Нимбэгтэй ус уухын ач тус


4-р сарын 30
16 цаг 20 минут

Нимбэгтэй ус уухын ач тусыг хоол зүйч болон мэргэжлийн эмч нар өндрөөр үнэлэх болжээ. Манай оронд хаврын хахирган, хуурай улирал тохиож буй энэ цаг үед нимбэгтэй ус нь хамгийн тохиромжтой ундаа юм. Тиймээс энэ ид шидтэй ундааг долоо хоног дараалж ууснаар таны эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё.

Нэг. Жингээ хасч болно

Нимбэгэнд их хэмжээгээр агуулагддаг полифенол хэлбэрийн антиоксидантууд нь таны гэдэс дотрыг цэвэрлэж, жингээ зохих хэмжээгээр хасахад нөлөөлдөг. Үүнийг эрдэмтэд хоол тэжээл нь ихэдсэний улмаас таргалсан хулганууд дээр туршиж баталгаажуулсан тул эргэлзэх хэрэггүй гэнэ. Тиймээс нимбэгтэй усыг заавал долоо хоног гэлтгүйгээр байнга уух нь хоол их идэх дуршлыг багасгаж, жингээ хасахад чухал нөлөөтэй.

Хоёр. Бие чинь ус болон эрдэс бодисоор чийгшинэ

Ердийн нэг ус биш, олон төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулдаг нимбэгтэй усаар таны бие чийгших болно хэмээн эмч нар хэлж байна. Учир нь ус бол хүний биед өдөр тутам зайлшгүй шаардагддаг чухал бодис. Хүн өдөрт хагас литрээс нэг литр хүртэлх усыг биедээ заавал шингээж байх ёстой. Тиймээс эрдэс бодис, антиоксидантаар баялаг нимбэгтэй усыг болж өгвөл өдөр бүр уух нь таны эрүүл мэндэд нэн тустай аж. Өдөр бүр биш бол долоо хоног дараалж уухад л арьс тань өнгө зүс орон чийгшиж байгааг мэдрэх болно.

Гурав. Хангалттай витамин С авч чадна

Нимбэг бол хэд хэдэн төрлийн витамин. Ялангуяа С витаминыг их хэмжээгээр агуулдаг жимс. Витамин С хүний биед хангалттай хэмжээгээр хуримтлагдаж байвал тухайн хүн зүрх судасны өвчин, цус харвалт, цусны даралт ихсэх зэрэгт өртөхгүй байх боломжтой гэж үздэг.

Дөрөв. Арьсыг залуужуулна

Хүний арьсанд, тэр дундаа эмэгтэйчүүдийн нүүрний арьсанд их хэмжээний будагны хор хөлсний булчирхайгаар дамжин агуулагдаж байдаг. Харин нимбэгтэй ус тогтмол хэрэглэснээр арьсны гүнд шингэсэн уг хор гадагшилж, арьс залууждаг болохыг эрдэмтэд баталжээ. Тиймээс нимбэгтэй усыг арьсаа цэвэрхэн байлгах зорилгоор хэрэглэхэд буруудахгүй.

Тав. Биеэс муу үнэрийг гадагшлуулна

Үүнийг бас л эрдэмтэд судалж тогтоожээ. Учир нь нимбэгэнд агуулагддаг шим тэжээлтэй бодисууд, антиоксидант нь хүний шүлсээр дамжиж биед хуримтлагдсан элдэв төрлийн эвгүй үнэрийг цэвэршүүлэх үйлчилгээтэй. Мөн ходоод, гэдсийг нимбэгтэй ус цэвэрлэдэг тул танаас өөх тостой махны үнэр ханхлахаа болино гэж ойлгож болох нь ээ.

Зургаа. Хамгийн том ашиг тус буюу цөсний чулуутай болохгүй

Нимбэгтэй усыг хэдий чинээ тогтмол сайн хэрэглэнэ, төдий чинээ цөсний чулуутай болох магадлал багасна хэмээн эмч нар зөвлөж байна. Учир нь нимбэгтэй ус цөсний хүүдий, бөөр зэрэг эрхтэнийг маш сайн угааж, цэвэрлэж чаддаг ач тустай аж. Ингэхийн тулд харин нимбэгтэй усаа бүлээнээр нь ууж хэрэглэхийг эрдэмтэд болон эмч нар зөвлөж байгааг анхааралдаа авна уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ9 сар 15. 13:23Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өсчээ9 сар 15. 11:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа9 сар 15. 11:38C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя9 сар 15. 11:29Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв9 сар 15. 10:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 15. 10:14Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль9 сар 15. 9:40Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө9 сар 15. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан9 сар 15. 9:20УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа9 сар 14. 17:11Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа9 сар 14. 16:40Зөрчил гаргасан 94 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ9 сар 14. 16:27У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үг, үйлдлийг таслан зогсоох ёстойг анхааруулж байна9 сар 14. 15:08Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна9 сар 14. 13:4440 дэх удаагийн “Номын баяр” баасан гарагт эхэлнэ9 сар 14. 13:35Монголын пара шатарчид эхний хожлоо авлаа9 сар 14. 11:33Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ9 сар 14. 10:23Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ9 сар 14. 10:09УБЦТС: Энэ долоо хоногт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 14. 10:03Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ9 сар 14. 9:46Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо9 сар 14. 9:40НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 14. 9:34Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал9 сар 14. 9:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа9 сар 14. 9:07Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна9 сар 14. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан9 сар 14. 8:51Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт мэндчилгээ дэвшүүлэв9 сар 13. 15:34УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна9 сар 12. 18:52Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.