Сайн ажилтныг татах “соронз” нь байгууллагын ёс зүй


5-р сарын 16
7 цаг 52 минут

Б.ДОЛЖИНЖАВ

 УИХ-аас 2016 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсоох энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төсөл нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Энэ төслийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ болон “Рио Тинто Монгол” ХХК хамтран хэрэгжүүлсэн юм. Ийн  “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн эхний жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулах уулзалт баасан гарагт боллоо. Уулзалтаар төслийн үр дүнг хэлэлцэхээс гадна төслийг үргэлжлүүлэх санамж бичигт гурван тал гарын үсэг зурж, “2022-2023” оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

Төслийн хүрээнд  МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулсан. Энэ төв нь Монгол Улсад бизнесийн орчны тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүй, шударга байдлын дэмжлэг үзүүлэх зорилготой.

Өнгөрсөн хугацаанд тус төв 60 гаруй мянган хүнд бизнесийн ёс зүйн талаарх мэдээллийг түгээж, 100 гаруй бизнесийн байгууллагыг хамруулсан сургалт, судалгаа зохион байгуулжээ.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төсөл хэрэгжих нэг жилийн хугацаанд чадавхыг бэхжүүлэх бизнесийн ёс зүйн сургалтыг зохион байгуулах, бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх олон цуврал уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Урт хугацааны бизнесийн ёс зүйг дэмжих “Бизнесийн ёс зүйн төв”-ийг өнгөрсөн жилийн тавдугаар сард байгуулсан. Энэ хугацаанд энэ төв 1000 гаруй аж ахуйн нэгжийн 60 гаруй мянган ажилтанд бизнесийн ёс зүйтэй байлгах чиглэлийн зургаан модуль сургалтыг явуулжээ. Бизнесийн орчинг илүү нээлттэй байлгах, бизнес хийхэд учирч буй хууль эрх зүйн орчныг  сайжруулахад МҮХАҮТ анхаарч ажилласан. 100 гаруй ААН-ийг ирэх жилд үргэлжлэх төсөлдөө хамруулах зорилт тавиад байна. Бизнесийн ёс зүй, шударга байдал нь хөрөнгө оруулалт татах, экспорт хийх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, урт хугацаанд бизнесийн тогтвортой байдлыг хангах нэг чухал шат, гишгүүр юм” гэв.

"РИО ТИНТО" ГРУПП БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙН ХҮЧЭЭР 150 ЖИЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТОГТВОРТОЙ ЯВУУЛЖ БАЙНА

 

Төслийг санхүүжүүлэгч “Рио Тинто Монгол” ХХК нь уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "Рио Тинто" группийн Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж юм. Тодруулбал, "Рио Тинто" групп дэлхийн 35 улсад 50 мянга гаруй ажилтантайгаар 150 орчим жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.  Тиймээс тус групп Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулах сонирхолтой, бизнесийн орчинд шударга, ил тод, нээлттэй үйл ажиллагааг дэмжиж, бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор энэ төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэн оролцсон юм. Тус групп санхүүгийн дэмжлэг үзүүлээгүй бол төсөл амжилттай хэрэгжихгүй байсныг МҮХАҮТ-ын хамт олон онцолж байв.

Энэ талаар "Рио Тинто" группийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Жил гаруйн өмнө бид энд цугларан Бизнесийн ёс зүйн төвийн нээлтийг хийж байлаа. Харин өнөөдөр төслийн тайлангаа танилцуулах гэж байгаадаа баяртай байна. "Рио Тинто" групп ёс зүйтэй хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, хамтрагч түнш байж ажлын хамт олондоо урт хугацааны итгэлцлийг бий болгоно гэсэн зорилттой ажилладаг. Ингэснээр бизнес амжилттай байж, үр өгөөж нь нэмэгддэг. Бид аливаа ажлыг хурдан хийж гүйцэтгэх бус зөв замаар хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.  Олон жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаагийн үндэс нь бизнесийн ёс зүй гэдэгт итгэл дүүрэн байдаг.

Тиймээс бид бизнесийн ёс зүйг сайжруулах, шударга байдлыг сайжруулах төсөлд хамтран оролцож, ёс зүйн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллалаа. Энэ төвөөр дамжуулан олон бизнесийн байгууллага туршлагаа хуваалцаж, олон сургалтад хамрагдаж үр шимээ хүртсэнийг харах сайхан байна. Энэ төсөл гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Тиймээс төслийг үргэлжлүүлэхээр бид шийдвэрлэлээ” гэж ярилаа.

