Рубль тэсч үлдлээ, харин төгрөг яах вэ?


4-р сарын 21
7 цаг 38 минут

Эдийн засагч Х.Батсуурь

Доллар бол дэлхийн “ноён” валют л даа. Учир нь доллар манай дэлхийн бүхий л худалдаа, арилжаа, үнэ, үнэлгээ, төлбөрийн гол хэрэгсэл юм. АНУ-ын хүч, чадал, дэлхий дахь ноёрхол нь эдийн засагтаа, үүн дундаа эдийн засгийнх нь зүрх, судас нь болсон мөнгө тэмдэгт доллартаа байдаг. Долларыг дэлхийн худалдаа, арилжааны гол валют болгон барьж байдаг гол хүчин зүйл нь нефть, газрын тос бөгөөд энэ бүтээгдэхүүнийг зөвхөн доллараар үнэлж, доллараар арилждаг нь долларыг үргэлж эрэлттэй, үнэ цэнэтэй байлгадаг. Тиймээс "нефтедоллар” гэсэн үг зүгээр ч нэг гараагүй, ихээхэн учир утгатай гэдэг нь харагдана. Гэхдээ цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг өнөө цагт долларын байр суурь улам бүр суларсаар байна. Евро, юань, одоо бүр рубль хүртэл бага багаар, ямхи, ямхиар долларын зах зээлээс эмтэлсээр байна. Өнөөдөр олон улсад өрнөж буй валютын дайнд хэний ч санаанд оромгүй нэгэн тоглогч гарч ирсэн нь Оросын рубль юм. Украйны дайнтай холбоотойгоор барууныхны зүгээс ОХУ-ын эсрэг үүн дундаа рубль руу чиглэсэн эдийн засгийн хоригууд, цохилтууд нь төдийлэн үр дүн өгсөнгүй харин ч рублийн байр суурийг шинэчлэн тодруулж, Оросын эдийн засгийг тэсч үлдэх, бэхжих зам руу түлхлээ. ОХУ-ын хувьд 2014 оноос хойш сүүлийн 8-9 жил эдийн засгийн хоригт байгаа бөгөөд Украйны дайн бол барууныхны зүгээс хоригийг улам чангатгах, өргөн хүрээгээр тэлэх нэг шалтаг болсон.Харамсалтай нь хориг ОХУ-ыг улам бие даасан, хамаарал багатай эдийн засагтай болох, дотоодын аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх гээд өөрсдөө зориглон хэрэгжүүлж чадахгүй байсан бодлогыг хэрэгжүүлэх “нөхцөлийг” тулгаж оросуудад ихээхэн тус болсон. Үр дүнд нь оросууд өдгөө хүнс, эрчим хүч гээд суурь хэрэгцээний бусад үйлдвэрлэлээр бүрэн бие даасан.

Барууныхны энэ удаа хэрэгжүүлсэн хориг нь Оросын банк санхүүгийн систем, мөнгөн тэмдэгт рублийг онилсон хүчтэй цохилт өгөхөд төвлөрсөн бөгөөд Оросын санхүүгийн системийг бүр мөсөн нураана, рублийг “нойлийн цаас” болгоно гэсэн найдлага тээсэн. Хоригийн цөм нь ОХУ-ыг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах, рублийг солихгүй төлбөрийг хүлээн авахгүй байх, барууны банкуудад байрлуулсан 400 тэрбум долларын нөөцийг түгжих, гадаад дахь нэг их наяд долларын хөрөнгийг нь царцаах, орлогын гол эх үүсвэр болсон нефть, газын экпортыг нь хорих, багасгах ажиллагаа байсан бөгөөд энэ нь хүсэн хэлээсэн ОХУ-ыг дампууруулах, эдийн засгийг нь нураах үр дүндээ хүрэхгүй байсаар байна. Гэхдээ дэлхийн 130 гаран улсыг эгнээндээ нэгтгэн дайрсан эдийн засгийн энэ цохилт нь тодорхой түвшинд зорилгодоо хүрэх магадлалтай. Тухайлбал, ОХУ-ын эдийн засаг жилийн эцэс гэхэд 8-10 хувь агших төлөвтэй харагдаж байгаа юм. Харамсалтай нь энэ нь барууныханд өөрсдөд нь маш өндөр үнээр олдож байгаа “амжилт”, тэгээд ч түр зуурынх. Учир нь Оросын эсрэг авч буй арга хэмжээ нь дэлхий дахинд, барууныханд, ялангуяа ОХУ-ын газ, нефть, эрчим хүчнээс хараат шахам байдаг Европын улсуудад ихээхэн хүндээр тусч тэнд газ, бензиний үнэ огцом 40-55 хувь өсч, инфляц 8-16 хувь хүрсэн төдийгүй зарим үйлдвэрийн газрууд хаагдсан гээд эдийн засгийн хүчин чадлыг нь нэлээд суларсан үр дагавартай байгаа.

Зарим экспертүүдийн нэрлээд байгаа “эдийн засаг дахь цөмийн бөмбөгийн цохилт” гэх энэ урьд өмнө олон улсад төдийлөн хэрэгжүүлж байгаагүй өргөн хүрээний хоригийн эсрэг Оросууд маш шуурхай, оновчтой ажиллаж, сөрөг арга хэмжээ авсны дүнд банк, санхүү, мөнгөний тогтолцоогоо хамгаалан авч үлдэж чадсан байдаг. Тухайлбал, Украйны дайн эхлэхийн өмнөхөн 80 байсан рублийн доллартай харьцах ханш барууныхны авсан эдийн засгийн хоригийн улмаас ердөө гурав хоногийн дотор 120 хүрч 50 хувь унасан бөгөөд, Оросуудын авсан хариу арга хэмжээний дүнд мөн л ердөө гурав хоногийн дотор буцаж өсөн бүр дайн эхлэхээс өмнө байсан ханшнаасаа ч чангарч 74 болон тогтворжсон байна.

