С.Баяржаргал: Уламжлалт үйлчилгээг шинэ трэнд аялалд хөрвүүлж байна


4-р сарын 19
7 цаг 13 минут

Ц.МЯГМАРБАЯР

 

"Аялал жуулчлал-Бизнес хэлцэл" 2022-ын үеэр  “Ашихай”аялал жуулчлалын компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал С.Баяржаргалыг "Бизнес, хөгжил" буландаа урьж ярилцлаа.

 

- Аялал жуулчлалын компаниуд цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд хүнд байдалд байлаа. Энэ жилээс дотоод, гадаадын жуулчдаа хүлээн  авч эхлэхтэй зэрэгцэж  уулзалт, хэлцэл болж байна. Уулзалт хэр үр дүнтэй болов?

-Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч жуулчны үйлчилгээний байгууллага, тур операторуудын B2B уулзалт хэлцэл амжилттай боллоо. Дэлхий нийтэд  цар тахал нүүрлэсэнтэй холбогдож аялал жуулчлалын салбарын бизнес нэг ёсондоо шинэ бизнес эхлүүлэх хэмжээнд хүртлээ хүнд байдалд орлоо. Уулзалдаагүй удсан компанийнхан бүгд нэг дор цугларч арга, туршлагаа хуваалцаж нэлээдгүй хэлцэл, гэрээ хийлээ. Түүнчлэн цаашид аялал жуулчлал ганц нэгээрээ амжилт олохгүй гэдгийг  COVID-ын дараах нөхцөл байдал бидэнд ойлгуулж байна. Одоогоор учиргүй их жуулчид орж ирээд сандралдаад байх зүйлгүй ч дотоодын аялагчдаа хэрхэн хүлээж авах тухай туршлагаа солилцож байна. Өнгөрсөн хугацаанд хаагдсан жуулчны бааз байхад шинээр бүтээн байгуулалт хийж өргөжсөн нь ч байна. Манай компанийн хувьд цар тахалтай үед тэг зогсолт хийгээгүй дотоодын жуулчдаа хүлээн авах байдлаар хөрвөж ажиллаж чадсан. Нэг үгээр хэлбэл, нөхцөл байдалд тохируулан хөрвөж ажиллаж чадсан. Энэ удаагийн уулзалт цагаа олсон, үр дүнтэй чухал арга хэмжээ болсон. Засгийн газар, БОЯ, МАЖХ бүгд нягт уялдаж ажилласны үр дүнд бодлогын тулгамдсан олон асуудлыг нааштай шийдвэрлээд байна.

-"Ашихай" компани хэдэн онд байгуулагдсан юм. Цар тахалтай үед уламжлалт аялал жуулчлалаас шинэ трэнд аялалд үйлчилгээгээ хөрвүүлж ажиллаж байгаа туршлагаа хуваалцана уу?

-Манай компани 2004 онд байгуулагдсан. Европ болон Германаас дагнаж  дугуйн  групп аялал зохион байгуулдаг байгаад  2019 оноос энэ аялал нэлээд багассан. Тэгээд сүүлийн жилүүдэд баазын аялал жуулчлалд түлхүү анхаарч ирсэн. Ер нь зөвхөн аялал жуулчлалын салбар биш бусад салбар ч ялгаагүй нөхцөл байдлаа мэдрэх нь чухал юм. Бид олон жил энэ салбарт ажилласан туршлага давуу талаа ашиглаж цаг үеэ мэдэрч дотоодын  жуулчдаа хүлээн авч байсан нь хүнд үеийг давахад түлхэц болсон. Гэхдээ цар тахлын эхэн үедээ манай улс нэлээд хатуу бодлого барьсан нь бас хүндээр туссан. Аажмаар агаар салхинд гарах нь вирусын эсрэг сайн эм гэж ЭМЯ-наас чиглэл өгсөн нь  жуулчны баазууд хүнээ хүлээн авах боломжтой болсон. Гэвч Засгийн газар зарим үед  хувийн хэвшлийн нөхцөл байдлыг мэдэрсэн шийдвэр гаргахгүй удаашралтай байсныг хэлэх нь зүйтэй байх. Гэтэл Японы Засгийн газар хувийн хэвшлийн уялдаа холбоо маш сайн юм билээ. Би тэр үед Япон улсад сурч байсан. Жишээлбэл, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх төдийд ард түмэндээ урьдчилж мэдэгдэж байсан. Бүх зүйл нь тодорхой. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого нь цар тахал, гамшгийн  үед  хэрхэн ажиллах вэ гэсэн нэгдсэн систем, бодлого, арга тактиктай.  Япон метроны аялалын нэгдсэн систем, маршруттай улс. Хаашаа ч гарах гарцгүй болсон үед бүс, бүсээр нь аяллын маршрутаа  хямдруулж  байсан. Хүмүүс тухайн бүсдээ хаашаа ч аялсан хямдралтай үнээр үйлчлүүлж байх жишээтэй. Зочид буудлуудын үнийг 30-70 хувиар хямдруулсан. Бүх үйлчилгээг зогсоохгүйгээр хямдруулах, ажиллах хугацааг нь ээлж дараалалтайгаар зохицуулж байсан. Японы ард түмэн ямар ч завгүй хөдөлмөрлөдөг улс. Ажлаас нь долоо хоногийн хугацаатай цалинтай чөлөө өгөх зэргээр иргэн, төрийн алба, хувийн хэвшил, албан байгууллага бүгд нягт уялдаатай ажилладаг тогтолцоотой. Эндээс надад төрсөн бодол гэвэл манай улс хаа хаанаа яг ийм иргэн, төр, хувийн хэвшлийн цаг үеэ мэдэрсэн нягт уялдаа холбоотой байх л чухал санагдсан.

