О.Энхбаяр: Манай компани дахин боловсруулах боломжтой шуудай хийж байна


5-р сарын 17
8 цаг 30 минут

“Гранд Лаки” ХХК-ийн охин компани “Мон эко шуудай” ХХК-ийн захирал О.Энхбаярыг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж ярилцлаа.

-Компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу. ЖДҮ-гээс зээл авсан гэж сонссон?

-Манай компани Монголдоо жижиг шуудай үйлдвэрлэдэг анхны үйлдвэр. Өмнө нь нэг, хоёр, гурван тоннын баяжмал төмрийн хүдэр ачдаг даацын шуудай үйлдвэрлэдэг байсан. 2020 оны арванхоёрдугаар сард ЖДҮ-гээс 99 сая төгрөгийн зээл аваад үйл ажиллагаагаа явуулах гэтэл хил, гааль асуудалтай болж 2021 оны зургадугаар сард ажлаа эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлэнгүүт “Тавантолгой түлш” компани үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд манайд хоёр сая ширхэг шуудайны захиалга өгсөн. “Тавантолгой түлш”-ийн өмнөх шуудай улаан өнгөтэй байсан. Энэ удаа цагаан шуудай хийж байна. Энэ нь дахин боловсруулах боломжтой гэсэн үг. Өмнөх улаан шуудайг ганцхан хэрэглээд хаядаг байсан.

ЖДҮ-гээс авсан мөнгөөрөө буцааж авсан шуудайгаа угааж, дахин боловсруулж хайлуулаад хог, модны ногоон, цэнхэр, шар өнгөтэй шуудай хийхээр бэлдэж байна. Хэрэв “Тавантолгой түлш” компани жилийнхээ хэрэгцээг ахиухан өгдөг бол бид жилд 1500 тонн гээд буцаан авалтаа 1000 тонн хийх боломжтой. Энэ тал дээр дэмжээд өгвөл сайн байна. ЖДҮ-гийн хувьд манайд үнэхээр тусалсан. Өмнө нь таван удаа зээл хөөцөлдсөн ч авч чадаагүй. Бид зээл авсан жилээ ЖДҮ-гийн мөнгөөр Тавантолгойн шуудайг хийнэ гэж бодоогүй. Төмс, лууван, байцааны шуудай хийнэ гэж бодож байсан. “Тавантолгой түлш” компани биднийг дэмжсэн. Энэ жилээс эхлээд бид материалаа оруулаад ирсэн. Төмс, лууван, байцаа, хивэгний шуудайг дахин боловсруулахаар бэлтгэл ажлаа эхэлсэн.

-Банкнаас зээл авахад хүндрэлтэй байдаг уу?

-“Тавантолгой түлш” компанийн хоёр сая шуудайг хийхэд эргэлтийн мөнгө 700 сая төгрөг хэрэг болсон. Тэгээд банкнаас зээл авахад барьцаа хөрөнгөгүй гээд өгөөгүй. Ингээд Хадгаламж зээлийн хоршооноос сарын гурван хувийн хүүтэй зээл авсан. 700 саяас сард 21 саяыг нь зөвхөн хүүнд төлдөг. Дөрвөн сар төлөхөд 100 гаруй сая төгрөг хүүнд явж байна. Хэрэв үүнийг ажилчиддаа хуваасан бол ядаж нэгд нь хоёр өрөө байр авч өгнө шүү дээ. Манай компани ажилчдаа анхаардаг. Тухайлбал, байшин барих, өвдсөн үед нь чадлаараа тусалдаг. Мөн зээл аваад төлж чадахгүй бол компани тухайн өрийг нь дараад компанитай шууд хүүгүй зээлийн гэрээ хийнэ. Хоёрдугаарт, манайд ажилд орсон хүн бүр гараад байдаггүй. Ах дүү, хамаатан садангийн хүмүүс биш ч нэг гэр бүл шиг нэгнийгээ ойлгоод тусалж, дэмжээд явдаг.  

-Захиалагч хэр байна?

-Шуудайг зөвхөн Хятадаас оруулж ирдэг ч ямар нэгэн брэндийн нэр, хаяг байдаггүй. Манайхан төмс, лууван, байцаа, хогны шуудай гэж ялгадаг боловч дотроо олон төрлийн хэмжээтэй, янз бүр байдаг. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ шуудайныхаа хэмжээнд тааруулж хийдэг байсан бол одоо байгууллагынхаа нэрийг шивээд, өөрийнхөө бүтээгдэхүүнд тааруулаад шуудайгаа захиалах боломжтой болсон. Манайхан өөрийн гэсэн брэндтэй болж байгаа учраас ноолуур, бетон, төмсний гээд захиалга их өгч байна.

-Танай компани байгуулагдаад хэр удаж байгаа вэ?

