Холливудын алдарт жүжигчин Брюс Уиллис тархины эмгэгтэй болсны улмаас жүжигчний замналаа өндөрлүүлж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ. Түүнд илэрсэн афасиа хэмээх эмгэг нь хүнийг ярьж, бичих чадваргүй болгодог үр дагавартай аж. Гэр бүл, одоогийн эхнэр Эмма Хеминг Уилли, хуучин эхнэр Деми Мур нар жүжигчний биеийн байдлын талаар өчигдөр буюу лхагва гаригт инстаграм хуудастаа хамтарсан мэдээлэл оруулсан байна. Мэдээлэлд эмгэгийн шинж тэмдэг аль хэдийнэ илэрч, танин мэдэх чадварт нь нөлөөлж эхэлсэн талаар дурджээ.
Брюс Уиллис нь энэ жил 67 настай, “Хатуу самар” киноны Жон Макклейн дүрээр олон нийтэд алдаршсан жүжигчин юм. “Тэрээр маш их бодож тунгаасны эцэст жүжигчний замналаа өндөрлүүлэхээр шийдсэн” гэж мэдэгдэлд онцолжээ. Брюс Уиллис таван охинтой. Охидын гурав нь Деми Мураас, хоёр нь Эмма Хеминг Уиллисаас төрсөн юм.
Facebook
Twitter
Youtube



Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав

Сэтгэгдэл бичих