Өнөөдөр бохир аяга, сав суулгагүй өдөр


5-р сарын 18
10 цаг 35 минут
Жил бүрийн 5 сарын 18-нд бохир аяга таваг, сав суулгагүй өдөр гэдэг хөгжилтөй тэмдэглэлт өдөр тохиодог. Өдрийг 2016 оны 5 сарын 18-нд анх сошиал орчинд “Бохир аяга, сав суулгагүй өдөр” хөдөлгөөн өрнөсөнөөс улбаалж, үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болсон. Амттай сайхан хоол унд идэж, уусны дараа аяга угаана гэхээр л тиймэрхүү болчихдог, аяга таваг угаамааргүй өдөр байдаг даа, тэгвэл энэ өдрийн зорилготой яг нийцэж байгаа юм. Учир нь бохирдсон аяга, таваг, сав суулгыг хэн цэвэрлэх вэ? гэдэг маргаанаас аль болох холуур тойрохын тулд нэг удаагийн сав суулга ашиглах, эсвэл ямар нэг хэрүүл тэмцэлгүйгээр гал тогоонд хамгийн бага үүрэг гүйцэтгэдэг хэн нэгэнд гал тогооны хэсэгтэй дотно танилцах боломж олгох өдөр юм.
Аяга таваг сав суулганы түүхээс хуваалцбал:
Зүүн Азид 16,000 жилийн өмнө, Хойд Африкт 12,000 жилийн өмнө хэрэглэж байсан керамик буюу шавар, вааран сав суулганы олдворыг судлаачид хамгийн эртнийх хэмээн тооцдог бол МЭ-ий 600 оны үед шаазан аягыг Хятадууд бүтээснээс хойш хүн төрөхтөн эдэлж хэрэглэж байгаа. Бодвол энэ үеэс л сав суулганы хэрүүл эхэлсэн болов уу.
Харин нэг удаагийн аяга таваг саяханы нээлт бол биш хамгийн анх 1867 онд Германы Luckenwalde хотод нэг удаагийн тавгийг Германы зохион бүтээгч, ном хавтаслагч Hermann Henschel гэдэг хүн зохион бүтээсэн байна. Херманн Хеншел дан ганц таваг бүтээсэнгүй бас нэг удаагийн аяга, халбага сэрээ, төрөл бүрийн хүнсний баглаа боодлыг бүтээж, өөрийн үйлдвэрийг Luckenwalde хотод байгуулж байв. 1908 оны үеэр сүрьеэгийн халдвар нилээд газар авсан үед доктор Самуэл Ж. Крумбайне өөрийнх нь нэг өвчтөн түүхий ус ууж байгааг хараад өөрчлөе, ер нь нийтээрээ дундаа хэрэглэдэг хэрэгслээс ангижрах хэрэгтэй юм байна гээд зохион бүтээгч Хью Моор, Лоуренс Луеллэн нараас бидний хэрэглээд байгаа нэг удаагийн аяга тавагнууд /Dixie Cup түгсэн брэнд/, бүр нэг удаагийн сав бүтээсэн нь олны дунд маш хурдан тархаж, гүүр, далан, замын ажил буюу алслагдсан газар ажил эрхэлдэг хүмүүсийн хоол цайны асуудлыг шийдэж өгчээ. Мэдээж нэг удаагийн аяга таваг хэрэглэснээр хүмүүсийн хувьд бохир цэвэрлэх ажлаас хөндийрч байгаа бол үүнийг дагаад энэ төрлийн бизнес хөгжих боломжуудийг бүрдүүлсэн юм байна.
Анхны аяга таваг угаагчийн тухайд 1850 онд Жоэл Хоутон дугуйг нь гараар эргүүлж сав суулган дээр ус цацаж угаадаг, ажиллуулахад хялбар бус төхөөрөмжийг анхны аяга таваг угаагч гэнэ. Дараа нь уг төхөөрөмжийг 1860-аад оны үед Александр гэгч илүү сайжруулан араа суурилуулж, аяга тавагаа эргүүлж угаах боломжтой болгосон ч нэг их газар авсангүй. Харин 1886 онд Жозефине Кокран гэдэг бүсгүй “Хэн ч аяаг таваг угаах машин зохион бүтээгээгүй бол би үүнийг хийнэ” хэмээн тунхаглаад гадаа байрлах саравчиндаа анхны загварыг нь зохион бүтээж, сойтогны оронд даралтат усаар сав суулга угаажээ. Энэ бүтээлээ 1883 онд үзэсгэлэнд танилцуулж, 1886 онд патентаа гардан авч, 1893 оноос түүний бүтээлийг зочид буудал, томоохон ресторануудад ашигладаг байсан бол 1950-аад оноос олон нийтийн анхаарлыг татаж, хэрэглээнд нэвтэрчээ. Эцэст нь Кокран “KitchenAid” нэртэй компанийг үүсгэн байгуулсан юм.
Энэ өдрийг хүмүүс хэрхэн тэмдэглэдэг вэ гэвэл:
Хоол захиалж иднэ, нэг удаагийн хэрэгсэл ашиглана гэхдээ байгальд ээлтэй байвал илүү сайн, бүтэн өдөржин гадуур хооллоно, бүр аяга таваг угаагчтай болж ажлаа хөнгөлж болох юм байна.
Бохир аяга, сав суулгагүй өдөр


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилогдов5 цаг 41 минутын өмнөУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв7 цаг 53 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ7 цаг 58 минутын өмнөУс хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв10 сар 23. 14:16Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв10 сар 23. 14:10Тамхинд ногдуулах онцгой албан татварыг 2031 он хүртэл үе шаттай нэмэгдүүлнэ10 сар 23. 13:59“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна10 сар 23. 13:53Ирэх сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна10 сар 23. 11:46Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ10 сар 23. 11:41Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо10 сар 23. 11:33Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу10 сар 23. 10:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа10 сар 23. 10:15"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"10 сар 23. 10:05Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа10 сар 23. 10:01Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ10 сар 23. 9:52Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав10 сар 23. 9:37Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна10 сар 23. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 23. 9:27“Уулс, үүлсийн дунд: Нүүдэлчдийн мөрөөр” уран баримлын инсталляцыг Берлин хотноо толилуулж байна10 сар 22. 15:55Цаг агаарын үзэгдлийн болон аюултай үзэгдлийн мэдээллийг хүргэж байна10 сар 22. 15:27Цахим залиланг таних www.zalilan.113.mn хуудас ажиллаж байна10 сар 22. 15:18Берлин хотноо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн онцлох үзэсгэлэнг дэлгэлээ10 сар 22. 15:13Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо10 сар 22. 12:58УИХ-ын гишүүн З.Мэндсайханы ажлын тайлан10 сар 22. 12:532027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна10 сар 22. 12:48ГЕГ: 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.260 кг алтыг Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэн, таслан зогсоолоо10 сар 22. 12:35УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 22. 11:03Хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ10 сар 22. 10:45Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа10 сар 22. 9:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа10 сар 22. 9:41
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.