-“Гранд Лаки” компани 2012 онд байгуулагдсан. “Мон эко шуудай” гэсэн охин компани байгуулаад жижиг шуудайгаа хийж байгаа. “Гранд Лаки” компани даацын шуудай хийгээд найман жил болж байна. Манайх даацын шуудайн дээр 28 ажилтантай. Цехийн дарга, нярав, жолооч гээд бий. Нэг хэсэг хэцүү дарамттай байсан ч одоо харьцангуй гайгүй болсон. Бидний хамгийн том өрсөлдөгч урд хөршийн зах зээл. Бид түүхий эдээ оруулж ирээд Монголдоо үйлдвэрлээд гаргахаар цаг хугацаа шаарддаг. Одоо хил, гааль чанга болоод бараанууд нь орж ирэхээ больсон чинь үндэснийхээ үйлдвэрүүд рүүгээ ханддаг болсон. Энэ нь COVID-19-ийн үед манай компанид эерэгээр нөлөөлсөн. Гэхдээ бид үнээ нэмээгүй. Харин захиалагчтай болж олонд танигдах боломжийг бүрдүүлсэн.

Манай жижиг шуудайны үйлдвэрт зургаан хүн ажилладаг. Бүрэн автомат учраас компьютерт тохиргоог нь хийгээд бүх юмаа хэвлээд гаргаж ирнэ. Одоогоор 7-8 байгууллагатай хамтран ажиллаж байна. Хоёр тоног төхөөрөмж оруулах гэхээр хил, гааль болдоггүй. Чингэлэгт тоног төхөөрөмж нь багтахгүй учраас Эрээн дээр таван сар боллоо. Үүнийгээ оруулаад ирчихвэл Монголын зах зээлийн 50 хувийг дарчих болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл манай машин минутад 45, нэг цагт 2500, 24 цагаар ажиллавал 20-25 мянган ширхэгийг үйлдвэрлэх боломжтой. Тэгвэл “Тавантолгой түлш”-ийн цагаан болон бусад жижиг шуудай ерөнхийдөө боломжийн. Байнгын ажлын байр 20-оор нэмэгдэнэ.

-COVID-ийн үед үйл ажиллагаагаа хэвийн авч үлдэх хэцүү байв уу?

-Манайх COVID-оос өмнөх гурван жил ямар ч ашиггүй ажилласан. Ажилчид 30 байдаг. Энэ хүмүүсийн цаана 100 хүн байдаг. Тиймээс ашиггүй ч гэсэн ажиллах хэрэгтэй болсон. Бидний хамгийн хэцүү асуудал нийгмийн даатгал байлаа. Нийгмийн даатгалаа өгөх гэхээр хамаг мөнгө явчих гээд ажилчид маань уурлаад байдаг. Нийгмийн даатгалаа төлөхгүй бол торгуульд орно. ЖДҮ дээр нийгмийн даатгалыг 50 хувь гэж байхаар хувийг нь багасгавал хэн хэндээ зүгээр. Нийгмийн даатгалаа багасгачихвал ЖДҮ эрхлэгч бидэнд сайхан л байна. 

-Таны эмзэглэж явдаг зүйл юу вэ?

-Гадаад хүн Монголд компани байгуулаад бэлэн шуудай оруулж ирээд “Монголд үйлдвэрлэсэн” гэхээр бид дарагдчих гээд байдаг. Тэгэхээр хэрэглэгчид аль нь монгол компани бэ гэдгийг мэддэггүй. Энэ дундаас бид зах зээлээ олоод нэр төрөө хамгаалаад явна.

-Танай компанид ихэвчлэн залуучууд ажилладаг уу. Ажилтан авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

-Манай компани ажилтан авахдаа шаардлага тавьдаггүй. Хийснээрээ цалинждаг учраас эхний нэг сар ажиллавал цалингаас гадна сургалтын 600 мянган төгрөг өгдөг. Учир нь амьдралыг нь дэмжиж байна гэсэн үг. Үүнээс хойш өдөрт хэдийг оёно тэрнийхээ цалинг авна. Компаниас хоолыг нь даадаг болохоор ажилчид дотроосоо нэгийгээ тогооч болгоод тэр хүндээ мөнгө нийлүүлж өгдөг. Өглөө түгжрэлтэй байдаг учраас манай ажил өглөө 06:00 цагт эхлээд 16:30 цагт тардаг. Манай залуучууд их залхуу, хамгийн түрүүнд мөнгө асуудаг. Тэтгэвэрт гарсан хүмүүс ч ажилладаг. Манайд ажил голохгүй бол боломжийн хийснээрээ цалинждаг. Тухайлбал, сайн ажилладаг хүн сард 2.6 сая, шинэ ажилтан 800 мянгаас нэг сая төгрөгийн цалин авна. Дунджаар 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Гэр бүлийн гурван хүн ажиллалаа гэхэд сард зургаан сая төгрөгийн цалин авч байна. Байгаа хүмүүс маань нэг гэр бүл шиг байдаг. Ер нь 100 хүний зар өгөхөд хоёр нь л тогтоно.

Р.ОЮУН

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа2 минут 25 секундын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой1 цаг 13 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа1 цаг 38 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна1 цаг 58 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна2 цаг 4 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа2 цаг 8 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна2 цаг 41 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан2 цаг 48 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.