Японы "Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ. Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн жилийн долдугаар сард сонгомол бөхөөр хүнд жинд мөн ахлах сургуулийн аварга болж байсан юм.
Сонирхуулахад, Нигата мужад болсон 65 дахь удаагийн “Казама цом”-д түүний сурдаг "Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд түрүүлж хос алтан медалийн эзэн болжээ.
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо
Монголын шатарчид 17 оноотойгоор дэлхийн ТОП-10-т багтаж, 7 дугаар байрт шалгарлаа
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ

Сэтгэгдэл бичих