Оросын эсрэг хориг дэлхийн эдийн засгийн хямралыг өдөөгч болж байна


3-р сарын 30
7 цаг 19 минут

“Агуу перестройкийн” хоёр дахь шатны онцлогуудын тухай шинжээч Владимир Прохвалитов www.fondsk.ru-д бичсэн нийтлэлийг орчуулан хөрвүүлэн хүргэж байна.

...Даллас хотын Холбооны нөөцийн банкны шинжээч Лутц Киллиан, Майк Планте нар Оросын эсрэг хориг арга хэмжээний дайн үргэлжилж, Оросын эрчим хүчний нөөцийг хааж байгаа нь дэлхийн эдийн засгийг маш хүнд уналтад оруулах аюул заналхийлж байна гэжээ. Тэд дэлхийн эдийн засгийн уналт, цаашлаад инфляцийн өсөлт зайлшгүй гэж үзэж байна.

Барууны олон шинжээч энэхүү сүйрлээс хэрхэн амьд гарах талаар марзагнасан, хошин маягийн зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Тухайлбал, долоо хоногт гурван удаа гэрээсээ ажиллах, албан томилолтоор явахгүй байх, онгоцоор биш шөнийн галт тэргээр зорчих, нийтийн тээврээр зорчих, хувийн автомашинаас татгалзахыг Олон улсын эрчим хүчний агентлагаас зөвлөсөн байна. Эрчим хүчний зардлыг бууруулахын тулд дулаан ба халуун усны температурыг багасгах, хоёр цамц давхарлаж өмсөхийг ч зөвлөжээ. Нью-Йорк сургуулийн профессор Тереза Гиллардуччи америкчуудад амьтны хоол хүнс, тэжээлдээ хэмнэлт гаргахыг, мөн малын эмч рүү бага очихыг зөвлөж байна.

Эдгээр зөвлөмж нь анх сонсоход инээдтэй. Гэхдээ бодитой. Тэд бүгд Клаус Швабын "агуу перестройка"- тай нийцэж байгаа нь сонирхолтой. Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Жо Байден америкчуудад хандан “Хүнсний хомсдолын хувьд энэ нь бодитой нүүрлэх болно.Эдгээр хориг арга хэмжээний үнэ цэнэ нь зөвхөн Орост төдийгүй асар олон улс оронд нөлөөлнө" гэж хэлсэн. Жо Байдены засаг захиргаа АНУ-д газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэх бодолгүй байна. Шатахууны үнэ дээд цэгтээ хүрээд байна. Удахгүй инфляц хоёр оронтой тоонд хүрнэ. “Ардчилсан намынхан хямралын бурууг хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд тохохын тулд чадах бүхнээ хийж байна. Жен Псакигаас эхлээд Ардчилсан намынхан та бидний бүх зовлонгийн шалтгаан байхыг хүсэхгүй байна. Хэнийг буруутгах вэ. За яахав, В.Путиныг буруутан болгочихъё” гэж “Detroit.7 days” сонин бичжээ.

Одоо АНУ-ын эрх баригчид хямралд нэрвэгдсэн бүх хүнд 100 ам.доллар тараахыг санал болгож байна.

Их Британид ч мөн адил зүйл болж байна. "Их Британид хоол хүнс, тоглоом зэрэг өргөн хүрээний барааны үнэ өсөж, эрчим хүч, түлшний үнэ өссөн зэрэгт ард иргэд нэрвэгдлээ" гэж “The Guardian” мэдээлэв. Лейборист Рэйчел Ривз "Наад зах нь 30 жилийн хугацаан дахь амьжиргааны түвшний хамгийн муу хязгаарлалт"-ын тухай яригдаж байна гэжээ. 23.4 сая хүний (Их Британийн хүн амын 34 хувь) орлого нь амьжиргааны доод түвшиндээ хүрэхгүй байна. Британичууд ирэх дөрөвдүгээр сард эрчим хүчнийхээ үнийг нэмэхээр болсон. “Quilter Investors”-ийн шинжээч Пол Крэйг Их Британийн инфляци "аймшигтай" байна гэв. Их Британид амьдардаг хүмүүсийн хувьд амьдралаа залгуулах нь улам бүр хэцүү болж байна. Зарим айл өдөрт хоёр цаг л халаалтаа асааж, бусад үед гар чийдэн ашиглаж байна.

