Өнөөдөр Хинденбург агаарын хөлөг осолдсон өдөр


5-р сарын 6
13 цаг 05 минут
1937 оны 05-р сарын 06-нд АНУ-ын Нью Жерси мужийн Манчестр Товншипд /Manchester Township/ Германы зорчигч тээврийн LZ 129 Hindenburg агаарын хөлөг Лэйкхурстын /Lakehurst/ онгоцны буудалд зогсоолтой холбогдох гэж байхдаа гал гаран сүйрчээ.
Ослын улмаас хөлөгт байсан 97 хүнээс /36 зорчигч, 61 багийн гишүүн/ 35 нь нас баржээ.
Дуулиант ослын тухай маш олон мэдээ, гэрэл зураг маргааш өглөө нь цацагдсанаас гадна Herbert Norrison-ы радиогоор газар дээрээ юу болсон тухай нүдээр үзсэн гэрчүүдийн мэдээ ч цацагджээ. Гал гарч, осол болсон шалтгааны талаар олон төрлийн таамаг дэвшүүлж байв. Энэхүү осол нь хүмүүсийн итгэлийг нэгэнт алдруулснаар энэ төрлийн агаарын тээврийн эрин дууссан гэхэд болно.
Хөлөг 245 метр урт, 41,2 метрийн диаметртэй, 200,000 куб/метр түлшний агууламжтай, 232 тонн орчим ачааг өргөх чадалтай, дунджаар 125 км/ц, хамгийн өндөр хурдтай үедээ 135 км/ц хүрч хурдалдаг, 16 цилиндэртэй Даймлер Бензийн дөрвөн ширхэг дизель мотортой аварга эд байж.
Нислэгийг 40 нислэгийн ажилтан удирдаж 10-12 тогооч, үйлчлэгч ажилладаг байв. 72 хүртэлх зорчигчийг гэртээ яваа мэт унтах тасалгаатайгаар тээвэрлэх тансаг зэрэглэлийн хөлөг байжээ.
Тус хөлөг 1936 оны 3-р сарын 4-нд анхны нислэгээ хийж байсан. Хөлгийг German Zeppelin Airline Company үйлдвэрлэн, эзэмшиж байлаа.
Уг нь тус бөмбөлгөн онгоцыг гелийн хийгээр дүүргэх нь хамгийн аюулгүй хэмээн тооцоологдсон боловч тухайн үед гелийн хий маш ховор, зөвхөн Америкийн зарим нэг газрын тосны компаниуд л нэрж гаргаж байсан юм. Германчууд Америкийг энэ хийгээ худалдана хэмээн тооцоолж онгоцоо үйлдвэрлэсэн боловч Америкчууд 1927 онд баталсан гели экспортлох хоригоо цуцлахаас татгалзсан тул аргагүйн эрхэнд устөрөгчийн хий шахсан байна. Тухайн үед агаар шатаахаас өөрөөр агаараас хөнгөн байлгах ганц арга нь энэ байжээ. Устөрөгч ашигласнаар агаарын хөлгийн доторхи зай ч ихсэж зорчигчийн кабин нэмэгдсэн. Германчууд энэхүү хөлгөө нэг жил ашигласны дараагаар олон нийт тэднийг устөрөгчөөр хийлсэн зорчигч тээврийн онгоцыг гэмтэл, аюулгүй ашиглах аргыг эзэмшсэн гэдэгт итгэж эхэлсэн байна.
