Ихтиозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдэл Хятадаас олджээ


4-р сарын 15
8 цаг 40 минут

 Эрдэмтэд одоогоос 250 сая жилийн өмнө одоогийн Хятадын нутаг дэвсгэрт нутаглаж байсан ихтиозаврын шинэ төрөл зүйлийн үлдэгдлийг илрүүлсэн тухай "Жунго жибао" сонин мэдээлжээ.  

Хэсэгчлэн хадгалагдан үлдсэн, далайн хэвлээр явагчийн чулуужсан ясыг Хятадын өмнөд хэсэгт орших Гуанси-Жуаны өөртөө засах орны Байсэ хотоос олжээ. Олдсон газрынх нэрээр уг амьтныг “Baisesaurus robustus” гэж нэрлэсэн байна. Эрдэмтдийн онцолсноор, энэ төрөл зүйл нь Триасын эхэн үеийн ихтиозавруудаас хамгийн том нь байжээ. Олдсон зүйлийн урт нь 3 м-ээс давсан байна. Ясны үлдэгдлээс харахад, уг амьтан урьд нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс олдсон ихтиозавруудын төрлүүдээс илүү сайн сэлж чаддаг байжээ.

“Baisesaurus robustus”-ын ясыг 2017 онд олон улсын эрдэмтдийн баг олсон байна. Дараа нь эрдэмтэд араг яс хэлбэрээр сэргээжээ. Энэ ажил нь “Baisesaurus robustus”-ийн бусад ихтиозавраас ялгагдах онцлог шинжүүдийг илрүүлэх боломжийг олгосон байна.

"Бусад ихтиозаврын эртний төрөл зүйлүүдтэй харьцуулахад “Baisesaurus robustus” нь илүү сайн сэлдэг байсан бөгөөд урд мөчний яс нь илүү урт, хүчирхэг байсан тул хол зайг туулж, эртний Тетисийн далайд илүү хол нүүдэллэж чаддаг байсан" гэж Ухань хотын Дэлхийн шинжлэх ухааны их сургуулийн мэргэжилтэн  Хань Фэнлү ярив.

Триасын эхэн үед дэлхий дээр бий болсон ихтиозаврууд 90 сая жилийн өмнө устаж үгүй болсон гэж үздэг. Япон, Канад, Хойд Европ болон Хятадын Хубэй, Аньхуй мужуудаас өнөөг хүртэл олдоод байгаа Триасын эхэн үеийн ихтиозаврууд нь 1.5 м-ээс хэтрэхгүй хэмжээтэй байжээ.

“Baisesaurus robustus”-ийн талаарх судалгааг олон улсын “PeerJ” сэтгүүлд нийтэлсэн байна.

Montsame.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов6 цаг 42 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв8 цаг 54 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ8 цаг 59 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.