-Аялалын чиглэл өөрчлөгдөж тодорхой чиглэлд богино хугацаанд задгай байгальд амрах сонирхол их байх нь ажиглагдаж байна. Тэгэхээр энэ чиглэлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хандуулах бодлого компаниудын төлөвлөгөөнд байгаа байх?

-Энэ жилийн тухайд аялал жуулчлалын компаниуд дотоодын жуулчдаа хүлээн авахаар бэлтгэлээ хангаж байгаа нь илт. Дотоодын аялагчид албан байгууллага, найз нөхдөөрөө  эсвэл гэр бүлээрээ аялах сонирхолтой байдаг. Энэ онцлогт тохируулж манай компанийн тухайд аялагчдаа уйдаахгүй байх зорилгоор өдөр бүр кемпдээ нэг өвөрмөц үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаж байна. Тухайлбал, нуурын эрэг дээр хосуудад зориулсан  оройн дарстай хоол, европууд шиг гэр бүлээрээ далайн эрэг дээр чулуун дээр дэвсгэрээ дэвсээд ресторанд бэлтгэсэн хоолоор, хүсвэл  тогоочоор үйлчлүүлж хооллох гэх мэт баазын хашаан дотор гадаа байх үйлчилгээг үзүүлнэ.  Мөн намар ургамлын шим далайд шингэх үеэр усанд орох үйлчилгээг бас судалж байна. Мэдээж олныг хамруулах биш цөөн хүнд зориулах маягаар зохион байгуулна. Мөн уламжлалт завь, морин аялал, сарлаг саах, өглөөд малчин айлд зочлох, гэр бүлийн аялагчдын хүүхдүүдэд зориулсан  мал аж ахуйн ажилтай танилцуулах гэсэн үйлчилгээ хэвээрээ үргэлжилнэ.

-Энэ жил хэчнээн жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна. Цар тахалгүй  жилүүдэд хэд орчим жуулчин авч байв. Тэр хэмжээндээ хүрэх болов уу?

-Манайх COVID-өөс өмнө 2018 он хүртэл дунджаар 4000 орчим ор хоног буюу 1500-2000 орчим жуулчин хүлээн авч байсан. Энэ хэмжээнд хүргэхээр төлөвлөж байна. Мэдээж гадаадын жуулчдын эзлэх хувь багасна. Шатахууны үнэ өссөнтэй холбогдож үйлчилгээний үнэ бага зэрэг өсөхөөр байгаа.

- Дотоодын аялагчид ихэвчлэн 7-8 дугаар сард аялдаг. Энэ үед жуулчны баазуудын эрэлт хэрэгцээ  их болж улмаар үнээ огцом өсгөдөг. Үүнд аялагчид их бухимддаг. Энэ жилийн тухайд бүр их байх болов уу?

- Аливаа бизнес урт хугацаанд  тогтвортой байхын гол үндэс үйлчилгээний чанар, үнийн тогтвортой бодлого хамгийн чухал. Хэт ашгаа бодоод үнээ өсгөөд байвал тухайн бизнес нэг л өдөр дампуурдаг. Өөрөөр хэлбэл, ашиг олохоос илүүтэй  үйлчилгээгээ хэлбэлзэлгүй тууштай чанартай үзүүлэх  л явдал. Үйлчилгээ нь үйлчилгээ биш болоод хэлбэлзээд эхлэхээрээ сервис, цогц үйлчилгээний мөн чанараа алдчихдаг. Хувь, хүн, байгууллага, төр засаг шат шатандаа хууль дүрэм, стандартаа яг барих хэрэгтэй.

-Жуулчны баазууд том, жижиг гэлтгүй хавар үйл ажиллагаа эхлүүлэх үеэр санхүүжилтийн дутагдалд ордог. Энэ жилийн тухайд Засгийн газраас 10 орчим тэрбум төгрөгийг хөнгөлттэй зээл олгох тухай ярьж байна. Бүгд л энэ зээлд хамрагдах хүсэлтэй байгаа байх?

-Жилийн гурван хувийн хүүтэй энэ зээл батлагдвал манай 100 гаруй жуулчны баазад том дэмжлэг болно. Гагцхүү зээлд хамруулахдаа шалгуур, стандарт, дүрэм журмаа сайн мөрдөх байх л даа. Ялангуяа олон жил тууштай ажиллаж байгаа манайх шиг компаниудад  сонгож олгоосой. Түүнээс биш дөнгөж цар тахлын үеэр байгуулагдсан компаниудад өгчихвөл бас учир дутагдалтай байх. Гэхдээ зайлшгүй хамрагдах ёстой компани бий. Хамгийн гол нь яг зорилтот хэсгээ дэмжиж олгоосой. Мэдээж 21 аймаг 330 суманд хуваана гэвэл нэг сая төгрөг хүрэхгүй мөнгө дэмжлэг болохгүй. Бүс, бүсээр нь аялал жуулчлал илүү хөгжсөн  идэвхтэй аймгуудаа сонгох хэлбэрээр ч юм уу, зөв зохицуулж олгох нь зүйтэй байх.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа11 сар 9. 22:24Зөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо11 сар 9. 21:32Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв11 сар 9. 16:49УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог11 сар 9. 16:45УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг11 сар 9. 16:41Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ11 сар 9. 16:29АТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.