансрын нисгэгчдийг сансрын станц руу илгээжээ

Сэтгэгдэл бичих