
Ипотекийн зээлийн хүүг төлөх хугацаа 30 жил буюу урт. Энэ хугацаанд ямар нэгэн шалтгаанаар иргэн зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Тухайлбал, эдийн засгийн чадамж буурахад өрхийн орлогод нөлөөлж зээлээ төлж чадахгүйд хүрэх тохиолдол гарна. Нөөц сангийн нийт багцын нэг хувийг зээлээ төлж чадахгүйд хүрсэн иргэдэд зарцуулдаг юм байна.
Энэ талаар Монголын Ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Өнгөрсөн хугацаанд 330 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаасаа гарган иргэдийн өрхийн орлогыг бууруулахгүй байх төрийн бодлогыг дэмжсэн. Энэ эх үүсвэр нь Монголбанк зургаан хувийн ипотекийн зээлийг тасралтгүй гаргах боломжийг бүрдүүлсэн. Тиймээс нөөц сан цаашид ч байх ёстой. Хэрэв нөөц сан байхгүй байсан бол зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргах боломжгүй байсан. Эсвэл Засгийн газар 330 гаруй тэрбум төгрөгийг гаргах байсан юм” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Б.ДОЛЖИНЖАВ
Facebook
Twitter
Youtube


Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Төрийн банк “Төрийн Орон Сууцны Корпораци“ ТӨХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол Улс хулан хамгаалах туршлагаа дэлхийд танилцууллаа
Монгол Улс цоохор ирвэсийн хамгаалал, судалгааны ажлаа дэлхий нийтэд таницууллаа
Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
АИ-92 шатахууны үнэ 560 төгрөгөөр нэмэгджээ
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ

Сэтгэгдэл бичих