 Мөн төсөлд хамтран ажиллагч "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ нь бизнесийн байгууллагад чиглэсэн бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Тиймээс төслийн хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрт тулгуурлаж, Монгол Улсын бизнесийн орчин нөхцөлд нийцүүлэн боловсруулжээ.

 

Б.ДАВААСҮРЭН: БАЙГУУЛЛАГА ЁС ЗҮЙГҮЙ БОЛ ШУДАРГА АЖИЛТНЫГ ТАТАЖ ЧАДАХГҮЙ

 

"Рио Тинто Монгол" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэн “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх болсон тухай мэдээлэл өглөө.

 Тэрбээр “150 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад "Рио Тинто" групп олон саад, амаргүй нөхцөлтэй нүүр тулсныг та бүхэн мэдэж байгаа болов уу. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад олон үнэт зүйл, зарчим тусалсны нэг нь бизнесийн ёс зүй, шударга байдал юм. Аливаа улс орны эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг бий болгоход хувийн хэвшлийн үүрэг оролцоо чухал байдаг. Хувийн хэвшилгүйгээр ажлын байр бий болгож, баялаг бүтээж улс орон хөгжихөд хүнд. Тэгэхээр хувийн хэвшил урт хугацаанд хэрхэн ашигтай, тогтвортой ажиллах вэ гэдэг маш чухал. Аливаа байгууллагын удирдлагад хоёр асуудал тулгардаг. Нэгдүгээрт, хэрхэн бүтээмжтэй үр дүнтэй ажиллаж, зардлаа багасгах вэ. Хоёрдугаарт, өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ. Ажилчдынхаа бүтээмжийг хэрхэн нэмэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд бизнесийн ёс зүй маш чухал нөлөөтэй. Сайн, шударга, чадварлаг ажилтангүйгээр компани үйл ажиллагаа явуулаад ашигтай, өрсөлдөхүйц ажиллах боломжгүй. Өрсөлдөөнт нийгэмд байгууллага ёс зүйтэй байхгүй бол сайн, шударга ажилтныг татаж чадахгүй. Бизнесийн ёс зүй байгууллагын өмчийг хамгаалах, өрсөлдөх чадварыг сайжруулах олон үр ашигтай учир энэ  төсөлд хамтран ажилласан. Гадаадаас хөрөнгө санхүү татахад бизнесийн ёс зүйн дүрэм, түүний хэрэгжилт маш чухал байдаг” гэсэн юм.

Түүний дараа "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр Бизнесийн ёс зүйн төвийн “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх зургаан модуль” сургалт болон сургалтын гарын авлагыг танилцууллаа. Комплаенсийн ач холбогдол,  бизнесийн байгуллагад комплаенсийн  тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэ гарын авлага нь зөвхөн Монголын нөхцөлд  комплаенсийг нэвтрүүлэх болон сайжруулахад туслах зорилготой юм. Аль ч ном, сурах, бичиг, гарын авлагаас хуулбарлаагүй гэдгээрээ онцлогтой. Мөн энэ модулийн дагуу МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын арбитрын арбиторчид, сургалт мэдээллийн албаны ажилтнуудыг “Бизнесийн ёс зүй” сэдвийн хүрээнд модуль сургалтад хамруулж, бэлтгэж байгаа юм.

Төслийн талаар "Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр “Ёс зүйг хувийн хэвшил шинэ стандартаар манлайлж хөгжүүлдэг бол төр нь хувийн хэвшлийн шударга өрсөлдөх боломж, дэд бүтцийг бий болгох үүрэгтэй. Нийгэмд төлөвших  ёс зүй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болдог” гэв.

Уулзалтад "Скайтел" группийн  Хууль, эрх зүйн албаны дарга Ө.Жамбалсүрэн, Макс группийн сургалт хөгжлийн менежер Г.Батханд, Харвард менежмент мэнтор хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны тэргүүн Л.Загдаа, АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөн, АНУ, Англи, Чех, Турк, Казахстан улсын Элчин сайдын яамны зочид болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарын хөгжлийн агентлагын төлөөлөгчид оролцлоо.

Төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүй, шударга байдлын сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодруулах судалгааны тайлан”, “Бизнесийн ёс зүйн өнөөгийн байдал” цахим уулзалт, АТГ-ын дэд дарга Г.Азжаргалын бизнес эрхлэгчидтэй хийсэн “Business Breakfast” уулзалт, “Нээлттэй засгийн түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг, “Ёс зүйтэй манлайлал” уулзалт, “Татварын ёс зүй” хэлэлцүүлэг,  Комплаенс, Бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган, “Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт, “Ёс зүй-Тогтвортой бизнес” аян гэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна8 сар 9. 15:20Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 9. 15:09Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 сар 8. 15:03УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.