Сардаа хоёр зуу хүрэхгүй жуулчин ирж байна


5-р сарын 14
10 цаг 30 минут

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа бүрмөсөн зогссон билээ. Монгол Улс хилээ нээсэн ч олон улсын нөхцөл байдлын улмаас амаргүй байгаа талаар Монголын Аялал жуулчлалын холбоо(МАЖХ)-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа.

 -Манай улс 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин хүлээн авсан. 2022 онд адаглаад 50 хувьд нь хүрэх тооны жуулчин ирүүлэх эрмэлзэлтэй байгаа тухай яригдаж байсан. Энэ төсөөлөл хэр биелэхээр байна вэ?

-Аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн намар сайхнаар төсөөлж хүлээж байсан. Нөхцөл байдал одоогоор амаргүй болчихлоо. Монгол Улс хилээ нээсэн мэдээлэл гадаад ертөнцөд сайн түгсэнээр манай улсыг зорих жуулчдын захиалга эрчимтэй орж ирсэн. Харамсалтай нь ОХУ, Украины нөхцөл байдлаас улбаатай европын жуулчдын зам хаагдчихлаа. Манай ихэнх тур операторын хүлээн авах жуулчдын 80 хүртэл хувь нь галт тэргээр ирдэг. Гэтэл 5, 6 дугаар сарын захиалгынх нь 70-80 хувь цуцлагдчихлаа. Одоогоор 7, 8, 9 дүгээр сард ирэх жуулчид хүлээлттэй байгаа. 

 -Жуулчид ирэх улиралд дотоодын нислэгийн хуваарь тодорхойгүй, онгоц дүүргэлтгүйгээс нисэх боломжгүй зэрэг бэрхшээл яригдсаар ирсэн. Энэ талаар шийдэлд хүрч байгаа болов уу?

-Аялал жуулчлалын салбар бусад салбартай уялдаатай, хамааралтай байдаг. Жуулчин ирэх эсэх нь нислэгтэй шууд холбоотой. Нислэгийн компаниуд жуулчин цөөн, онгоц дүүрэхгүй гээд орон нутгийн нислэгээ цуцалснаар хүндрэл үүсгэдэг. Нислэгийн хуваарь тодорхойгүй, тэгснээ байс хийгээд хуваариа өөрчилнө. Үүнийг нь дагаад аяллын компаниуд маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрдэг. Эцэстээ жуулчин төлөвлөсөн аяллаа олон дахин өөрчлөх боломжгүйгээс бүр цуцлах жишээ олон бий. Бид ЗТХ-ийн сайд Л.Халтарт хүсэлтээ гаргасан. Нислэг хямд, тогтмол хуваарьтай байвал, бид жуулчдад санал тавих байтал бизнес эрхлэгчид хэдэн жуулчин авчрах тоогоо өг, тэгвэл нислэг хийнэ гэдэг. Зах зээлийн хуулиараа нислэг хямд байж гэмээнэ жуулчид сонголтоо хийж, манайд ирнээ дээ. 

 Дотоодын нислэгээ шийдэж чадахгүй байгааг гайхдаг юм. Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ 1.5 сая төгрөг байхад Чежү-Сөүл чиглэлийнх 60-80 мянга, Эрхүү-Москвагийн чиглэлийн нислэг 300 гаруй мянган төгрөг байх жишээтэй. Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг хурдасгах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, олон улсын үйлчилгээний компаниудын бүсчлэл, орон нутгийн онгоцны буудал барьж олон улсад нээн богино зайн нислэг үйлдэх талаар судалж байгаа гэсэн.

 Түүнчлэн, нислэгтэй холбоотой асуудлаар тур оператор компаниудын дунд түүвэр судалгаа хийсэн. “Танай компани энэ зун хэдэн жуулчин авах вэ?” гэсэн асуулгад судалгаанд хамрагдсан компанийн 60 хувь нь 100 дотор, 2, 3 групп жуулчин авна гэж хариулсан. Нэг групп 30-40 жуулчинтай байх нь ховордсон. Ихдээ л 10-15 хүн байгаа гэхээр энэ зун дахиад жуулчин ховор өнжих нь.

 -Манай улс хилээ нээснээс хойш хэчнээн жуулчин хүлээн авсан бол?

-Жуулчны визтэй ирж байгаа хүн цөөн байна. Дунджаар нэг сарын хугацаанд 200 орчим жуулчин ирж байгаа гэсэн баримжаа тоон мэдээлэл байгаа.

-Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарыг дэмжихээр тусгасан. Одоогоор бодитоор хэрэгжиж байгаа ажил байна уу?

-Монголд ирэх жуулчны урсгалыг харгалзан, зүүн өмнөд Ази, Япон, Солонгосоос жуулчин хүлээн авахаар шат дараатай ажил хийж эхэлсэн. БОАЖЯ, МАЖХ хамтраад Монгол Улсаа сурталчлахаар “Монголын өдрүүд”-ийг Япон Улсад энэ сарын 17-20-нд, БНСУ-д энэ сарын 15-20-нд зохион байгуулна. Монголыг сонирхдог, манай оронд жуулчдаа явуулдаг зорилтот зах зээлийнхээ түншүүдийг цуглуулах, өөрсдийн харилцаа холбоотой  20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзах юм. Монголын тухай шинэ видео контент ч хийсэн байгаа. Уулзалт үр дүнтэй болно гэж итгэж байна.

Түүнчлэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр БНСУ-д айлчлах үеэр хоёр орны иргэдийн визийн асуудал, агаарын тээврийн либералчлал, нэмэлт нислэгийн тухай ярилцсан. БНСУ-ын жуулчид манай улсад 90 хоног визгүй зорчих болсон байгаа. Хэчнээн жуулчин ирэхийг энэ намар харна. Одоогоор 300 мянган жуулчин ирнэ гэсэн “мөрөөдөл”-тэй байгаа.

Засгийн газраас аялал жуулчлалын салбарт 5 ажлыг хэрэгжүүлэх юм. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахаар 10 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар одоогоор тодорхой хариу гараагүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулахыг хүссэн. ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариулахдаа “Хойшлуулах боломжгүй ч тухайн байцаагчтай тохироод график гаргаж төлөх” чиглэл өгсөн байгаа.

Түүнчлэн, 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлая гэсэн. Хувьд хүний хувьд 2 хөрш хилээ хаасан, олон улсын нөхцөл байдал төвөгтэй, дотоодын нислэг боломжгүй байхад “Монголд зочлох жил” зарлавал үр ашиггүй юм уу гэж бодож байна. 

-Солонгосын жуулчид визгүй ирэх болсноор бидэнд үр өгөөж нь ямар байх вэ?

-Мэдээж гадаадын жуулчин манай улсад ирэхээр үйлчилгээ авч, энд ажиллаж буй хүмүүсийн ажлын байр, цалинд ч нөлөөлнө. Визийн тухайд хугацаа нь 90 биш 30 хоног байвал зохистой санагдсан. Гэхдээ зөвхөн жуулчин гээгүй, бусад салбарынхан монголд ирж бизнес хийх боломж олгох үүднээс өгч байгаа байх. Солонгос хүмүүсийн амралт богино учир хамгийн ихдээ 7-15 хоногийн хугацаатай аялдаг. Говиор тойроод Элсэнтасархай, Архангай, Хөвсгөл, Тэрэлж ордог. Харин Европ жуулчид урт хугацаанд аялдаг онцлогтой тул тэдэнд 90 хоногийн виз өгвөл илүү өгөөжтэй байх болно.

Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь дэмжинэ гэж байгаа ч аялал жуулчлалын салбарт монгол хүнд илүү хувь байлгахаар зохицуулах шаардлагатай. Монгол талаас үүнд ямар нэгэн зохицуулалт хийх хэрэгтэй санагддаг юм.

-Цар тахлын үеэр аялал жуулчлалын салбар тэг зогссоноос боловсон хүчнээ бүрэн алдлаа гэж байсан. Богинохон хугацаа өнгөрч байгаа шүү дээ, ажилтнаа нөхөж амжсан болов уу?

-Маш хүнд байгаа. Аяллын компаниуд хөтчөө хуваалцаж байна. Жишээлбэл, энэ 7 хоногт жуулчингүй бол танай хөтчийг авъя гэх мэтээр "сул" байгаа хүнээ дундаа хуваалцаж байна. Аялал жуулчлалын салбар сэргэж хөтөч, жолооч нар ажилдаа орж байгаа ч бүгд биш. Хүний нөөц дутагдалтай хэвээр л байна. Юмны үнэ өссөн учир үйлчилгээнд явах хүмүүс нь ч үнэ хөлсөө нэмж байгаа гээд хүндрэл бэрхшээлийг тоочвол их ээ.

-Монголчууд сүүлийн жилүүдэд эх орноороо их аялах болсон. Үүнтэй холбоотой отоглох цэгүүдийг ч олноор байгуулж байна. Сурагчид ч анги хамт олноороо их аялж байгаа. Мэргэжлийн байгууллагын хувьд үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Аяллын компаниуд энэ жил аяллын шинэ маршрут гарган, бүтээгдэхүүнээ илүү сайжруулан чанаржууулж байгаа. Монголчууд адал явдалт, тусгай сонирхлын аялал их сонирхдог. Тур оператор, мэргэжлийн компаниар аялах хүсэл ч нэмэгдэж байна.

Сургуулийн хүүхдүүд намар, өвөл, хавар ангиараа их аялах болсон. Харамсалтай нь аяллыг мэргэжлийн бус байгууллага их авах болсон. МАЖХ энэ талаар БШУЯ-тай ярилцаж байгаа. Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан хүүхдийн аяллыг гадаадын жуулчинг аялуулдаг түвшинд хүргэж, боловсролын хөтөлбөрт аяллын тухай мэдлэг өгөхийг зорьж байна. Ингэхдээ бага, дунд, ахлах анги гэхчлэн ангилж, насанд нь тохирсон экологи болон ул мөргүй аялах боловсрол олгох ёстой. Сурагчдын хувьд ангиараа явж, хөөцөлдөн тоглоод ирэх нь сайхан байгаа байх. Гэхдээ хүүхдээ аялалд явуулахдаа үүргэвчээс эхлээд аялалдаа өөрөө бэлдэх дадалд сургах хэрэгтэй. Аяллын жагсаалт гаргаж, аялалд хэрхэн ашиглахыг нь зааж, боловсрол олгох гэх мэт тэдэнд экологийн боловсрол олгох, баталгаатай, зохион байгуулалттай аялал хийлгэхэд анхаарч байгаа.

Эх сурвалж: Montsame.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан2 цаг 40 минутын өмнө11 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов2 цаг 44 минутын өмнөАмралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна2 цаг 51 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв5 цаг 5 минутын өмнөШүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов7 цаг 14 минутын өмнөБаян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв9 цаг 32 минутын өмнөДэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө9 цаг 34 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ9 цаг 39 минутын өмнөНҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа10 сар 29. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан10 сар 29. 8:58АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд10 сар 28. 21:33Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ10 сар 28. 21:14Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа10 сар 28. 15:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.