
Японы хэд хэдэн компани одоогоор харанхуй үед объектуудын өнгө, хэлбэрийг ялгах чадвартай хамгийн сүүлийн үеийн мэдрэгчүүдийг идэвхтэй хөгжүүлж байгаа талаар “NHK” телевиз мэдээлжээ.
Тухайлбал, “Toshiba” корпорац мэдрэгчүүдээ хөгжүүлэхдээ объектуудаас туссан лазерыг ашиглан харанхуйд тэдгээрийг таних боломжийг олгодог технологийг ашиглаж байна. Тус компанийн бүтээж буй мэдрэгчүүд нь харанхуйд 300 орчим метрийн зайд байгаа объектуудыг таних хүчин чадалтай байх бөгөөд жолоочгүй тээврийн хэрэгсэлд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Харин “Canon” компанийн бүтээж буй мэдрэгчүүд нь 300 сая пиксельтэй бөгөөд харанхуйд байгаа объектын өнгийг тодорхойлох чадвартай. Энэхүү мэдрэгчийг шөнийн хяналтын камерт ашиглахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Montsame.mn
Facebook
Twitter
Youtube


АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа
Хүн дүрст роботын дэлхийн спортын II наадам эхэлжээ
Балбад хэдэн зуун жуулчин сураггүй алга болжээ
Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна

Сэтгэгдэл бичих