Ө.Жамбалсүрэн: Эрсдэлээс сэргийлэх гол арга ёс зүйн сайн дүрэмтэй байх


4-р сарын 12
7 цаг 31 минут

Ц.МЯГМАРБАЯР

 “Скайтел групп”-ийн  Хууль эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэнг “Бизнес, хөгжил”  буландаа урьж ярилцсан юм. 

 

-Сүүлийн үед ёс зүйтэй компани, ёс зүйтэй аж ахуйн нэгж, ёс зүйтэй захирал, ёс зүйтэй бизнесийн тухай ярьж олон нийт хүсдэг болсон. Ёс зүйтэй бизнес нь  ирээдүйд  ирэх эрсдэлээс сэргийлэх олон эерэг нөлөөтэйг онцлох болсон.  Ёс зүй бизнест яагаад чухал байдаг бол?

-Бизнес удирдаж буй хүмүүс манлайлагч байх гэдэг үүднээс тэдний хамгийн гол чанар нь ёс зүйтэй байх явдал юм. Ёс зүйтэй хүн олон нийтийн компанийг удирдаж чадна. Хоёрдугаарт, ёс зүйгээр байгууллагын соёлыг төлөвшүүлдэг.  Гуравдугаарт, ёс зүй бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг. Манай улсад энэ талын судалгааг хийдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Олон улсын судалгаагаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь өсөж буй компаниуд хамгийн өндөр ёс зүйтэй байдаг нь нотлогдсон. Ёс зүй бизнесийн алдагдал, хохирлоос сэргийлж, эрсдэлээс хамгаалдаг. Эрсдэлээс сэргийлэх гол механизм бол ёс зүйн сайн дүрэмтэй байх явдал юм. Манайд бизнесийн ёс зүйн улмаас болж ямар хохирол хүлээж буйг тооцсон зүйл алга. Гэхдээ Монголын компаниуд дотооддоо удирдах ажилтны буруутай үйлдлээс ч юм уу, ямар их хохирол амсаж буйг таашгүй.  Дэлхийн хэмжээний судалгаагаар ёс зүйн үйл ажиллагаанд ажилтнууд хэдийгээр их холбогддог ч гэсэн удирдаж, манлайлж буй хүмүүсийн учруулж буй хохирол түүнээс их байдаг. Тиймээс ёс зүй бизнест чухал болохыг ойлгож, ёс зүйтэй байхыг олон улсад уриалсаар байна. Та нэг алхам урагш алхая гэж байгаа бол хамгийн түрүүнд ёс зүйтэй байх нь чухал байх ийм цаг үе ирээд байна.

-Тухай байгууллага ёс зүйн дагаж мөрдөх кодтой байна гэхээр мэдээж дарга, ажилчин хоёр нэг ижил стандартыг  мөрдөх болох байх л даа?

-Компанийн эзэн, хувьцаа эзэмшигчид өөрийнхөө хөрөнгийг хамгаалж бизнесийнх нь өрсөлдөх чадвар нэмэгдэхэд хамгийн чухал зүйл бол ёс зүйтэй байх явдал. Ямар албан тушаал хашдагаас үл хамаарч бүгд ижил стандарт мөрддөг байх нь тухайн бизнес үйл ажиллагаанд  ямар ч менежментийг нэвтрүүлэхэд дарга, ажилчдын гэсэн ялгаврлал, үл ойлголцол бага үүснэ. Ийм үед менежерийн үүрэг багасаж зардал буурч үйл ажиллагаа нь тодорхой болдог.  Бизнесээ ашигтай, үйлчлүүлэгчид байнгын  сэтгэл ханамжтай байх нь бизнесийн ёс зүйгээр шууд хамаарна.

-Танай байгууллага ёс зүйн дүрмээ өөрсдөө баталсан уу. Мөн  Ёс зүйн хороог яаж байгуулсан бэ. Хараат бус байдлаар ажиллаж чадаж байна уу?

-Ёс зүйн дүрэмтэй байх нь аливаа эрсдэлээс сэргийлж хамгаалдаг гэж дээр дурдсан. Гол нь тэр дүрмийг амьдруулдаг механизм байх ёстой. Жишээ нь, манай группийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлдэг журамтай болсон. Энд юуны өмнө тухайн хуулийг урьдчилан судлаад тэнд байгаа шаардлагыг өөрсдөө тодорхойлоод аливаа зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг компанийнхаа бүх газар, алба, хэлтэст хүргүүлдэг. Тэгээд хэрэгжилтийг хангадаг. Ингэж ажиллаж, ийм тогтолцоотой болсноор магадгүй бид 10 жилийн дараа гарах эрсдэлээ өнөөдөр хааж байна гэсэн үг. Жишээлбэл, Улс төрийн намын тухай хууль хувийн хэвшилд хамаарч байна гэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Юу гэвэл тэр хуульд хуулийн этгээд жилдээ 20 сая төгрөгөөс дээшгүй татвар төлөх, өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс магадгүй аль нэг бизнесмен улс төрийн намын дэргэдэх байгууллагад хандив өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ нь том зөрчилд тооцогдож, хуулиараа тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл үндэслэл болох жишээтэй. Тиймээс компаниуд мэдээллийн ил тод байдал, комплайнсын механизмыг хэрэгжүүлж эхэлснээс дээрх тохиолдол шиг үйлдлээс сэргийлнэ гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагаа “Эйпл”, “Макрософт”-оос эхлээд олон улсад томоохон компаниудад хэдийнэ нэвтэрсэн зүйл. Тодруулбал, дэлхийн томоохон компаниуд ёс зүйн зөрчлийн талаар ажилтнуудынхаа дуу хоолойг хэдийнэ сонсдог болсон. Энэ талын илэрхийллийг дэмжин хамгаалдаг, ёс зүйн дуудлагыг хүлээн авдаг болсон. Энэ талын сувгийг хөгжүүлдэг болсон. Ийм сайн туршлагыг хэрэгжүүлж буй компаниуд Монголд бий. Ёс зүйн хороогоо  2017 оноос эхлэн гүйцэтгэх удирдлагаас хараат бус, хөндлөнгийн байхаар журамлан байгуулж, Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нийт ажилтнаас сонгодог зарчмаар жил бүр бүрдүүлэн ажиллаж байна. Өөрсдөө сонгож, өөрсдөө байгуулан ажиллаж буй учир энэ хорооныхоо үйл ажиллагаа, шийдвэрийг хамт олон, ажилтнууд хүндлэхээс аргагүй хүлээн авч, энэ талын итгэл нь нэмэгддэг. Манайх мөн ёс зүйтэй холбоотой дуудлага хүлээн авдаг тусгай дугаарын утас ажиллуулж байгаа. Энэ утас нь хэн утасдаж буйг нууцалсан. Нэг ёсондоо ёс зүйн зөрчлийн талаар мэдээлж буй буюу “шүгэл үлээгчийг”  хамгаалсан байдлаар хөндлөнгийн хөгжүүлэлт хийсэн суваг байдлаар ажиллаж байгаа. Тиймээс их үр дүнтэй ажиллаж байгаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов7 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ7 цаг 17 минутын өмнөХельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.