Биткойн хэрхэн дэлхийг эзэлсэн бэ?


4-р сарын 18
7 цаг 44 минут

Санхүүгийн салбарыг сониорхдог, цахим арилжаа хийхийг зорьж буй болон анхлан хийж буй арилжаалчид хэн бүхний хувьд криптовальютын үүсэл, хөгжил бол мэдэж байвал зохих зүйлсийг нэг билээ.

2009 оноос эхлэн санхүүгийн салбарт нэр нь дуулдах болсон криптовальютын тэртээ 1983 оноос эхтэй ажээ. Тухайн үед Стефан Брендс болон Давид Чаум нар дэлхий дахинд цахим вальют хэрэглэх санааг дэвшүүлж, банк санхүүгийн салбарт шинэчлэл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Гэвч тухайн цаг үед энэ нь хэтэрхий шинэлэг гэмээр зүйл байсан тул төдийлөн амжилт олоогүй гэдэг.

Хожим 1997 онд Адам Беков дэлхий нийтэд хакеруудын дайралтаас хамгаалж, хэрэглэгчийн мэдээллийг алдагдахаас хамгаалах Hashcach системийг танилцуулав. Ийнхүү цахим аюулгүй байдал бүрэн хангагдсан тэр цаг үеэс цахим арилжааны мөнгөн тэмдэгт гүйлгээнд нэвтрэх үйл явц эрчээ авч, тус систем дээр үндэслэн блокчейн сүлжээ бий болжээ.

Үүний дараа Хал Финни Hashcach системд шинэлчлэл хийснээр цахим гүйлгээ, нууцлалын аюулгүй байдал бүрэн хангагдсан түүхтэй. Ийнхүү тухайн үед цахим гүйлгээний хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж байсан DigiCash систем 1998 онд дампуурчээ.

Харин орчин цагт криптовальютыг IT-технологийн салбартай холбон төвлөрсөн бус тогтолцоотой системийг бүрдүүлж, хэн бүхэн арилжаанд оролцож, койныг гүйлгээний хэрэгсэл болгох ч боломжтой болсон билээ.

 

Биткойны үүсэл

 

Биткойныг үндэслэгч Сатоши Накамото 2007 онд өөрийн нэрээр криптовальют сэдэвтэй илтгэл бичин хэвлүүлж байсан бөгөөд 2009 оны 1-р сарын 9-ний өдөр биткойны анхны загварыг танилцуулж байв. Гэхдээ тухайн загвар зөвхөн Windows 2000, Windows ХР болон Windows NT үйлдлийн системийг дэмждэг байсан аж.

Түүнээс хойш Сатоши Накамото болон түүний багийнхан биткойны хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулан ажилласан бөгөөд нэг сарын дотор тэд 50 биткойн олборлож анхны гүйлгээг Сатошигоос Хал Финни рүү хийж байжээ. Ийнхүү мөн оны намраас биткойн олборлогчдын тоо нэмэгдэж, хүмүүс ч  криптовальютыг анхааралтай ажиглах болжээ.

2009 оны 12-р сард биткойны хоёр дахь хувилбар гарч, Linux үйлдлийн системийг дэмжин ажилладаг болгосон бөгөөд мэдээллийг олон сувгаар зэрэг боловсруулах боломжтой болгосон нь хамгийн том дэвшил хэмээгдэж байв.

Улмаар 2010 онд Биткойн 3.0 хувилбар танилцуулагдсан цагаас эхлэн олборлогчдын тоо эрс нэмэгдэж, өндөр хүчин чадалтай график картуудыг койн олборлолтод зориулан хэрэглэх болов. Удалгүй койн олборлолтын ферм, криптографик, гэх ойлголтууд гарч, анхны крипто фермийг ArtForz гэх хочтой нэгэн нээж, биткойн олборлож эхэлжээ.

