Өнөөдөр “Лох Нессийн мангас”-ын зураг анх хэвлэгдсэн өдөр


4-р сарын 21
13 цаг 10 минут
1934 оны 04-р сарын 21-нд дэлхий нийтийг гайхуулсан нэгэн зураг Английн Daily Mail сонинд нийтлэгдсэнээр Шотландын Лох Нэсс нуур /Лох гэдэг нь Шотландаар нуур гэсэн үг/ олны анхаарлын төвд орж хүмүүс Нэсс нуурын мангас Несси /Nessie/ гэдэг нөхрийн талаар таамаг дэвшүүлэн зарим нь ч үхсэн амьд аль нь хамаагүй олж харах, барих аян өрнүүлсэн байдаг.
Уг зургийг Лондоны эмэгтэйчүүдийн эмч Роберт Кеннет Уйлсон /Robert Kenneth Wilson/ авчирч өгсөн ба тэрээр өөрийн нэрээ зурагтай холбохыг хүсээгүй учраас уг зураг нь “мэс засалчийн зураг” гэдэг нэрээр алдаршжээ.
Зурагт усанд яваа ямар нэг галуу шиг амьтны урт хүзүү толгойн дүрс буусан байх бөгөөд уг амьтны сүүдэр усанд бууж эргэн тойронд нь усны долгио хаялсан байгаа нь дүрсийг бодит хэмээн итгэх итгэлийг улам нэмсэн байна.
Уйлсон “нуурлуу харж байгаад гэнэт л мангасыг олж харсан бөгөөд зургийн аппаратаа шүүрэн авч дөрвөн зураг авч амжсан” гэжээ. Гэвч түүний зурагнаас хоёр нь л шаардлага хангахуйц байсан ба дээр дурдсан эхний зураг олны анхаарлыг татаж хоёр дахь зураг эхнийхтэйгээ төстэй боловч толгой нь бага зэрэг тонгойн шумбах маягтай болсоноор дүрслэгдсэн тул олонд тэр бүр танигдаагүй.
60 жилийн хугацаанд энэхүү зураг нь нууранд мангас байгаа гэсэн цор ганц нотолгоо болж байв. Гэвч эргэлзэгчид эхнээсээ л зурагт буусан дүрсийг хугархай модны мөчир, тоглоомон зааны хошуу, халиу гэх мэт усны амьтан нэг бол шувуу хэмээн үгүйсгэж байв. Хамгийн их маргаан тарьсан зүйл бол зургийн хэмжээ байсан юм. Зураг нь томрууулсан хэмжээнээс тайрсан /crop/ ба жижиг зүйлийг ч том болгон харагдуулсан. Кроп хийгээгүй бүтэн зурагт нуурын зарим эрэг харагдан уг зүйлийн хэмжээг тодорхойлох боломжтой гэж үзсэн. Шинжээчид ажилласаар эцэст нь зурган дээр харагдаж байгаа том долгионууд нь тухайн зүйлийн орчинд гарсан жижиг долгионууд бөгөөд томруулан тайрснаар сүр ихтэй том долгион шиг харагдсан гэдгийг тогтоожээ.
Эх зургийн дүн шинжилгээ ч энэ эргэлзээг нотлов. 1993 онд “Loch Ness Discovered” баримтат киног бүтээгчид /Discovery Communications/ кроплогдоогүй зургууд дээр шинжилгээ хийх үедээ зураг бүрд нэг цагаан зураас байгааг олсон. Энэ нь хальс зурагдсанаас үүссэн байж болох боловч бүх дүрсэнд ижил байсан тул түүнтэй харьцуулан эх зурагт байгаа биет нь 60-90 см хэмжээтэй болохыг тогтоосон. Ингээд 1994 оноос л хүмүүс уг зураг хуурамч гэдэгт итгэх болсон. Зургийг хуурамч гэж анх 1975 оны 12-р сарын 7-ны Sunday Telegraph-д бичиж байсан ч тэр үед хэн ч итгэхийг хүсээгүй билээ.
