Адроны их хурдасгуур агуу нээлтийг хийхэд бэлэн боллоо


5-р сарын 6
8 цаг 50 минут
Альпийн нурууны хад асган дунд байрлах Адроны их хурдасгуурыг 3 жил завсарласны эцэст дахин ажиллуулж эхлэх шийдвэрийг Европын цөмийн судалгааны байгууллага /ЦЕРН/ өнгөрсөн долоо хоногт гаргалаа. Ингэснээр энэхүү аварга том төхөөрөмж сүүлийн 100 жилд физикийн салбарт гараагүй асар том хувьсгалыг хийж,  дэд атомын цоо шинэ бөөмсийг нээн илрүүлж чадна хэмээн эрдэмтэд найдаж байна.
 
 Байгаль дахь 5 дахь хүчийг нээн илрүүлэхээс гадна Орчлон ертөнцийн ихэнх хэсгийг бүрдүүлж буй үл үзэгдэх “хар матери” гэгч зүйл бодитойгоор оршдог болохыг баталж чадна хэмээн эрдэмтэд ихээхэн найдлага тавьж байгаа ажээ. 
 
2018 онд уг коллайдерт их засвар хийж, шинэчлэхийн тулд түр хугацаагаар хаажээ. Тодорхой хэсэг хугацааны дараа дахин ажиллуулахаар төлөвлөсөн боловч цар тахлын улмаас хойшлогдсон байна. Гэсэн хэдий ч ЦЕРН-ий багийн эрдэмтэд бөөмсийн хурдасгуурт хэд хэдэн шинэчлэлийг хийж амжуулжээ. 
Өмнө нь 2009-2013 он ба 2015-2018 онд амжилттай ажиллаж байсан уг хурдасгуурыг гуравдахь удаагаа дахин ажиллуулж буй нь энэ юм.
Хурдасгуур нь бөөмсийг гэрлийн хурдтай ойролцоо хурдаар хурдасгаснаар бөөмсүүд хоорондоо мөргөлдөнө. Дэлхий дээр хамгийн томд тооцогдох 27 км урттай энэ төхөөрөмж секунд тутамд хэдэн зуун сая мөргөлдөөнийг үүсгэх боломжтой. 
 
сонин mn
 
Хурдассан бөөмсийн багцуудыг коллайдерт оруулж өгдөг хурдасгуурын инжекторын хүчин чадлыг ЦЕРН-ий мэргэжилтнүүд нэмэгдүүлжээ. ЦЕРН-ийн мэдээлэлд дурдсанаар, 2018 онд дууссан 2 дахь шатны туршилтын явцад бөөмсийн багцыг 6,5 тераэлектронвольт энергид хүртэл хурдасгаж чадсан бол өдгөө энэ үзүүлэлт 6,8 ТэВ-д хүрээд байна.
 
Энергийг нэмэгдүүлэхийн тулд протоны багцуудыг чиглүүлж байдаг коллайдер доторх олон мянган хэт дамжуулагч соронзууд илүү хүчтэй цахилгаан гүйдэлд “дасан зохицож сурах” ёстой. Энэ тохиргоог хийхийн тулд 12 мянга орчим удаа сорил явуулсан байна. 
 
Коллайдерын /хурдасгуур/ хүчин чадлыг нэмэгдүүлснээр бөөмсийг илүү их энергид хүртэл хурдасгах боломжтой болно. Асар их энергитэй бөөмсийн мөргөлдөөний үр дүнгийн талаарх өгөгдлүүд нь бөөмсийн төлөв байдлын шинэ шинэ зүй тогтлуудыг илрүүлэх боломжийг олгоно.
Адроны хурдасгуурт хэт их энергийг бий болгож чадсан тохиолдолд хар матери, хар энерги зэрэг оньсого мэт учир битүүлэг үзэгдлүүдийг судлах боломжтой. Ийм үзэгдлүүд байдаг гэдгийг эрдэмтэд урьдчилан таамаглаж байгаа хэдий ч үүнийгээ баталж чадахгүй байгаа юм.
 
