Чацуутнууд: Сэгсцагаанбогд & 6IX9INE


5-р сарын 12
7 цаг 35 минут

Б.ДОЛЖИНЖАВ

 Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа амьдралын философиороо олны анхаарлыг татаад буй реппер Сэгсцагаанбогд болон АНУ-ын алдарт реппер “6ix9ine” нарыг онцоллоо.

ТҮҮНИЙ ҮГ БҮР ФИЛОСОФИ

Реппер Сэгсцагаанбогд /Сексцагаанбогд/ буюу Б.Гантулга нь  Шинэ Монгол Технологийн коллежид англи хэлний багшаар ажилладаг. Монгол ахуй соёлыг агуулсан “Сэгс цагаан богд”  найраглалтай дөхөм нэрээр  уран бүтээлийн нэрээ сонгосон нь содон, хүмүүс цээжлэхэд амархан юм. Тэрбээр философич, англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүний дууны үг бүр залуусын оюун санаанд ямар нэгэн зүйлийг ухааруулж, амьдралд хандах хандлагыг эрс өөрчилдөг нь философич мэргэжлийг хип хоп урсгалтай хослуулсны гол онцлог гэлтэй.

Б.Гантулга 2015 оноос хип хопыг  судлахаар шийдэн америк репперүүдийг илүү сонирхож тэдний цомгуудыг сонсож эхэлсэн цагаас түүний дотор хип хоп бүрэлдэж эхэлсэн гэдэг. Энэ тухайгаа “Анх надад дуу хөгжим хийх юу ч байгаагүй. Ажлаас өгсөн компьютер дээр хөгжим хийж эхэлсэн. Надад тухайн дуу 100 хувь гоё санагдаж  байвал хүмүүст гоё санагдана л гэж боддог. Хүмүүс юу гэж бодох нь хамаа байгаагүй. Одоо ч хамаатай биш. Миний дуунууд утга гэхээс илүү дүрслэл илэрхийлдэг” гэж ярьж байв.

Өдгөө 27-той тэрбээр анхны дуугаа “Labish” нэртэйгээр өнгөрсөн онд цацаж байв. Үүнээс хойш хэд хэдэн дуу гаргаснаас найз охин хөгжмийн продюсер, контент бүтээгч, Н.Уринтайгаа хамтарсан “Good” дууг нь 2.8 сая удаа үзсэн бол “Run” дууг нь 800 мянга орчим удаа хүмүүс сонсжээ. Ийн дууны илэрхийлэл, ая, хэмнэлээрээ олны анхааралд өртөж эхэлсэн Сэгсцагаанбогд реппер Gee, Ka гэсэн хип хоп урлагийн “томчуул”-тай хамтарч дуулах болсноор түүний карьер хурдацтай өсөн нэмэгдсэн юм.

Хөтлөгч Б.Мандуулын подкастад оролцсон дугаар нь олон хүнд хүрч, зарим нэг үзэл санаа нь тухайн үедээ нийгэмд маргаан дагуулж байв. Энэ подкастын тухай залуус “Сардаа 1-2 сонсоод сэргэхээр подкаст болжээ. Нээлттэй сэтгэдэг, илүү бодитоор хэлж байгаа нь таалагдлаа”, “Битгий дуусаасай гэж бодон бодон гамнаж уншдаг ном шиг ийм гоё подкастыг ер нь сонсож үзээгүй юм байна”, “Ийм сэтгэхүйтэй залууг багш болгосонд талархаж байна”,  “Заавал ахмад хүнээс сурах, суралцах нь өрөөсгөл гэдгийг баталсан сайхан яриа болжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Тэрбээр  аливаа зүйлийг нарийн төлөвлөөд байдаггүй. Одоо цагтаа, өнөөдөртөө л сайн  байвал ирээдүйд ч гэсэн сайн байна гэсэн философийг баримталдаг.  Энэ тухай “Хүмүүс ирээдүйд л сайн болох гээд, ирээдүйд амжилт гаргана гэж зүтгэдэг. Гэхдээ өмнөх ажлаа хийж чадахгүй бол ирээдүйд амжилт гаргана гэж мөрөөдөөд хэрэггүй болов уу” гэсэн юм.

ЗҮГЭЭР Л 6,9

Түүнтэй чацуу  Америкийн реппер 6ix9ine буюу “6,9” нь солонгийн өнгөтэй үс, биеийн ихэнх хэсгээ халхалсан шивээс, дуулиант хэргүүдэд холбогдож байсан зэргээрээ алдартай. Түүний жинхэнэ нэр нь Даниел Эрнандес юм. Олонд “Tekashi69” нэрээр танигдсан түүний анхны дуу "Gummo" нь хип хоп ертөнцөд жинхэнэ шуугиан тарьж байв. Таван жил орчмын өмнө 2017 оны сүүлээр гаргасан энэ дууг нь 413 сая удаа сонсжээ. Түүний урлагийн гараа 2014 онд эхэлсэн.

Youtube сувгийг нь 20.2 сая хүн дагадаг нь дэлхийн хэмжээний од гэдгийг тодорхойлж байна. Тухайлбал, хамгийн сүүлд гурван долоо хоногийн өмнө гаргасан “Gine” дууг нь 20 сая удаа сонссон  нь үүний баталгаа юм. Үүнээс гадна “Gooba”  дууг нь 787 сая удаа сонссон бол Nicki Minaj, Murda Beatz нартай хамтарсан “Fefe” дууны хандалт хэдийнэ нэг тэрбумыг давжээ. Түүний гаргасан дуунууд “Billboard”-ийн жагсаалтад цаг үргэлж толгой цохих болсон юм. Мөн олон алдартай шагналыг авч байв. Алдартай реппер “50 Cent “ түүнийг өөрийн хүү хэмээн үзэж, “Нью Йоркийн хаан” титмээ гардуулж өгч байсан удаатай.

Тэрбээр хүүхэд байхдаа бейсболл, хөл бөмбөг тоглож байсан агаад хөлбөмбөгийн лигт багтах хэмжээний чадвартай байжээ. Толгойнхоо баруун хэсэгт өөрийн нэрээ “69” хэмээн шивүүлсэн байдаг.

Тэрбээр гэр бүлд нь үүссэн санхүүгийн асуудлаас үүдэн олон хоног хоолгүй явж улмаар сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байв. Ээждээ туслахын тулд сургуулиасаа гарч дэлгүүрийн хүргэгчээс эхлээд олон төрлийн ажил хийж амьжиргаагаа залгуулж байсан юм. Тэрбээр өдгөө хоёр охинтой.

Түүний амьдралын тухай гурван ангит баримтат кино “Supervillain:The Making of Tekashi 6ix9ine” нэртэйгээр 2021 оны хоёрдугаар сард нийтэд хүрсэн байдаг.  Тайзны нэрний тухай “Хаанаас ирсэн гэдгээ би хэзээ ч мартахгүй. Энэ мэдрэмж намайг 69 шиг байлгадаг. 69 нэрний утгын тухайд танд ямар бодол төрж байна тэр нь зөв. Миний амьдралыг харах өнцгийг та хараахан хараагүй байх. Зургаагийн тоог эргүүлэхэд есийн тоо болох боловч илэрхийлэмж нь өөр. Тиймээс оюун санаа, зүрх  сэтгэлээ нээгээд нэг үзээрэй” гэж инстаграммдаа бичжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ4 цаг 4 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ4 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа4 цаг 24 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ4 цаг 33 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ5 цаг 36 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ6 цаг 9 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ7 цаг 26 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ7 цаг 38 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 46 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан8 цаг 10 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.