Рубль руу бүх хүчээрээ галлахад рубль нуувчиндаа үсэрч ороод хариу гал нээсэн төдийгүй давшилтанд орж дайсныхаа нуувчинд дөхөж ирсэн гэсэн үг юм. Рублийн энэ гайхалтай амжилтыг экспертүүд ОХУ-ын экспортын гол бүтээгдэхүүн болох газтай холбож буй, тиймээс ч "газорубль" гэсэн шинэ нэр томьёо бий болсон хэрэг. Энэ нь ерөнхийлөгч Путины “газны төлбөрт зөвхөн рубль авна” гэсэн рублийг сөрөг довтолгооны хэрэгсэл болгон амжилттай ашигласан ажиллагаатай шууд холбоотой. ОХУ-ын зүгээс нефть болон бусад гадаад худалдаагаа мөн рублээр хийх шаардлага тавин хэрэгжүүлж байгаа. Манай улсын хувьд бензин, шатахууны наймаагаа рублээр хийх болж байгаа нь долларын эрэлтийг багасгасан тун чиг завшаантай хэрэг болж буй.

Путины зүгээс рублийн байр суурийг хамгаалах, бэхжүүлэх бас нэгэн онцгой арга хэмжээ авсан нь алтыг рублээр үнэлэхдээ тогтмол үнэ тогтоосон явдал юм.  Гуравдугаар сарын 28-ны өдөр Оросын төв банк алт худалдан авах үнийг нэг грам нь тогтмол 5000 рубль /$52/ байхаар тогтоосон нь цаашид рублийг алтаар баталгаажуулах систем руу шилжих суурь нөхцөл болж буй төдийгүй дэлхийн мөнгөний системийг алтан баталгаат тогтвортой, тэнцвэртэй систем болгох эхлэлийг тавьж байна гэж үзэж болох юм. Рубль алтны ханшийг тогтмол болгоно гэдэг үнэндээ дэлхийн мөнгө, санхүүгийн салбарт гарч буй хувьсгалын салхи бөгөөд 1944 оноос хойших долларын ноёрхолыг ганхуулах, үгүй хийх чигтэй харагдаж байна. Алтаар баталгаажсан "газорубль" нь газрын тосны үнэлгээнд суурилсан "нефтедоллар"-ын хажууд илүү итгэл төрүүлэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь маргааш рубль долларыг орлоно, орлох хэмжээний нөлөөтэй валют болно гэсэн үг биш, харин өөрийнхөө байрь суурийг хамгаална, сайжруулна, бэхжүүлнэ гэсэн үг бөгөөд энэ нь рублийн хувьд ялалт юм.

Олон улсын валютын энэ өрсөлдөөн, дайнд юань, евро гэсэн бусад гол тоглогч нар бий. Ямартай ч хэрэв улс орнууд алтаар баталгаажсан мөнгө санхүүгийн системд шилжвэл дэлхийн эдийн засгийн тогтолцоо үндэс сууриараа өөрчлөгдөх нь гарцаагүй, үүнд рубль санаачилагчаар тодорно. Харин ийм зүйл болох уу. Магадгүй, гэхдээ энэ нь ОХУ-ын зүгээс рублийг алтаар баталгаажуулах бодлогыг албан ёсоор зарлаж магадгүй гэж байгаа тэр өдөр буюу ирэх зургаан сарын 30-ны өдөр тодорхой болох юм.

Энэ ороо бусгаа цаг Монгол төгрөг минь яанам бэ. 32 жилийн хугацаанд доллартай харьцах ханш нь гурван төгрөгөөс 3250 төгрөг болж унан дэлхийн рекорд тогтоосон төгрөг тэсч үлдэхийн тулд хамгийн наад зах нь өнөөгийнх шиг хөвөгч бус тогтмол ханштай болох талаар би олон жил ярьсаар ирсэн. Одоо хүссэн хүсээгүй тэрийг хийх цаг нь ирсэн байна. Гэхдээ энэ удаа доллартай харьцах ханшийг биш, төгрөгийн алттай харьцах ханшийг тогтмол болгох хэрэгтэй, яг рубль шиг. Өөрөөр хэлбэл нэг грам алт худалдан авах ханшийг ойролцоогоор 185 мянган төгрөгөөр тогтоож тогтмол байлгана гэсэн үг. Мэдээж энэ нь алтаар баталгаажсан төгрөггтэй болох эхний том алхам юм. Тогтвортой, баталгаатай ханштай төгрөг гэдэг эдийн засгийн хүндрэлээсээ гарах, цаашид хөгжин дэвжихийн суурь үндэс юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов1 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ1 цаг 20 минутын өмнөХельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо10 сар 24. 12:56“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо10 сар 24. 12:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа10 сар 24. 11:48Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хиетаниеми цогцолборт цэцэг өргөлөө10 сар 24. 11:04Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа10 сар 24. 10:58Монгол Улс, Финланд Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа10 сар 24. 10:27Цаг агаар: Улаанбаатарт 0 градус дулаан10 сар 24. 10:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Александер Стубб нар албан ёсны хэлэлцээ хийлээ10 сар 24. 10:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа10 сар 24. 10:02Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов10 сар 23. 18:43Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.