Украины нутаг дэвсгэрээс ОХУ-д 1 сая орчим дүрвэгсэд орж ирсэн. Түүний дотор өөрсдийн тусгаар тогтнолыг тунхагласан БНДАУ болон БНЛАУ-ын иргэд гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Түүний хэлснээр, энэ тоонд 100 мянга орчим хүүхэд багтсан байна. Энэ тоо нь НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлж буй тооноос бараг хоёр дахин их байна. Тус байгууллагын цахим хуудсан дээр 2-р сарын 24-өөс 4-р сарын 24 хүртэл нийтдээ 5.2 сая орчим хүн Украиныг орхин гарсан гэж бичжээ. Үүнээс 605.8 мянга орчим хүн Орос руу явсан байна. Хоёрдугаар сарын 18-23-ны хооронд Донецк, Луганск мужаас дахин 105 мянган хүн ОХУ-д шилжин ирснийг НҮБ тодрууллаа.
Хоёрдугаар сарын 18-нд өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тэргүүнүүд "Украинаас халдлагад өртөх аюул"-ын улмаас хүн амаа Орос руу бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдэж байв.
Эх сурвалж: ВВС
Facebook
Twitter
Youtube


Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ
Дэлхийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогоо чангарууллаа
Японд үер, хөрсний гулгалтын аюулаас сэрэмжлүүлэв
Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна
Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ
Далай ван гараг Нарны эсрэг талд байрлана
Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга гаргав

Сэтгэгдэл бичих