Британичууд хамгийн хүнд байдалд бэлтгэж байх хооронд “Францын засгийн газар хүнсний хямралыг даван туулахын тулд тус улсад хүнсний карт нэвтрүүлэх гэж байна” гэж ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдэв. Баян чинээлэг барууны хувьд энэ бол урьд өмнө байгаагүй зүйл юм. Э.Макрон “Хүнсний хямрал зайлшгүй болно” гэж үзэж байна. Францад нэг сарын дотор улаан буудайн үнэ 40 хувь, мах, наранцэцгийн тос, сүү, зөгийн бал 50 хувиар өссөн байна.

Эдийн засгийн байдал муудаж байгаа энэ үед францчууд ерөнхийлөгчийн сонгуулийг сонирхохоо больсон гэж Парисын Геополитикийн академийн судлаач Алеся Милорадович “Холбооны сүлжээ” компанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрбээр “Le Figaro” сэтгүүлийн санал асуулгаар францчуудын бараг 60 хувь нь “Тус улсад үргэлжилж буй ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг сонирхохгүй байна” гэв. Сонгууль дөрөвдүгээр сарын 10-нд болно.

Үүний зэрэгцээ Францад шатахууны үнийн өсөлтөөс болж тариачид, загасчид, тээвэрчид, барилгын ажилчид, таксины жолооч нарын эсэргүүцэл нэмэгдсээр байна. Британи болон Вендегийн өмнөд хэсгийн загасчид Нантад жагсаал зохион байгуулж, төрийн далбааг шатаав. Зарим загасчин далайд гарахаа больсон.Нормандын загасчид Гавр боомт болон газрын тос боловсруулах үйлдвэрийн гүүрийг хаажээ.

Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек “Deutschlandfunk” радиод хэлэхдээ “Засгийн газар Оросын хийг орлох түлш олохын тулд боломжтой бүхнийг хийж байна” гэв. “Хэрэв бид ирэх өвөл илүү их хий авахгүй бол, эсвэл Оросоос хий нийлүүлэхээ зогсоовол бүх байшингаа халааж, үйлдвэрээ бүхэлд нь ажиллуулж чадахгүй" гэж тэрбээр хэллээ. Мэдээж хангалттай биш. Р.Хабек үүнээс "зайлсхийж чадна" гэж найдаж байгаа.

“Дойче” банкны тэргүүн Кристиан Швинг Оросын "Хойд урсгал-1" хийн хоолойд шинэ хориг арга хэмжээ авахгүй байхыг уриалж, энэ нь Германд үнийг мэдэгдэхүйц өсгөхөд хүргэнэ гэв. Хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир мөн германчуудыг мах бага идэхийг уриалсан.

"Цар тахал", "ногоон эрчим хүчний шилжилтийн" домог, дараа нь дэлхийд өлсгөлөнгийн айдас түгээсэн Оросын эсрэг хориг арга хэмжээ, эдгээрийг эхлүүлсэн улсуудад эхлээд цохилт өгч байна.

 

З.БАТЦЭЦЭГ

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв3 минут 3 секундын өмнөКапитал банк болон Чингис хаан банканд байршуулж эрсдэлд орсон мөнгөнөөс 82.4 тэрбум төгрөгийг төлүүлжээ5 минут 50 секундын өмнөУ.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй13 минут 14 секундын өмнөЕрөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна3 цаг 4 минутын өмнөАН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү3 цаг 15 минутын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ4 цаг 59 минутын өмнөОйн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна5 цаг 2 минутын өмнөСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна7 цаг 11 минутын өмнөЭнэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна7 цаг 17 минутын өмнөХуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй7 цаг 20 минутын өмнөДөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна7 цаг 24 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ7 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн7 цаг 50 минутын өмнөТөрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.