Шинэ оньсогууд 
 
2012 онд Адроны хурдасгуурын тусламжтайгаар эрдэмтэд Хигссийн бозон гэдэг эгэл бөөмийг илрүүлсэн билээ. Ийм бөөм оршин байдаг гэдгийг Стандарт загварын онолоор урьдчилан таамаглаж байв.  Хэрвээ Хиггсийн бозон байхгүй бол бидний мэддэг эгэл бөөмс массгүй байх байв. 
Өнөөг хүртэлх хугацаанд Адроны их хурдасгуур дээр хийгдсэн туршилтуудын үр дүнгүүдийг /тухайлбал Хиггсийн бозон/ эгэл бөөмсийн физикийн 1970-аад оны үед бий болсон Стандарт загварын онолын хүрээнд тайлбарладаг. Гэтэл өдгөө энэ онолын хүрээ хязгаарлагдмал болжээ. Тодруулбал, физикийн ухаан дахь хамгийн учир битүүлэг таамаглалуудын нэг болох хар материйн шинж байдлыг урьдчилан тодорхойлж чадахгүй байна.  
ЦЕРН-ийн хамгийн том 4 детекторын нэгэн дээр хийсэн LHCb туршилтын явцад цуглуулсан өгөгдлүүд нь Стандарт загвараар тайлбарлах боломжгүй бөөмсийн төлөв байдлыг харуулж байна.
 
сонин mn
 
Туршилтын явцад “гоё кваркууд” гэж нэрлэгддэг бөөмсийн задралыг судалсан байна. Онолын төсөөллөөр бол, эдгээр бөөмс нь ижил магадлалтайгаар электронууд ба мюонуудад задрах ёстой. Гэтэл “гоё кваркууд” мюонууд болж задрах тохиолдол 15 хувиар цөөн байсан нь физикийн ухаанд мэдэгдээгүй өөр ямар нэгэн шинэ хүчин зүйл байж магадгүй гэсэн таамаглалыг төрүүллээ. Энэ нь магадгүй суурь харилцан үйлчлэлийн шинэ хэлбэр байж болох юм.   
 
Эрдэмтэд шинэ нээлтийг хүлээсээр  
 
Адроны их хурдасгуур Швейцарь-Францын хил дээр, Женев хотоос холгүй оршино. Холоос ажихад, офисын барилгууд, нийтийн байрнууд, нямбайлан тэгшилж зассан зүлэг ногоон талбайнууд, алдартай физикчдийн нэрэмжит тахир мурий гудамжнууд үзэгдэнэ.
Харин энэ бүхний дор 100 м-ийн гүнд шинжлэх ухааны жинхэнэ сүм оршино. Нийтлэлийг бичигч миний бие /ВВС агентлагийн шинжлэх ухааны тоймч/ манай эрин үеийн хамгийн агуу нээлтүүдийн нэг болох Хигссийн бозоныг илрүүлсэн Адроны их хурдасгуурын аварга том детекторуудын нэгийг өөрийн нүдээр харлаа. Atlas гэдэг нэртэй энэ детектор 46 м урт, 25 м өндөр бөгөөд 7 мянган тонн жинтэй.
Өмнөхөөс илүү богино хугацаанд илүү олон тооны бөөмсийн мөргөлдөөнийг үүсгэхийн тулд Адроны их хурдасгуурыг шинэчлэх ажлыг инженерүүд сүүлийн 3 жилийн турш хийж байна. Шинэ программ хангамжийг бий болгосноор туршилтын өгөгдлүүдэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хайлт хийж, эрдэмтдийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй мэдээллүүдийг цуглуулж хадгалах юм. 
 
  Энэ оны эцэст Хигссийн бозоныг нээсний 10 жилийн ой тохионо. Үүний зэрэгцээ анхаарал татаж буй нэгэн зүйл бол, бараг 5 тэрбум долларын өртөгтэй, жил бүр 1 тэрбумын зардлаар ажилладаг энэ хурдасгуур дээр Хиггсийн бозоноос хойш томоохон гэхээр нээлт хийгээгүй явдал юм.
 
Бөөмсийн хамгийн том хурдасгуур нь суурь харилцан үйлчлэлийн 5 дахь хэлбэр болох хар энергийг илрүүлнэ, эсвэл физикийн талаарх бидний ойлголтыг өөрчилж чадах ямар нэгэн бөөмийг илрүүлнэ гэж олон хүн найдаж байлаа. Хурдасгуурын үйл ажиллагааны 3 дахь үе шат 2024 он хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа түүнийг дахин унтраах юм. New Scientist сэтгүүлд бичсэнээр, ээлжит завсарлагааны үеэр дахин их засвар, шинэчлэлт хийх бөгөөд үүний дүнд протоны багцуудыг нарийсгаж, нэгэн зэрэг явагдах мөргөлдөөний тоо 40 байсныг /2018 он/ 120-150 болгож нэмэгдүүлэх ажээ. Нэлээд том шинэчлэлт хийсний дараа уг хурдасгуур 2028 онд дахин ажиллаж эхлэхдээ “Өндөр гэрэлтэлттэй Адроны их хурдасгуур” гэсэн нэртэй болох гэнэ.
 
                                                 Эх сурвалж:  Б.Адъяахүү /Sonin.mn/
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.