Өнөөдөр 5-р сарын нарны туяаны өдөр


5-р сарын 19
10 цаг 54 минут

Зарим улсуудад жил бүрийн 5-р сарын 19-ний өдрийг “5-р сарын нарны туяаны өдөр” буюу /“May Ray Day/ хэмээн тэмдэглэж иржээ. Ихээ амархан орчуулбал “Ирж яваа цаг”-ийн баярын өдөр гэчхэд болохоор юм.

Дөрөвдүгээр сарын бороо, тавдугаар сарын цэцэгсийг авчирдаг гэсэн хэлц үг байх. Тийм ээ энэ бол урин дулаан цаг бүрэн ирж бид бүхнийг ичээнээсээ гарч эрүүл агаар, нарны туяанд амьдрахыг уриалсан өдөр.

Хүмүүс хүйтэнд идэвхгүй байдалд шилждэг. Тэгвэл энэ өдөр тэр байдлаасаа гарч илүү цоглог, дайчин, аз жаргалаар бялхсан хэмнэлд шилжих өдөр гэсэн үг.

Дэлгүүр хэсч энэ зуны дэгжин, нүд гялбам хувцас хунар авах, гэр бүлээрээ агаар салхинд гарч нарны туяатай шууд уулзах өдөр.

Хүний биед зайлшгүй хэрэгтэй витаминуудын нэг бол Д витамин бөгөөд бид түүнийг нарны туяаг бие дээрээ тусгаж байж нийлэгжүүлдэг гэдгийг шинжлэх ухаан хэдийн нотолсон. Тиймээс хөнгөн нимгэн хувцсаа өмсөөд, хөдөө гадаа явж нарны туяанаас үнэгүй ирэх витаминаа аваарай.

Тийм ээ энэ бол бидний хамгийн дуртай зун цаг ирсэн өдөр.

  1. Нарны гэрэл ясыг бэхжүүлнэ

Наранд шарах үед хүний бие витамин D-г үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр кальци биед үүсэж ясыг эрүүлжүүлж бэхжүүлнэ. Витамин D-г салмон загас, сүүн бүтээгдэхүүн зэргээс авч болох ч нарнаас авах нь хамгийн оновчтой арга юм. D витаминыг заримдаа “нарны гэрлийн витамин” ч гэж нэрлэдэг.

  1. D витамин өвчнөөс сэргийлнэ

Эрдэмтэд D витаминыг хүний биед хэр их чухал болохыг судалжээ. Саяхан BMJ сэтгүүл дээр сая орчим хүн дээр хийсэн судалгаа, туршилтыг танилцуулсан байна. Түүний үр дүнд дурдсанаар D витамин бага байх тусам зүрх судасны өвчин, хорт хавдар тусах магадлал нэмэгдэж байжээ. Мөн D витаминыг авах хамгийн сайн арга нь хоол хүнс болон нарны гэрэл болохыг тогтоожээ.

Өөр нэг судалгаагаар D витамин нь хөхний болон түрүү булчирхайн хорт хавдраас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байх магадлалтайг илрүүлсэн гэнэ.

  1. Дэлхийн хүн амын нэлээд хувь нь D витамины дутагдалтай

Бостоны их сургуулийн профессор, D витамины эксперт Майкл Холикийн үзэж байгаагаар хүний биеийн эс бүхэн нарнаас витамин хүлээж авагч болдог гэнэ. Тэгэхээр хүмүүс байгалиасаа нарны гэрлээс витамин хүлээж авахаар бүтээгдсэн аж.

Гэтэл Харвардын Нийтийн эрүүл мэндийн сургуулийнхны үзэж байгаагаар дэлхийн бөмбөрцөг дээр Сан Францискогоос Филадельфи, Афинаас Бээжинг холбосон шугамаас хойш аж төрдөг хэдэн тэрбум хүн D витамины дутагдалтай байдаг гэнэ.

Та хэрвээ хэвийн арьстай бол өдөрт 15 минут наранд биеэ ээхэд л хэрэгцээт витаминаа авч чадна. Харин арьс тань бараан байх тусмаа энэ хугацаа нэмэгдэх шаардлагатай.

Мөн энэ 15 минутад ямар нэгэн нарнаас хамгаалах тос түрхсэн бол үр дүнгүй болно. Бас хэт их жинтэй эсвэл настай хүмүүс нарнаас D витамин авахдаа муу байдаг.

Монголчуудын 99 хувь нь D витамины ГҮН дутагдалтай /Д.Ганмаа нарын судалгаа/. Цусан дахь хэвийн хэмжээ нь багадаа 20 нг/мл байх ёстой. Гэтэл судалгаагаар монголчуудад дундаж нь 8-10 нг/мл байдаг аж. Иймээс заавал шинжилгээ өгч тодорхойлуулахыг зөвлөж байна.

Хэдийгээр D витаминыг нарнаас авч болох ч зун хангалттай авч чаддаггүй. Тиймээс аль болох D витаминаар баялаг хоол хүнс хэрэглээрэй. Загас, өндөг, баяжуулсан сүү, загасны тос нь D витамин хамгийн ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн юм. Та эдгээр бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж болох юм.

D витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл хордлого үүсэхийн зэрэгцээ цусан дахь кальци, фосфорын хэмжээ хэт ихсэж хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, биеийн ерөнхий байдал сулрах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх зэрэг цочмог хордлогын шинжүүд илэрч эхэлдэг. Хэрвээ таны шинжилгээний хариу өөрчлөлттэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.

Та бүхэнд 5-р сарын нарны туяаны өдрийн мэнд. Энэ жил хангалттай Д витамин цуглуулаарай.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59Штайнмайэрийн дотно үг, Стуббийн инээмсэглэл, Лукашенкогийн каравайтай У.Хүрэлсүхийн дипломат улс төр ба 95 сая ам.долларын гэрээ10 сар 30. 8:51Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 29. 17:32Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно10 сар 29. 16:00АТГ: Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав10 сар 29. 11:26Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав10 сар 29. 10:30Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна10 сар 29. 10:26Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо10 сар 29. 10:17Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална10 сар 29. 10:13Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа10 сар 29. 10:06Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ10 сар 29. 9:59Б.Чимэглхам: Тархины харвалтын 80 хувьд нь бүрэн сэргийлэх боломжтой10 сар 29. 9:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.