1999 онд хэвлэгдсэн Лох Несс судлаач, зоологист Дэвид Мартиний “Мэс засалчийн зургийн үнэн” номонд 1975 онд гарч байсан нийтлэлийг багтаасан байна. Уг зурагт үзүүлсэн дүрс нь тоглоомон усан онгоцон дээр хийсэн баримал байсан бөгөөд Мармадюк Ветерель /Marmaduke Wetherell/ гэгч нөхөр өөрийн хүргэн болох барималч Кристиан Спюрлинг /Christian Spurling/, хуурамч дүрс хийх материалыг авч ирсэн хүү Йан Ветерель /Ian Wetherell/, даатгалын төлөөлөгч Маурис Чембер /Maurice Chambers/ нартай хамтран Daily Mail дээр гарсан “Nessie Footprint” гэгч зураг нь хуурамч байсныг мэдсэний дараа тус сонинг шоглох гэж хийсэн хуйвалдаан байж. Тэд шумбагч завьний хэлбэртэй тоглоомыг F.W.Woolworths дэлгүүрээс худалдаж авч, дээр нь хүзүү нуруу хийсэн. Түүнийгээ туршиж үзэсний дараагаар Лох Несрүү очсон бөгөөд одоо ч ажиллаж байгаа Altsaigh Tea House-ийн орчимд завьнаас өнөөхөө нууранд тавьж хүү Ветерель нь зургийг авчээ. Эргийн хамгаалагчид ирж яваа чимээг сонссоноор эцэг Ветерель дээрээ Нессигийн барималтай завийг хөлөөрөө гишгэн живүүлсэн бөгөөд “одоо ч хаа нэгтэй байгаа” гэж хэлсэн байна. Ингээд авсан зурагнуудынхаа хальсийг “бодит хошигнолд” дуртай найз Уйлсонд өгчээ. Уйлсон хальснуудыг Огстонд /Ogston/ авчраад химийн боловсруулалт хийхийн тулд Жорж Моррисонд /George Morrison/ өгөв. Моррисон л анх мангасын зургийг Daily Mail-д зарсан бөгөөд эмч Уйлсон өөрийн нэрийг нууцалсан түүхтэй холбогдоно.
Хоёр дахь зураг нилээн том бөгөөд харьцангуй бүдэг дүрстэй ч илүү их зүйл агуулж байсан тул Уйлсон Моррисоноос тухайн зургийг дэлгэхгүй нууцлахыг хүссэн байдаг. Хэрэв хоёр дахь зураг эрт гарсан бол ихэнхи хүмүүс энэ нь хуурамч гэдгийг мэдэх байсан гэжээ.
20-р зууны олны анхаарлын төвд байсан томхон дуулиануудын нэгний үнэн түүх ийм болж таарав.
Гэвч Несс нуурын аврага мангасын тухай домог эртнээс байсан бөгөөд МЭ-ний 6-р зуунд Колумб /Columba/ гэх гэгээнтэн усанд сэлж яваа хүнрүү дайрах араатанг загалмайгаар занган айлгаж байсан гэх домог байдаг бол анх 1870 оны үед Д.Маккензи /D.Mackenzie/ усанд долгион үүсгэсэн нэг том амьтныг харсан тухай тэмдгэлсэн байдаг. 1933 онд эхнэр, нөхөр хоёр А82 загварын онгоцоор явж байх үедээ ус цалгихыг сонсож харахад халим хэлбэрийн аварга том загас явж байсан гэж мэдүүлсэн ба энэхүү сенсаацыг батлан орон нутгийн жижиг сонинд нийтлэл бичсэн Алекс Кембель /Alex Campbell/ анх удаа “мангас” гэсэн үгийг ашиглажээ.
Гэх мэт олон баримтууд байгаа ч 60 жил олныг итгүүлсэн “мэс засалчийн зураг” шиг бодитой баримт одоогоор ахиж гарч ирээгүй юм.
Энэ бүхний эцэст хэн ч хохироогүй бөгөөд харин ч Шотландын Лох Нэсс нуур нь дэлхийн аялал жуулчлалын томоохон бүс болж уг нуурыг түшсэн аялал жуулчлалд Несси хэмээх хэний ч олж хараагүй мангас чухал хувь нэмэр оруулсан нь тодорхой.
Энэ домгийн талаар олон ч зохиол, кинонууд хийгдсэн бөгөөд эрдэм шинжилгээний экспедицүүд орчин үеийн дуу авиан технологи ашиглаад ч нууцлаг Нессиг олоогүй юм.
Тэгэхдээ л хүн төрлөхтөн уг нуурлуу зорин очиж байгалийн сайханд тохитой ресортуудад нь мөнгөө үрэнгээ оройн нам гүмд нуурын мандалруу горьдлого тээн харсаар л байна.
Монголчууд бид говийн олгой хорхойгоо яаж ийж байгаад энэ мэт бодитой түүх, сенсацитай холбож чадах аваас сонин хачинд дурлаж, байгалийн агуу хүчинд итгэгч жуулчид хүрээд ирж мэдэх юм. Гэвч хүн төрлөхтөн 1934 оныхоос хамаагүй хэрсүү, баргийн зүйлд итгэхээргүй болсон. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов4 цаг 33 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 цаг 45 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ6 цаг 50 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв9 цагийн өмнөАвлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв9 цаг 6 минутын өмнөТамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ9 цаг 17 минутын өмнө“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна9 цаг 23 минутын өмнөИрэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.