Бямба гарагт Афганистаны нийслэл Кабул хотын төв талбайд хорь гаруй охид эмэгтэйчүүд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ.
Тэд охидын ерөнхий боловсролын сургуульд суралцах эрхийг Талибаны дэглэмээс шаардсан байна.
Лхагва гарагт Талибанчууд охидын сургуулиудын хичээлийг орон даяар эхлүүлсэн юм. Гэвч хэдхэн цагийн дараа Афганистаны боловсролын яам шийдвэрээ гэнэт цуцалж, сургуулиудыг буцаан хоригложээ.
Кабул хотын төв талбайд цугларсан охид “Сургуулиудыг нээ! Шударга ёсыг шаардаж байна” хэмээн хашхирч байв.
Тэд гартаа “Боловсрол эзэмших нь улс төрийн бодлого биш, бидний суурь эрх” гэсэн бичигтэй цаас барьцгаажээ.
Гэвч удалгүй Талибаны цэргүүд ирснээр цуглаан тарсан байна. Талибанчууд шийдвэрээсээ яагаад гэнэт буцах болсноо тайлбарлаагүй юм.
Уг нь Талибаны засгийн газар удаан хөөцөлдсөний эцэст дунд сургуулийн багш нарын цалингийн асуудлыг гадаад орнуудын тусламжаар шийдвэрлээд удаагүй байгаа.
Афганистаны дунд сургуулийн сурагч охид хичээлдээ суулгүй долоон сар гаруй хугацаанд завсарлаад байна.
2021 оны наймдугаар сард засгийн эрхийг авсан Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаа амласан ч бодитой үр дүн гарахгүй байгаа. Тэд охидын сургуулиудыг хаахдаа аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа буцааж нээх амлалт өгч байсан юм.
Эх сурвалж: AFP
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн дархан цаазат газрын түймэрт 468 965 га талбай өртжээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна
Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно
Худалдаа хөгжлийн банкны нэрийг барьсан залилах гэмт хэргээс болгоомжил
ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд бусдад давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүллээ
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
“Хангарди” шагнал гардуулах ёслол болно

Сэтгэгдэл бичих