 

Биткойны үүсэл

Гэнэтийн халдлага

 

Бүх зүйл жам ёсны дагуу явж байсан мэт боловч криптовальютын хөгжил тийм ч дардан байсангүй. 2010 оны 8-р сард нэгэн том алдаа крипто зах зээлд байгаа нь ажиглагдсан нь урьдчилан анализ хийгдэлгүй гүйлгээ хийгдэж байсан явдал байв. 8-р сарын 15-ны өдөр хакерууд энэхүү сиймхийг ашиглан дайралт хийж, 184 тэрбум биткойныг үүсгэж, 2 хаяг руу хуваан шилжүүлэг хийж авчээ. Энэхүү халдлагын ачаар системд шинэчлэл хийж, хууль бусаар үүсгэсэн 184 тэрбум койныг устгажээ. Түүнээс хойш өдийг хүртэл криптовальютын зах зээлд ийм халдлага ахин гараагүй юм.

 

Гэнэтийн халдлага

 

Анхны олборлолтын цөөрмүүд 2010 оны 11-р сараас эхлэн бий болж, хүмүүсийн сонирхол нэмэгдэх тутамд эдийн засгийн хуулийн дагуу нийлүүлэлт буурч эхэлжээ. Ийнхүү хөл дээрээ босч эхэлсэн биткойныг үндэслэгч Сатоши Накамото 2011 онд орхив. Тухайн цаг үед биткойныг олборлоход хялбар боловч хэрэглээ хязгаартай байсан тул хүмүүс ханшийн өсөлт явагдана гэдэгт тийм ч итгэлтэй байсангүй. Иймээс ч хөрөнгө оруулах хүмүүс тун цөөн байв. Тиймдээ ч нэгэн эр 2 ширхэг пиццаг 10000 биткойноор худалдан авч байсан түүх бий. Тэрхүү пиццаны үнэ жилийн дараа 100,000 ам доллар болсон бол 3 жилийн дараа 9 сая ам.доллар болсон гэдгийг бид мэдэх биз ээ.

 

Тэгвэл хамгийн анхны крипто мөнгийг хэн бүтээсэн бэ?

 

Өдгөө хэдэн мянган криптовальют арилжаалагдаж, алдартай дуучин, жүжигчид ч өөрсдийн гэсэн койнтой болоод буй билээ. Тэгвэл хамгийн анхны криптовальютыг 1998 онд Ник Шабо болон Вей Дай нар бүтээж байжээ.  Ник Шабо өөрийн цахим мөнгөндөө “Дижитал алт” гэсэн нэр өгсөн бол Вей Дай “B-Money” гэж нэрлэж байв.

Тэгвэл өдгөө криптовальютыг дэлхий даяар олон талт өнцгөөс хүлээн авч, эсрэгүүцэх, хүлээн зөвшөөрөх хоёр туйлд хуваагдаад байна. Мэдээж одоогоор санхүүгийн тогтолцоонд эрс шинэчлэл хийхэд дэлхий нийт бэлэн биш боловч асар олоны тооны криптовальют зохиогдсоор байгааг хязгаарлах арга үгүй билээ. Цаг хугацааны эрхээр биткойн ч Bitcoin Cash болон Ubiq гэхчилэн өөрөө өөрийгөө хувилж гарсан байгаа нь үүнийг гэрчлэх биз ээ.

Одоогийн байдлаар АНУ, Япон, Герман зэрэг орнууд криптовальютыг гүйлгээний хэрэгсэл болгон хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бол Тусгаар орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд криптовальютыг хуульчлах асуудлыг хэлэлцэж буй ажээ.

Ийнхүү нэгэн цагт цөөн хэдэн хүмүүсийн хөгжилдөх хэрэгсэл болж байсан криптовальют өдгөө хүмүүсийн ашиг олох нэгэн хэрэгсэл болжээ. Энэ хугацаанд түүний үнэ цэн, ач холбогдол ч үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь мэдээж биз ээ. Хэдийгээр криптовальютын зах зээл өсөн нэмэгдсээр байгаа боловч койн олборлох хэрэгсэл хэт үнэтэй тул цаашдаа технологийн шинэчлэл хийж, олборлолтын хэрэгслүүдийн үнийг бууруулах шаардлага тулгарч буй юм. Түүнчлэн олон улсад криптовальютын автомат машин ч нийтийн хэрэгцээнд нэвтэрч, биткойн хурдан шуурхай, найдвартай, аюулгүй гэсэн хүний хэрэгцээг бүрэн хангах үзүүлэлтүүдээрээ бусад төлбөрийн хэрэгслүүдээс ялгарсаар байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.