Аюултай хог хаягдал шатаах зуухыг Монголд нутагшуулж байна


4-р сарын 1
8 цаг 50 минут

Манай улс жилд 1.4 сая тонн хог хаягдлыг бий болгодог. Үүний 15 хувийг барилгын хог хаягдал, 25 хувийг үнсний хаягдал, 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлж байна. Гэвч эдгээр хог хаягдлыг дахин боловсруулах бус байгальд ил хаяж эсвэл хөрсөн дор булсаар байгаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Тэгвэл хог хаягдлыг хөрсөнд булалгүйгээр дулааны устгалд оруулж чадах боломж бүрдсэн байна. Хүн өдөрт дунджаар хоёр кг хог бий болгодог гэж тооцвол жилд 1.5 сая хог тарьж  байна гэсэн үг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хүн ам хот суурин газар хүн ам  нягтширахын хэмжээгээр 18.5 хувиар өссөн. Цаашид 2040 он гэхэд өнөөгийн түвшнээс 21 хувиар өсөх тооцоолол байна. Энэ хэвээр ийм хэмжээний хог хаягдлаа  бид хөрсөн дороо булж ил задгай хаяхгүй  байх боломж  байна. Бүх төрлийн хог хаягдлыг өндөр температурт шатааж устгах технологийг монгол залуус  эх орондоо нутагшуулж байна.  Ногоон санхүүжилт чуулганы үеэр  “Технологи бридж” компани аюултай хог хаягдал шатаах зуух танилцуулсан юм.

“Технологи бридж” ХХК 2018 оноос эхлэн ОХУ-ын Ижевск үйлдвэрийн тусгай зориулалтын хог хаягдал 1200 хэмд шатааж устгах зуух инсенератор, биологийн үлдэгдэл устгах керематорийн албан ёсны дистрибьютерийн эрхийг хүлээн авч импортлон эх орондоо амжилттай туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэн ажиллаж байгаа ажээ. Температур тохируулга, агаар галын урсгалыг автоматаар тохируулах систем бүхий Европын холбооны  стандартад нийцсэн байгаль орчны нөлөөллийн хамгийн бага сөрөг үзүүлэлтүүдийг туршилтаар баталгаажуулсан. Биологийн гаралтай хог хаягдлын үр дүн 100 хувь буюу массыг бүрэн шатааж үлдэгдэлгүй устгах хүчин чадалтай юм байна.

Хүнсэнд хэрэглэх дахин боловсруулах боломжгүй  малаас гарч буй хог хаягдал түүнчлэн  хамгийн наад зах нь хүүхдийн живхийг хөрсөнд булж буй зардал нь тухайн жилд зарцуулагдаж байгаа хог хаягдлын зардлын 80-90 хувь нь болж байгаа судалгаа бий. Дулааны устгалд оруулж шатаах төхөөрөмж нь  хамгийн аюултай эмнэлгийн хог хаядлыг ч шууд устгах боломжтой аж. Хогийг шатааж байгаа учраас түүнэээс ялгарах утаа хортой байх гэсэн таамаглалыг  ч үгүйсгэсэн юм. Учир нь уг төхөөрөмж агаар мандалд хортой бодис ялгаруулахгүй. Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг устгадгаараа онцлогтой.  “Технологи бридж” компанийн захирал П.Очирпүрэв ярихдаа “Утаанаас ялгарах химийн найрлага нь бүх төрлийн хүнд металл хүхрийн хүчил, нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлтүүд нь байж болох  стандарт хэмжээгээ барьж байгаа учраас байгальд шууд нөлөө үзүүлж байгаа хатуу хог хаягдлын үзүүлэх нөлөөллийг 100 хувь  бууруулах нөлөөтэй гэдэг нь батлагдсан” гэсэн юм.  Хөдөө орон нутаг, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ашиглахад байгаль экологид  хор нөлөөгүй, өндөр үр дүнтэй уг төхөөрөмж нь Итали улсад үйлдвэрлэсэн “Lamborghini fire booster” тоноглолтой. Дизель түлшний хамгийн бага хэрэглээтэйгээс гадна бүтэн автомат удирдлагын функцтэй төхөөрөмж ажээ. Уг зуух нь байгаль орчны нөлөөллийн хамгийн бага сөрөг үзүүлэлтүүдийг туршилтаар баталгаажуулсан. Биологийн гаралтай хог хаягдлыг  1200 хэмд шатааж устгана. Үр дүн 100 хувь  буюу массыг бүрэн шатааж үлдэгдэлгүй устгах өндөр хүчин чадалтай. Хог хаягдал шатааж устгах зориулалтын энэ зуухыг  зарим аймаг төсвийн санхүүжилтээр худалдан авч, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Аюултайд тооцогдох хог хаягдлаа стандартын дагуу устгаж чаддаггүй. Ил задгай хаядаг манай улсын хувьд шинэ технологи нэвтрүүлж байгаа нь нэн сайшаалтай. Тус компани Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин RVM төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн байршуулжээ. Цаашид байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд бэлтгэх, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлэхээр болжээ. Мөн  дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжтой тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах ажээ.

 

Ц.МЯГМАРБАЯР

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа1 минут 25 секундын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой1 цаг 12 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа1 цаг 37 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна1 цаг 57 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна2 цаг 3 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 7 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна2 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2 цаг 47 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.