Сүүлчийн аялал нь 1937 оны улирал эхэлсээр Германаас Бразил хүрсэн амжилттай нислэгийн дараагаар болсон бөгөөд Америк Европын хооронд хийх 10 удаагийн аялалын эхнийх нь байсан юм. Цаг агаарын бэрхшээл буюу хүчтэй салхинаас болж гурав хоногын өмнө нисэх ёстой байсан нислэг хойшилсон байв. Американ эйрлансын хүсэлтээр хөлөг зорчигчдын бүхээгийнхээ талд нь зорчигч суулган /72 зочны бүхээгтэйгээс 36 зорчигч/ НьюАрк онгоц буудалруу хүргэж өгөх гэж байсан юм. Харин 21 далдлагажигч авсан тул хөлгийн бүрэлдэхүүн 61-үүлээ байж. Тэд агаарт хөөрснөөс хойш тэнгэрийн байдал муудсан тул Нью Жерсигийн далайн эргээр нисч байгаад буцан Лейкхурстд газардахыг оролдох үед уг осол болсон.
Буцаж ирээд Европруу нисэх бүх тасалбар захиалагдсан байсан бөгөөд Герман явахаар тасалбар авсан зорчигчдын ихэнхи нь ирэх долоо хоногт Лондонд болох 6-р Жорж хаан болон Элизабет хатны титэм гардуулах ёслолд оролцох зочид байжээ.
Осол орон нутгийн цагаар оройн 07 цаг 25 минутын орчимд болсон. Хөлөг газардах бэхэлгээгээ хийж байх үед бороо орж эхэлсэн бөгөөд гэнэт хөлгийн хойд хэсгээс гал гарч удалгүй дэлбэрэлт болсноор үлэмж биет хөлөг унасан байна. Унах үед хөлгийн үзүүр хэсгээс гал гарч толгойн хэсэгт байсан 12 багийн гишүүний 9 нь нас баржээ. Хөлгийн эхний хэсэг газарт хүртэл зарим түлшний сав шатаагүй байсан ч унах үед эцсийн түлшний саванд мөн гал гарчээ. Ус төрөгчийн хий нь шатаж дууссан ч түлшний савнууд шатсаар байсан байна. Осол маш хурдан болсон ба анхны галын дөл харагдсанаас унах хүртэл ердөө 32-37 секунд болсон. Зарим тооцооллоор галын дөлний хурд 15м/сек ч хүрсэн гэж үздэг. Ийм тохиололд бүх биед гал хүрэх хугацаа нь 16,3 орчим секунд болно.
Ослын улмаас 13 зорчигч, 22 багийн гишүүнээс гадна газрын багт ажиллаж байсан нэг ажилтан, нэг энгийн иргэн нас баржээ. Амьд гарсан зорчигчид болон хөлгийн багийнхны ихэнхи нь маш их түлэгдсэн байв. Зорчигчдын аврах гарцын хаалга эвдэрсэн байсан тул ихэнхи зорчигчдыг онгоцны тавцангийн хажуугаар гарсан зайгаар гаргаж аварчээ. 2014 онд ослын үед 14 настай, дадлагжигч хийж байгаад амьд гарсан Вернер Франц нас барсан нь багийн сүүлчийн гишүүн байсан бол амьд үлдсэн зорчигчдын сүүлчийн хүн болох Werner G. Doehner 2019 оны 11-р сарын 8-нд бурханы оронд оджээ. Ослын үед 8 настай байсан хүү “Ээж маань дүү бид хоёрыг хөлгийн онгорхойгоор түлхээд өөрөө хойноос үсэрсэн” хэмээн өгүүлсэн бөгөөд тэд амьд гарсан боловч аав, эгч хоёр нь осолд харамсалтайгаар амь үрэгджээ.
Энэхүү ослоос хойш энэ төрлийн хөлөг нийтийн үйлчилгээнд яваагүй бөгөөд үүнээс өмнө уг хөлөгтэй ижил төрлийн онгоцны ослууд хэд хэд болсон нь 1921 онд Британийн R38 онгоц (44 хүн нас барсан), 1922 онд АНУ-ын Рома хөлөг онгоц (34 нас барсан), 1923 онд Францын Дикмуд (52 нас барсан), 1930 онд Британийн R101 (48 нас барсан), 1933 онд Америкийн USS Akron (73 нас барсан) байжээ.
 
 
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов7 цаг 54 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 16:31Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ10 сар 23. 16:25Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.